Тийссийн’ ажилтан Дийн Госсип урт хугацааны үр өгөөжийг бий болгоход хувь нэмрээ оруулж байна

Огноо
Наймдугаар сар 27, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Дийн Госсип эрч хүчтэй ажил үүргийн талаар ярьж байвал тэр үнэн сэтгэлээсээ ярьж байна гэсэн үг. 

Тэрээр Тийсс компанийн үйл ажиллагаа явуулж буй Маунт Артур нүүрсний уурхайд, 18 сарын өмнө эд анги угсрагчаар ажилд орж байсан бөгөөд улмаар засварын ахлах ажилтан, мөн тусламж үйлчилгээ хариуцсан супервайзорын албыг хашиж байсан. 

Дийн саяхан шинэ албан тушаалд томилогдож, уг төслийн Засвар үйлчилгээ хариуцсан супервайзор болсон.  

Дийн хэлэхдээ “Миний ажиллаж байгаа төслийн цар хүрээ намайг анх ажилд орсон цагаас хойш өдийг хүртэл ихээхэн нэмэгдсэн. Мөн би энэ гайхалтай баг хамт олонтой хамт ажиллаж байгаадаа баяртай байна”. 

“Энэ төсөлд ажиллах явцад маш олон ур чадвар, тухайлбал удирдлагын арга барил, ур чадварт суралцсан” гэв.

Бэрхшээлийг сөрж, даван туулах хүсэл эрмэлзэл болон хурдацтай хөгжиж, өөрчлөгддөг орчинд ажиллах чадвар нь түүнийг карьераа тодорхойлж, тэмүүлэхэд тус болсон юм. 

“Үүрэг хариуцлагатай хамт үүсэж байдаг бэрхшээл, сорилд би дуртай. Тэдгээр бэрхшээлийг давж туулсан, асуудлыг шийдсэн үедээ л би амжилтад хүрсэн мэт байдаг” хэмээн Дийн онцлов.

Тэрээр баг хамт олны дунд эерэг соёл хэвшүүлэхийн ач холбогдлыг сайн ойлгодог бөгөөд үр дүнд хүрэхийн тулд эерэг хандлагатай байхыг дэмждэг нэгэн. 

“Би сайхан хамт олны дунд ажилладаг. Ийм ч учраас би өдөр бүр ажилдаа ирэх дуртай байдаг”. 

“Эргэн тойрны найз нөхөд зорилгодоо хүрэхийг нь хараад эрч хүчээр цэнэглэгдэж, тэднийг дуурайх хүсэл төрдөг.”

Маунт Артур нүүрсний уурхайд Дийн болон түүний багийнхантай хамт ажиллахыг урьж байна! Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл thiess.com/careers хуудсанд зочлоорой. 

 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm