Индонезид хэрэгжиж буй “Шинээр оператор бэлдэх хөтөлбөр”-т олон эмэгтэйчүүдийг хамрууллаа

Огноо
Есдүгээр сар 26, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Эмэгтэйчүүдийг уул уурхайн салбарт ажиллахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Индонез дахь Тийссийн баг хамт олон сургалтын хөтөлбөр, санал санаачилга хэрэгжүүлэх замаар ажлын байранд олон талт байдал, оролцооны соёлыг төлөвшүүлж байна.

 

Индонезийн Кутай Барат бүс нутгаас ирсэн арван зургаан эмэгтэй Тийссийн хэрэгжүүлж буй “Шинээр эмэгтэй оператор бэлдэх хөтөлбөр”-т хамрагдаж, өнгөрсөн сард дуусгалаа.

Урьд өмнө нь уул уурхайн салбарт ажиллаж байгаагүй тэдгээр эмэгтэйчүүд дөрвөн сарын хугацаанд танхимын болон дадлагын эрчимжүүлсэн хөтөлбөртэй сургалтад хамрагдсан юм. Сургалтаар операторын аюулгүй ажиллагаа, техникийн талын мэдлэг олгосноос гадна суралцагчид төгсөөд ажиллуулах тоног төхөөрөмжийг ажлын талбайд сургагчийн хамт жолоодож дадлага хийсэн.

Мэлак уурхайн сургалтын зохицуулагч Кахиади тус хөтөлбөрийг амжилттай болно гэдэгт итгэлтэй байсан төдийгүй тэдгээр шинэ сурагчдыг сургах болсондоо маш их баяртай байсан.

Кахиади хэлэхдээ "Сургалтад хамрагдах хугацаанд тэд их хичээж суралцсан бөгөөд Мэлак болон GBU нүүрсний уурхайнууд дах манай хамт олны дунд ажиллах боловсон хүчин ийнхүү нэмэгдэж байгаад бид баяртай байна” гэж онцлов.

Мэлак уурхайн Төслийн туслах менежер Бабсуки С. Вибово хэлэхдээ “Энэ санаачилгыг анх хэрэгжүүлж эхлэх амаргүй байсан”.

“Энэ бол орон нутгийн эмэгтэйчүүдийн хувьд уул уурхайн салбарт ажиллаж, хэрэгцээт ур чадварт суралцаж, мэдлэг хуримтлуулах гайхалтай боломж юм” гэж Басуки тайлбарлав.

Шинээр эмэгтэй оператор бэлдэх хөтөлбөр нь Тийссийн нийт салбар компанийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн эрх тэгш байдлыг дэмжих, нэмэгдүүлэх санаачилгын дагуу хийгдэж буй хэд хэдэн ажлуудын нэг юм.

Энэ удаад хамрагдсан эмэгтэйчүүд нь шинэ операторууд (уурхайд автосамосвал жолоодох ажил хийж байгаагүй)-ыг бэлдэх сургалтын хөтөлбөрийн гурав дах удаагийн төгсөгчид бөгөөд 2019 оны байдлаар тус хөтөлбөрт нийт 44 хүн хамрагдаад байна.

Шинэ төгсөгч Новиша Кристиа хэлэхдээ, энэ боломж нь бидэнд өөр олон давуу талыг бий болгох үүд хаалгыг нээж өгсөн гэв.

“Тус хөтөлбөрт хамрагдсан нь бидэнд шинэ ур чадварт суралцаж, хөгжиж дэвших боломжийг олгосноос гадна энэхүү ажил мэргэжлийг эзэмшиж гэр бүлдээ дэмжлэг үзүүлэх, орон нутгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлсэн” хэмээн онцоллоо.

Эдгээр төгсөгчид одоо Тийссийн ажилтнууд болсон бөгөөд шинээр эзэмшсэн ур чадвараа тун удахгүй ашиглан CAT 777 загварын автосамосвалуудыг жолоодох болно.

Шинэ ажилтнууддаа болон тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцсон нийт баг хамт олонд баяр хүргэе.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm