Өсөлтийг дэмжинэ: Жеффри Каунанг

Огноо
Наймдугаар сар 26, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Жеффри Каунанг бол стратегийн өсөлтийг хангахад чиглэсэн шинэ туршлага, үүрэг хариуцлагад нээлттэй ханддаг нэгэн бөгөөд түүний энэ зан чанар нь индонез гаралтай хүнийг анх удаа Индонез дах Тийссийн салбар хариуцсан Ерөнхийлөгчөөр томилогдоход нөлөөлсөн. 

 

Жакарта хотод өссөн, Тийсс компанид 20 гаруй жил ажилласан туршлагатай Жеффри нь Индонез дахь Тийссийн салбарын хамгийн дээд шатны удирдах албан тушаалд томилогдсон анхны индонез хүн боллоо.

Тэрээр Индонез дах уурхайнуудад ажиллаж байгаа 7,500 гаруй ажилтныг удирдан, жилд 250 сая гаруй шоо метрийн хөрс хуулалтаар хэмжигдэх олборлолтын үйл ажиллагааг хариуцан ажиллана.    

Жеффри “Энэ албан тушаалд томилогдон ажиллах болсонд маш их баяртай байна. Энэ бол ганц миний амжилт биш, басхүү миний төлөөлдөг үндэстэн, ард түмний амжилт” хэмээн бахархан ярьсан юм.

Орон нутагт хийх хөрөнгө оруулалт

Индонез дах бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх Тийссийн стратегийн хүрээнд, Жеффри Ерөнхийлөгчийн албанд томилогдсон юм. 

Тэр хэлэхдээ “орон нутгаас худалдан авалт хийх боломжийг нэмэгдүүлж, ажиллах хүчнийг чадавхжуулсан нь  карьерийн хувьд өсч дэвших боломжийг олгосон” хэмээн онцолсон.   

“Тийсс компанид ажиллаж эхэлснээс хойш миний бие олон төсөлд, удирдах албан тушаалуудыг хашиж байлаа.

Бизнесийн үйл ажиллагааны түвшин тус бүрт ажлыг хэрхэн гүйцэтгэдэг талаар илүү тодорхой ойлголттой болоход надад тус болсон зүйл бол байнгын сургалт, зааварчилгаа болон үүрэг хариуцлага байсан” гэв. 

Жеффригийн сурах хүсэл эрмэлзэл болон ажлыг эхнээс нь дуустал нь удирдан гүйцэтгэдэг чадварууд нь энэ албан тушаалд тэнцэх нэгэн болоход нь түлхэц болсон. 

Мөн тэрээр “Их сургуульд суралцаж, дээд боловсрол эзэмшсэн туршлага надад байхгүй. Би олон талын мэдлэг гэхээс илүүтэй өөрийн зан байдал, хандлагын ачаар энэ албан тушаалд томилогдсон гэдэгт итгэлтэй байна. Мөн үүгээрээ маш их бахархдаг” гэсэн юм.

“Мэдлэг боловсролыг та хэдийд ч сургалтад хамрагдаад олж авч болно, харин таныг амжилтад хөтлөх зүйл бол гагцхүү таны үнэнч үзэл баримтлал, хандлага юм шүү”.

Үр ашигт анхаарна

Анх 1998 онд Тийсс компанид ажилд орсон цагаас хойш Индонезийн уул уурхайн салбарт бодит туршлагыг нэвтрүүлж, чанарыг эрхэмлэн, тогтвортой хөгжлийг цогцлоон, шинэ санал санаачилга гаргахыг дэмжиж ажилласан.    

Түүний хэлснээр индонез хүн эдгээр зорилтыг тавьж, зорьсондоо хүрч ажиллах нь чухал байсан. 

Жеффри хэлэхдээ “Би үргэлж хүлээлтийг тодорхой болгох, багийнхаа хүмүүсийг өөрчлөлтөд дасан зохицохыг уриалах, ухаалаг байх, ажилтнуудаа ямагт мэдээлэлтэй байлгах, урагш ахихад манлайлах замаар өөрчлөлт хийхийг зорьж ажилласан.

Хүн бүр өөрийн онцлогтой бөгөөд шинэлэг санаа гаргах боломжтой. Бид улс орныхоо уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд тодорхой үүрэг хүлээсэн бөгөөд хамтран ажиллаж байж л энэхүү үүргээ биелүүлж чадна” хэмээн онцолсон юм.

Үлгэр жишээ үзүүлж ажиллана 

Жеффри сахилга бат, уйгагүй шаргуу занг эрхэмлэдэг нэгэн бөгөөд аюулгүй ажиллагааны болон чанарын өндөр стандартад нийцэж ажиллах ёстой гэж үздэг.  

“Надад хамгийн их урам өгдөг хүн бол миний аав. Аав минь цэргийн албанд ажилладаг байсан тул  бэрхшээлийг хэрхэн давж гарах, мөн ямар ч тохиолдолд шантрахгүй байхыг надад зааж сургасан юм. 

Аав минь надад үргэлж: ‘чиний хаана байгаа чинь биш харин хэн гэдэг чинь чамайг хүчирхэг болгоно’ гэж хэлдэг байсан. 

Тэрээр цааш нь хэлэхдээ “Би үүнийг өдөр тутмын ажилдаа баримталдаг. Аюулгүй ажиллагаа надаас эхэлнэ гэж боддог. Хэрэв би аюулгүй байдлаа хангаж, зөв манлайлал үзүүлж чадвал бусад хүмүүст ч үлгэр дуурайлал болох болно” гэв.

Жеффри цаашид Индонез дахь Тийссийн үйл ажиллагааг уурхай тус бүрээр судлан, одоо байгаа ашгийн түвшинг тогтворжуулахад чиглэсэн шинэ зорилтуудыг тодорхойлох ажлыг үргэлжлүүлнэ. 

“Индонез дах бизнес цаашид оролцогч талуудын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг чанартай гүйцэтгэхэд үргэлжлүүлэн анхаарч ажиллах болно” гэж онцоллоо.

 
 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm