Бидний түүх

2015 оны 1-р сард Тийсс дэлхийн хамгийн том гэрээт олборлогч болсон.

 

Манай компанийн уул уурхайн бизнес нь Тийсс, Лэйтон Контракторс, "HWE" болон Лэйтон Ази компаниудын түүх болон давуу талуудыг нэгтгэдэг. Энэхүү уул уурхайн гэрээт үйлчилгээ үзүүлдэг хүчирхэг компанийн үндэс суурийг 70 гаруй жилийн тэртээ уул уурхайн салбарын дүр төрхийг өөрчилсөн домогт ах дүү Тийсс нар тавьсан билээ.

1940-өөд онд Австралид эрчим хүчний хямрал үргэлжилж байх үед ах дүү Тийсс нар Куинслэнд болон Нью Саут Уэлс мужид орших нүүрсний томоохон ордуудыг ил аргаар олборлож эхэлсэн. Эрдэс баялгийн салбарт тэргүүлэх байр суурийг өргөжүүлэн олон улсын зах зээл рүү тэлж байсан үе буюу 1960-аад онд Тийсс Пийбоди Мицуй компани байгуулагдан, Куинслэндийн өндөр чанартай коксжсон нүүрсийг Япон улс руу экспортлох болсноор Австралийн эдийн засаг хөл дээрээ бат зогссон билээ.

1980-аад онд Тийсс Индонезид уул уурхайн ноу-хаугаа нэвтрүүлснээс хойш олон улсад явуулах үйл ажиллагаа улам өргөжин тэлсээр байна.

Хэдийгээр бид уул уурхайн салбарт бизнесээ төвлөрүүлэн ажиллаж байгаа боловч бусад салбарт ах дүү Тийссийн гаргасан гайхамшигтай амжилтын онцгой шинж чанар олон улсын өргөжин тэлэлт болон бүгдийг чадна гэсэн урам зоригт одоо ч хадгалагдсаар байдаг. Анх 1934 онд Дарлинг Даунс автозамын төслийн гэрээт гүйцэтгэгчээр бизнесийн гараагаа даруухан эхэлж байсан ах дүү тав тун чиг удалгүй барилгын салбарын өндөрлөгт хүрсэн. Тэд домогт Цаст уулын усан цахилгаан станц барих хөтөлбөрийн хамгийн том гэрээг байгуулж чадсан юм. Үүний дараа тэд үндэсний хэмжээний томоохон төслүүд буюу далан, боомт, туннель, хурдны зам, нисэх онгоцны буудал, эмнэлэг, худалдаа, үйлчилгээ, оффисын барилга байгууламж зэрэг дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжүүлэх болсон.

Бид өнөөдөр дэлхийн олон бүс нутагт мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхдээ ах дүү Тийссийн анхдагч үзэл санаа, инновацыг эрэлхийлэх хүсэл эрмэлзлийг бизнесийн үндсэн үзэл баримтлал болгосон хэвээр байна.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm