Ажилдаа эргэн ороход ажлын уян хатан нөхцөл чухал нөлөөтэй байдаг – Антеагийн түүх/туршлагаас

Огноо
Наймдугаар сар 16, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
  • ХАБЭАБО
Tag хийх

Тийсс компанийн туслах нарийн бичгийн дарга 16 жил завсарласны эцэст ажилдаа эргэн ирэхэд түүнийг хүндрэл чирэгдэлгүй ажилд нь буцаан авсан.  

 

Дөрвөн хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхээр ажлаа түр завсарлаад байсан Антеа ажилдаа эргэн орсон бөгөөд тэрээр гэр бүлийн амьдрал, ахуйг зохицуулах үүднээс хагас цагаар ажиллаж эхлээд байна.

Антеад тохиолдсон зүйл хөдөлмөр эрхэлдэг олон эцэг эхэд тохиолддог бөгөөд өөрийн нөхцөл байдлыг нээлттэй чөлөөтэй ярьж ойлгуулан, ажлын уян хатан нөхцөлийг бүрдүүлсний ачаар тэрээр ийнхүү ажилдаа эргэн ирсэн юм.

Антеа хэлэхдээ “Би Хуулийн хэлтсийн Нийцэл болон компанийн хэргийг эрхлэх асуудлыг хариуцсан ажилтнуудад дэмжлэг үзүүлэн ажилладаг бөгөөд энэ нь их завгүй байхаас гадна өндөр шаардлага тавьдаг, хариуцлагатай ажил юм”. 

“Олон жил ажиллаагүй удсан болохоор ажилдаа эргэн ороход бага зэрэг сандарч байсан. Гэхдээ тусалж дэмжих механизм байдаг нь надад маш их дөхөм болсон.

Би Тийсст олон хүний бүрэлдэхүүнтэй том баг хамт олны дунд ажилладаг. Мөн үйл ажиллагааны салбар компаниудын ажилтнууд хоорондоо уулзаж, холбогдоход туслах “Lean-In” группэд нэгдсэн нь миний хувьд олон давуу талыг бий болгосон.

Бид сард нэг удаа уулзаж, ажилтай холбоотой янз бүрийн сэдвээр ярилцдаг. Манай дэмжлэг үзүүлэх баг нь  Хуулийн хэлтсээс эхлээд Мэдээлэл харилцаа, Инновац ба Технологийн баг зэрэг үйл ажиллагааны бүхий л салбар, түвшний төлөөллөөс бүрддэг.
Энэ сүлжээнд нэгдсэн нь надад хэлтсийнхээ хамт олноос гадна бусад хэлтсийн ажилтнуудтай харилцаа тогтооход тус болдог.
Ажлын уян хатан нөхцөлийг бүрдүүлэх нь ажилтнууд ажилдаа эргэн ороход нэн чухал зүйл юм. 

Би долоо хоногийн дөрвөн өдөр ажилладаг боловч шаардлагатай үед уртасгасан цагаар эсвэл илүү өдөр ажилладаг. Харин дараа нь тухайн илүү ажилласан цагаа уулзалт эсвэл сургуулийн амралт зэрэг хэрэгцээтэй үед ашиглаж болдог нь сайхан байдаг.

Уян хатан нөхцөл нь хоёр талтай. Энэ нь ажлын шаардлагаар уян хатан нөхцөлтэйгөөр ажиллах тухай боловч нөгөөтэйгүүр ажил болон хувийн амьдралыг хослуулж, хоёулангийнх нь хэрэгцээнд нийцсэн  зохицуулалтыг олж тодорхойлон хэрэгжүүлэх тухай юм.

Тийсст ажиллахаасаа өмнө би гадаадад ажиллаж байсан. Ажиллаж байсан газруудад ажлын уян хатан нөхцөлийн зохицуулалт дутмаг байсан нь намайг Австрали руу хөтөлсөн. 

Одоо миний хувьд ажил эсвэл гэр бүлийнхээ аль нэгийг сонгох шаардлагагүй болсон бөгөөд ажилтнуудаа дэмждэг ийм орчинд ажиллаж байгаадаа баяртай байна” гэж хэлсэн юм.

Та манай компанид зарлагдсан ажлын байрны тухай мэдээллийг вэб хуудасны Хүмүүс ба карьер – гэсэн хэсгээс үзэх боломжтой.
 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm