80-аад оны бүтээн байгуулалт
1983
Тийсс компани Лэйтон Группийн бүрэлдэхүүнд оров
Хохтийф компани Вэстфийлд компанийн хувьцааг худалдаж авахын зэрэгцээ, ихэнх хувьцааг нь эзэмшдэг Лэйтон Холдингсоор дамжуулан Тийсс Контракторс ПиТиВай Лтд-ийг худалдан авав.

1983
Хэймэн арлын амралтын цогцолборын бүтээн байгуулалт
Тийсс Контракторс барилгын салбарын бүтээн байгуулалтын урт хугацааны стратеги боловсруулж, хэд хэдэн амралт зугаалгын төвүүдийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэв. Компани барилгын салбарт томоохон гүйцэтгэгч гэж үнэлэгдэх болов.

1984
Хог хаягдлын менежментийн ажлын анхны гэрээ
Тийсс Контракторс компани Брисбэн хотын зөвлөлтэй гэрээ байгуулж, хог хаягдлыг хүлээн авч, нягтруулах, булах зориулалттай найман цэгт долоон жилийн хугацаанд хог хаягдлын менежментийг хэрэгжүүлсэн байна. Энэ нь компани байгаль орчны менежмент, үйлчилэгэний чиглэлээр гүйцэтгэсэн анхны ажлуудын нэг байлаа.

1984
Нөхөн сэргээлтийн ажлын анхны гэрээ
Австралийн Хойд Нутаг Дэвсгэрт орших Рам Жанглын ураны уурхайн цэвэрлэгээний ажилд оролцсон нь нөхөн сэргээлтийн чиглэлээр хэрэгжүүлсэн анхны төсөл болов. Тийсс мөн Хойд Нутаг Дэвсгэрт байрлах 75-р эскадроны байр буюу Австралийн Эзэн Хааны Агаарын цэргийн хүчний Тиндал баазын анхны бүтээн байгуулалт болох 1-р шатны ажлыг гүйцэтгэжээ. Үүнээс арван жилийн дараа тус баазад, нисэх онгоцны 3 км гаруй урттай шинэ зам барих ажлын гүйцэтгэгчээр шалгарчээ.

1986
Тийссийн процессын инженерчлэл
Тийсс Лэйтоны томоохон төслүүдийг хариуцдаг нэгжийг өөртөө нэгтгэснээр процессын инженерчлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлэв.

1987
Засан хүмүүжүүлэх төвийн барилгууд
Тийсс компани Викториа мужид НҮБ-ын стандартын наад захын шаардлагыг хангасан Барвон засан хүмүүжүүлэх байгууламжийг барьснаар энэ төрлийн барилга байгууламж барих туршлага хуримтлуулсан байна.

1987
Тийсс байгаль орчны чиглэлээр үйлчилгээ үзүүлэх компани байгуулав
Тийсс байгаль орчны үйлчилгээг бизнесийн гол үйл ажиллагааны нэг болгож, "Thiess Environmental Services" нэртэй салбар компани байгуулав.
Компани Воллонгонг Хог хаягдал цуглуулах байгууламжийн гэрээг байгуулсан нь Австралид энэ төрлийн ажил гүйцэтгэх гэрээнүүдээс хамгийн томд тооцогдож байв. Долоон жилийн хугацаатай энэхүү төслийн хүрээнд Тийсс хог хаягдал цуглуулах, боловсруулах, дамжуулах, зайлуулах бүх төрлийн үйл ажиллагааг гүйцэтгэх туршлага хуримтлуулжээ.

1988
Дэлхийн экспо-88
Тийсс компани Брисбэнд болсон Дэлхийн Экспо ‘88-д зориулсан алдарт мембран байгууламж болон олон тооны павильонуудын барилга угсралтын ажлыг гүйцэтгэжээ. Түүнчлэн Брисбэн голын Өмнөд эргийн цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн зарим хэсгийг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэсэн байна.

1988
Пи Ти Тийсс Контракторс Индонез
Тийсс компани Индонез улсад үйл ажиллагаагаа эхлүүлэв. Тийсс болон ПиТи Минтекиндо Утама Инто хамтарсан компаниар дамжуулан Тийсс Калимантан аралд уул уурхайн үйлчилгээ үзүүлэх хэд хэдэн гэрээ байгуулнаар, Индонезид явуулах Лэйтон Группийн бүхий л үйл ажиллагааг түүчээлэн гүйцэтгэх болов.

1988
Сидней боомтын туннель
Тийсс компани Австралийн анхны усан доорх автозамын туннель хоолойг байгуулснаар инженерийн барилга байгууламжийн чиглэлээр тэргүүлэгч групп болсноо харуулав.

1989
Гранни смитийн алтны уурхай
Тийссийн процессын инженерчлэлийн нэгж уул уурхайн хэд хэдэн төсөл хэрэгжүүлсний дотор Гранни Смитийн алтны уурхайд чулуулаг бутлах тээрэм суурилуулав.
