Роки Ревард уурхайн ажилтан Робэрт аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээр манлайлж байна

Огноо
Арван хоёрдугаар сар 17, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Кэйп Таунаас Карибын тэнгис хүртэл аялах замд ч экскаваторын засвар үйлчилгээ хийх үед ч аюулгүй ажиллагаа хамгийн чухал гэж Роб Хаарт үздэг. 

 

Иоханесбург хотод төрж өссөн тэрээр Механик инженерийн Магистр, Компанийн санхүүгийн чиглэлээр Бакалаврын зэрэг эзэмшихээр баруун Австралид шилжин суурьшсан.

Роки Ревард уурхайд Тийсс компанийн хэрэгжүүлж байгаа төслийн Засвар үйлчилгээний төлөвлөлтийн ахлах ажилтан Роб нь Австралийн уул уурхайн салбарт сүүлийн 3 жил хагасын хугацаанд ажиллаж, ажил мэргэжилдээ амжилт гаргаж байгаа нэгэн юм.

Инженерээр ажиллаж байсан Роб засвар үйлчилгээний төлөвлөлт хариуцан ажиллах болсон нь гэнэтийн өөрчлөлт байлаа.

Инженер хүний хувьд тэс ондоо шилжилт байсан хэдий ч төлөвлөлтийг хариуцан ажилласнаар сайтын өдөр тутмын үйл ажиллагаанд шууд нөлөөлөх боломжтой болсон. Төлөвлөлт хийх нь “төслийн өгөгдлийн систем, зардал, ажилтнууд болон дотоод үйл ажиллагааны талаар илүү гүн гүнзгий ойлголт өгдөг” хэмээн Роб онцлов.  

“Засвар үйлчилгээний ажлын хувьд тоног төхөөрөмжийн засварыг гардан хийж байгаа хүмүүсээс их зүйл шалтгаалдаг. Засварын төвд ажлаа гүйцэтгэж байгаа ажилтнуудтай хамт ажиллаж, тоног төхөөрөмжид өөрийн биеэр ажил гүйцэтгэснээр би их зүйлсийг сурсан бөгөөд үүнийг зөвхөн туршлагаар л олж авах зүйл гэж би боддог”.

Жижиг зүйлээс том зүйл эхэлдэг – Том үйл ажиллагааны хүрээнд салбар хоорондын жижиг хэмжээний хамтын ажиллагаа, харилцаа үүсдэг гэж Роб итгэдэг.

Тэрээр хэлэхдээ “Салбар компаниудын баг хамт олонтой холбогдоход энэхүү том компани жижиг мэт санагдах хэдий ч бид бүгд нэг л зорилготой байдаг” гэв.

Тийсс компанид ажиллахад хамгийн сайхан зүйл нь юу вэ?

Бусад хүмүүсийн адил “Хүмүүс нь” гэж хэлмээр байна. Миний бодлоор олон хүн ийм хариулт өгдөг нь их учиртай.  

Баг хамт олонтойгоо ажиллахын юу нь хамгийн сайхан байдаг вэ? 

Надад шулуун шударга харилцаа нь таалагддаг. Хурдтай ажиллахын тулд бид үл ойлголцол гаргахгүй, мөн гоёж хачирлаж цаг заваа үрэхгүй байх шаардлагатай бөгөөд ингэснээр хүн бүр бусадтайгаа илэн далангүй ярилцах боломжтой болно.   

Бидэнд инээлдэж хөгжилдөх цаг ч гардаг, учир нь ажлын ачаалалд дарагдан дүнсийж суух нь утгагүй санагддаг.

Таны тухай бусад хүмүүсийн мэддэггүй, сонирхолтой зүйлсээс хуваалцаач?

Би 2010 онд хоёр найзын хамт 46 футийн дарвуулт онгоц жолоодон Кэйп Таунаас Карибын тэнгис хүртэл эх газар олж харалгүй 37 хоног аялсан.  

Хүн бүр өдөр бүр аюулгүй байх хүрээнд танай баг хэрхэн ажилладаг вэ?

Өдөр тутам хийдэг багийн хурлын эхний хэлэлцэх зүйл нь аюулгүй ажиллагаа байдаг. Өндөр эрсдэлтэй ажлууд болон тэдгээрийг аюулгүй гүйцэтгэх арга барилыг багийн бүх гишүүд ойлгосон байх нь чухал. 

Үүнээс гадна хүн бүрийн мэдэж байх ёстой зүйл бол аюулуудыг тодорхойлж, тэдгээрийг хянах зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд юм. 

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm