Бид Проспект шагналын эцсийн шатанд шалгарлаа

Огноо
Аравдугаар сар 10, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Нью Саут Уэлс мужийн Хантерийн хөндий дэх засан хүмүүжүүлэх газарт ял эдэлж буй хүмүүжигчдэд ур чадвар эзэмшүүлж ажлын байраар хангах санаачилга гаргаж, нийгмийн хариуцлагаа биелүүлж ажилласныг үнэлж Тийсс компанийг Австралийн уул уурхайн салбарын шилдгүүдийг шалгаруулах Проспект шагналын 2019 оны эцсийн шатанд шалгарууллаа.

 

Орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, тэдний оролцоог хангах хөтөлбөрийг Тийсс компани илүү өргөн хүрээнд, амжилттай хэрэгжүүлснийг үнэлж Олон нийтийн оролцоо номинацид нэр дэвшүүлсэн байна.

Үндэсний хэмжээний энэхүү шалгаруулалт нь уул уурхай, эрдэс баялгийн салбарт амжилт гаргаж, үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн, компаниудын амжилтыг үнэлж, сайшаах зорилготой арга хэмжээ юм. 

Брисбэн хотноо 10 дугаар сарын 10-ны орой зохион байгуулагдах Проспект шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеэр шагналын эздийг зарлах болно. 

Хөтөлбөрийн тухай

Маунт Плийзэнт болон Маунт Артур нүүрсний уурхай дах манай баг хамт олон Нью Саут Уэлс дэх Хантерын Хөндий хэмээх уул уурхайн бүс нутгийн төв хэсэгт орших Сэйнт Хэлиэрсийн засан хүмүүжүүлэх төвд хүмүүжиж буй хүмүүжигчдийг ял эдэлж дууссаны дараах амьдралд нь бэлдэх, тэдэнд ур чадвар эзэмшүүлэх зорилгоор Засан хүмүүжүүлэх байгууллага (ЗХБ)-тай хамтран ажиллаж байна.

Тийсс болон уурхайн сайтад урьд өмнө нь хийгдэж байгаагүй ажил боловч, Тийсс компани нь Маунт Плийзэнт болон Маунт Артур уурхайн сайтуудын шаардлагыг хангасан чанартай барилгыг шинээр барих болон хуучин барилгыг сэргээн засварлахдаа ЗХБ-тай хамтран ажилласан.

Сэйнт Хэлиэрийн Гунди хөтөлбөрт хамрагдсан 45 хүмүүжигчийг оролцуулснаар энэхүү хамтын ажиллагаа анх эхэлсэн бөгөөд тус хөтөлбөр нь хүмүүжигчдийн техник мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх,  суллагдсаны дараа ажлын байраар хангах замаар тэднийг дэмжихэд чиглэсэн.

Нью Саут Уэлс дэх Үйл ажиллагаа хариуцсан менежер Хээдэр Пэрри хэлэхдээ “эхэндээ бид барилга угсралтын ажилд хүмүүжигчдийг оролцуулах талаар бага мэдээлэлтэй байсан ба гэрээний хэлцэл хийх үед ч зарим саад бэрхшээлтэй тулгарч байсан”.

"Засан хүмүүжүүлэх байгууллагатай хамтран ажиллахад үйлдвэрлэлийн/бизнесийн зайлшгүй шалтгаан байсан бөгөөд хоёр талаас бага зэрэг хүчин чармайлт гаргасны үндсэн дээр эерэг үр дүнд хүрч чадсан" гэв.

"Цаг хугацааны явцад бид энэхүү Гунди хөтөлбөр нь оролцогчид болон тэдний ирээдүйд ямар үнэ цэнэтэй гэдгийг нь ойлгосон. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар тэд  амьдралаа ч өөрчлөх боломжтой."

Маунт Плийзэнт уурхай дах манай захиалагч Мач Энержи компани бидний энэ санаачилгыг бүх талаар дэмжиж ажилласан. Үүний дараа энэхүү санаачилгад нэгдсэн хоёр дах сайт болох Маунт Артур Саут уурхайн төслийн захиалагч БиЭйчПи Групп мөн энэ санаачилгыг дэмжсэн.

Гунди хөтөлбөрт хамрагдаж буй хүмүүжигчдийн шинэ мэдлэг, ур чадварыг оновчтой ашиглах зорилгоор тэдгээр хүмүүсийг ажлын байраар хангаж ажилладаг, орон нутгийн Блэкрок Индастриз болон Бадикөүт Констракшинс компаниудтай төслийн ажлын суурилуулалтын шатанд Тийсс компани хамтран ажиллалаа.

Блэкрок компанийг үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхий захирал Стив Фордам урьд өмнө нь хоригдол байсан хүмүүст амьдралынх нь туршид тохиолдож болох хүндрэл, бэрхшээлийн талаар, мөн тэд ажилтай байх нь цаашдын амьдралаа дахин цогцлооход ямар чухал үүрэгтэй болох талаар өөрийн бодлоо хуваалцлаа.

Стив хэлэхдээ "Өмнө нь алдаа гарган, шоронд ял эдэлж байсан хүмүүс, бүр хөнгөн ял эдлээд гарсан байлаа ч өөртөө гутрах асуудалтай тулгардаг бөгөөд энэ нь тэднийг хэвийн амьдралдаа буцан ороход саад болдог" гэж онцлов.

"Эдгээр залуусын дийлэнх нь суллагдсаныхаа дараа ажилд орох боломжтой болж байгаа нь санхүүгийн хувьд бие даах, орон нутагтаа байр сууриа олох, мөн дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ."

"Бидэнтэй адил орон нутгийн байгууллагатай түншлэлийн харилцаа тогтоох хүсэлтэй, Тийсс шиг компаниуд байгаа нь тун таатай хэрэг. Энэ нь бидэнд, иргэдэд, орон нутагт болон мужид ч ашиг тустай."

Хөтөлбөрийн үр дүн

Засан хүмүүжүүлэх газартай холбоотой ажилладаг Блэкрок Индастриз болон Бадикөүт Констракшинс компаниудтай хамтран ажилласан нь Тийсс компанийн хувьд олон талын ач холбогдолтой, үр өгөөжтэй ажил боллоо. Эдгээрээс дурдвал:

  • Орчин үеийн, ашиглалтын шаардлагыг бүрэн хангасан байгууламжийг техникийн шаардлагад нийцүүлэн, чанарын өндөр түвшинд бүрэн гүйцэтгэж бидэнд хүлээлгэн өгсөн
  • Байгууламжууд нь бат бөх хийцтэй, эдийн засгийн үр ашигтай шийдэлтэй тул төсөл дууссаны дараа өөр сайтад шилжүүлэн байрлуулах боломжтой
  • Бид бусад мужид, өөр бусад төслүүдэд ч барилга байгууламж барих чиглэлээр ЗХБ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан
  • Бид хэрэгжүүлж байгаа төслүүддээ шаардлагатай төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах чиглэлээр Блэкрок Индастризтай гэрээ байгуулсан;
  • Бид Уугуул иргэдийн оролцоог дэмжих зорилгоор 2017 – 2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөрт тодорхойлсон, эдийн засгийн боломжийг бий болгоход чиглэсэн харилцан үр ашигтай түншлэлийн харилцаа тогтоох гэсэн зорилтоо биелүүлсэн.

Хэн нэгэнд хоёр дах боломж олгож тэднийг дэмжвэл уул уурхайн салбарт юу бүтээж чадахыг энэхүү санаачилгаар харуулж чадсан. Энэ бол бизнесийн ямар ч хүрээнд хэрэгжих боломжтой шийдэл бөгөөд Засан хүмүүжүүлэх байгууллага болон Тийссийн хамтын ажиллагааг компанийн шинэ нийлүүлэгчдийг үйл ажиллагааны процесстой танилцуулж дадуулах журмын дагуу тодорхойлж, хэрэгжүүлсэн.  

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm