“Дарра” засвар, угсралтын төвийн хамт олон тимкэн компанийн “алтан батламж” гардан авлаа

Огноо
Наймдугаар сар 17, 2018
Ангилал
    Tag хийх

    Брисбэн дах “Дарра” засвар, угсралтын төвийн хамт олон Тимкэн компанийн алтан батламж хүртэж, амжилтаа ахиуллаа.

     

    Дарра засвар угсралтын төв нь Австралийн Перт, Брисбэн, Индонезийн Баликпапанд байгуулсан засвар, үйлчилгээний гурван төвийн нэг бөгөөд Тийсс компанийн болон машин техникийн ажиллагааг үр дүнтэй, үр ашигтай байлгахад шаардлагатай, тоног төхөөрөмжийн эд ангийг засварлан угсрах үйл ажиллагаа явуулдаг.

    Холхивчны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Тимкэн компаниас батламж хүртсэн нь Дарра засвар угсралтын төв холхивчны засвар, угсралтын чанарын өндөр шаардлага хангасан үйл ажиллагаа явуулдаг болохыг батлан харуулсан явдал боллоо.

    Машин техник тоног төхөөрөмж хариуцсан менежер Дэвид Дикин болон Брисбэн дэх баг хамт олонд шагналыг Тимкэн компанийн Ерөнхий Захирал Майкл Пиэрсэн гардуулж өгсөн бөгөөд шагнал гардуулах үеэр тус шагналын утга учир, ач холбогдлыг тэрээр тайлбарлаж өгсөн юм.

    “Энэхүү батламжийг олгохоос өмнө Тимкэн компани тус засвар, угсралтын төвд иж бүрэн хяналт шалгалт хийсэн”.

    “Бид Тийссийн агуулах болон тоног төхөөрөмж өргөх, зөөх багаж хэрэгсэл, тоноглол, үзлэгийн талбай, эд ангийг задлах, угсрах суурилуулах процессуудыг сайтар хянаж, судалсан”.

    “Хяналт шалгалт хийх явцад, тус төвийн баг хамт олон засварын болон техникийн үйлчилгээний талаар өндөр түвшний мэдлэг, туршлагатай, мөн үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлаж ажилладаг болох нь илэрхий байсан”.

    “Танай хамт олны нягт нямбай, чанартай гүйцэтгэл алтан батламж хүртэхэд их түлхэц болсон. Дарра засвар угсралтын төв нь Ази Номхон Далайн бүс нутагт энэ түвшний батламж хүртсэн анхны төв боллоо”.

    “Тимкэн компанийн олгосон батламж нь Дарра засвар угсралтын төв холхивчны засвар, угсралтын үйлчилгээний өндөр стандартыг мөрддөг болохыг батлан харуулж байгаа төдийгүй Тийсс компани дэлхийн шилдэг компанитай дүйцэх холхивчны засвар, угсралтын үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай чанарын удирдлагын тогтолцоо, процесс, тоног төхөөрөмжтэй болохыг Тийсс компанийн ажилтнууд болон харилцагч байгууллагуудад нотлон харуулж байгаа юм” хэмээн Майкл онцолсон юм.

    Энэхүү батламжийг хүртэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ажилласан бүх хүнд, үүний дотор Засварын төвийн менежер Аллан Мюллер, суперинтендент Бен Гуерра нарт Машин техник, тоног төхөөрөмжийн менежер Дэвид Дикин талархал илэрхийллээ.

    “Энэхүү шагнал нь та бүхэнд бүгдэд нь олгож байгаа шагнал юм. Ажил гүйцэтгэх болон ажил гүйцэтгэх арга барилаа сайжруулахын төлөө та бүхний хийж байгаа ажил, оруулж байгаа хувь нэмэр, хичээл зүтгэлийг үнэлж байгаагийн илрэл билээ”.

    “Санаачилгуудыг хэрэгжүүлэхэд хүн бүр дэмжлэг үзүүлж ажиллахын зэрэгцээ сайжруулалт хийх, ямагт шилдэг нь байх зорилтыг хэрэгжүүлэхэд ажилтан бүр манлайлан оролцож байгааг харахад баяртай байлаа” хэмээн Дэвид хэллээ.

    Тимкэн компанийн батламж хоёр жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

    X
    Cookies help us improve your website experience.
    By using our website, you agree to our use of cookies.
    Confirm