"Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд" хөтөлбөр Дэникагийн амьдралыг хэрхэн өөрчилсөн тухай

Огноо
Наймдугаар сар 19, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

“Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд” хөтөлбөр нь Тийссийн ажилтан Дэника Стиклэний амьдралыг олон талаар өөрчилсөн.

 

2017 онд их сургуулиа төгссөн тэрээр одоогоор Куинслэнд дэх Курра уурхайд автосамосвалын мэргэшсэн оператороор ажиллаж байна.

Боуэн Бэйсин Майнинг Клубээс энэ оны эхэнд зохион байгуулсан нэгэн үдийн цай арга хэмжээний үеэр Дэника “Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд” хөтөлбөрт хамрагдсан өөрийн туршлагаа бусадтай хуваалцсан юм. Тус санаачилга нь эмэгтэй уугуул иргэдийн ажил эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна Тийссийн баримталдаг “Хүн бүр үнэ цэнэтэй” уриалгыг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулдаг гэж Дэника ярив.

Түүний ярьсан зүйлсээс хүргэж байна.

Та “Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд” хөтөлбөрт хэрхэн хамрагдсан бэ?

Манай гэр бүл олон үеэрээ уурхайчид. Би уул уурхайн салбарт ажиллахыг үргэлж хүсдэг байсан.”Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд” хөтөлбөрийн талаар хамаатнаасаа анх сонсоод бүртгүүлж байлаа.

“Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд” хөтөлбөрт хамрагдсанаар танд болон танай гэр бүлд ямар өөрчлөлт гарсан бэ?

Тус хөтөлбөрт хамрагдаж, дүүргэснээс хойш гурван жил өнгөрчээ. Энэ хөтөлбөр миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн, мэдээж сайн талаараа.

Би одоо аливаа сорилтоос айж, хойш суухаа больсон, харин нүүр тулж шийдвэрлэдэг болсон.

Би трак, усны машин жолоодож чадна, мөн Cat 797 машиныг ч жолоодож байсан. Би дэлхийд томоохонд тооцогддог хүнд даацын машин техникүүдийг жолооддог!

Мөн надад урьд өмнө байгаагүй ажлын туршлага мөн өмнөө тавьсан зорилт бий. Манай хамаатны ах, дүү нар бүгд надаас үлгэр дуурайл авдаг.

Энэ бүс нутагт хэрэгжүүлдэг тус хөтөлбөртэй адил боломж олгох нь танд болон танай орон нутагт ямар ач холбогдолтой вэ?

Хөдөө орон нутагт үүн шиг боломж тэр бүр гараад байдаггүй. Жилд хоёр хүнийг тус хөтөлбөрт хамруулдаг тул энэ нь орон нутгийн охидыг хүсэл тэмүүлэлтэй болгодог.

Танд, байр худалдаж авах зорилго хүрч боломгүй зорилго мэт санагдах боловч тус хөтөлбөрт хамрагдсанаар та бие даасан байдал, итгэл найдварыг мэдрэх болно.

Цаашдын зорилго тань юу вэ?

Би их сургуульд удирдлагын чиглэлээр суралцаж байгаа, мөн бизнесийн удирдлагын чиглэлээр ч суралцах хүсэлтэй байгаа. Учир нь би цаашид ажил мэргэжлээрээ өсөж, карьераа ахиулахыг хүсэж байна.

Би уурхайн тухай, уурхайд ашигладаг машин техникийн тухай ойлголттой болохыг зорьж байна. Мөн олон талт байдал, оролцоог хангасан ажлын байрыг бүрдүүлэхэд манлайлан оролцохыг хүсэж байна. Олон талт байдал, оролцоог хангах багтай хамтран ажиллаж байгаадаа ч баяртай байна.

Би цаашид өөрийгөө сорьж, хаа хүртэл явж чадахаа үзмээр байна.

Дэника одоогоор Курра уурхайд хэрэгжиж буй “Уул уурхайн салбарын шинэ ажилтанд зориулсан хөтөлбөр”-т сургагч багш хийж байна. Тус хөтөлбөр нь уул уурхайн салбарт өмнө нь ажиллаж байгаагүй хүмүүсийг энэ салбарт хөл тавих боломжийг олгодог. Туршлагатай операторын хувьд тэрээр суралцагчдыг сургалтын эцсийн шат хүртэл нь сургаж чиглүүлдэг.

Ирээдүйд Дэникаг юу хүлээж байгаа нь тун сонирхолтой байна.

“Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд” хөтөлбөрийн энэ удаагийн элсэлтэд хамрагдах өргөдлийг хүлээн авч эхэллээ. Хөтөлбөрт хамрагдах, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор хандана уу.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm