Дотоод мэдээ

Огноо
Наймдугаар сар 22, 2019
Ангилал
  • ХАБЭАБО
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан “Суралцахад сонсгол хэрэгтэй” сонсгол шалгах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Тийсс компани туслалцаа үзүүллээ  

Куинслэнд дэх Тийссийн ажилтнууд сургуулийн насны хүүхдэд зориулсан “Суралцахад сонсгол хэрэгтэй” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийг нөөц боломжоо бүрэн ашиглах боломжийг бүрдүүлэхэд тусалж байна. 

“Сонсгол ба Хэл яриа” сантай хамтран хэрэгжүүлсэн энэ жилийн хөтөлбөрийн хүрээнд Боуэн Бэйсинд орших 23 сургуулийн 868 сурагчийг хамруулан, тэдний сонсголын түвшинг шалгалаа. 

Суралцахад сонсгол хэрэгтэй 

Тийсс компани нь сургуулийн насны хүүхдэд зориулсан “Суралцахад сонсгол хэрэгтэй” хөтөлбөрийн бүсийн санаачлагч түнш байгууллага бөгөөд тус хөтөлбөр нь анги танхимд суралцахад хүндрэл бэрхшээлтэй байж болзошгүй хүүхдүүдийг олж илрүүлэх зорилгоор хүүхдийн сонсох мэдрэмж, дунд чихний үйл ажиллагааг тодорхойлоход чиглэдэг.

Хоёр дахь жилдээ хэрэгжиж буй тус хөтөлбөр нь өргөжиж, 2019 онд өмнөх оныхоос даруй хоёр дахин олон хүүхдийг хамруулаад байна. 

Хөтөлбөрт хамрагдсан 23 сургуулиас 60 хүүхдийг сонсголын болон чихний эрүүл мэндийн асуудалтай бөгөөд цаашид эмчийн ерөнхий үзлэгт орох шаардлагатай болохыг тогтоосон. Мөн 84 хүүхдэд эцэг эхийн хяналт шаардлагатай байгааг тогтоосон. 

Хүүхдийн сонсгол цаг хугацаа өнгөрөх тусам улам муудаж болзошгүй байдаг бөгөөд хүүхдийн хэл яриа, боловсролын хөгжил, зан төлөвт ихээхэн нөлөөлдөг. Сонсголыг тогтмол шалгаснаар сонсгол бууралтыг эрт оношлох, эмчлэх боломжийг олгодог бөгөөд улмаар хүүхдийн нийгмийн идэвх, сурлагыг сайжруулах ач холбогдолтой.  

“Сонсгол ба Хэл яриа” сан болон Тийсс компани хамтран “Суралцахад сонсгол хэрэгтэй” хөтөлбөрийг Боуэн Бэйсинд анх 2017 онд хэрэгжүүлсэн. 
Тийсс компани сургуулийн насны хүүхдүүдийн сурлага, нийгмийн оролцоог сайжруулах зорилгоор сонсголын бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх чиглэлээр дэмжлэг үзүүлдэг. 

Орон нутагт хэрэгжиж байгаа боловсролын хөтөлбөрүүдийг дэмжих нь Тийссийн “ХАЛАМЖ” хөтөлбөрийн гол цөм нь юм.

Бидний оролцоо 

Доосон Саут, Курра Норт, Жэллинба Плэйнс, Лэйк Вермонт, Пийк Даунс, Кавал Ридж болон КьюүКөүл уурхай дах Тийссийн төслийн багийн гишүүд сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан “Суралцахад сонсгол хэрэгтэй” сонсгол шалгах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүллээ. 

Тэд сурагчдыг сонсгол шалгах байр руу дагуулж явах, багш болон сурагчидтай хамт сургалтын арга хэмжээнд оролцох, сургууль тус бүрт сонсгол шалгахаар ирсэн мэргэжилтнүүдийг хүлээн авч, дэмжлэг үзүүлэх зэрэг үүргийг гүйцэтгэж байв. 

Жэллинба Плэйнс уурхайн Санхүүгийн Менежер Жон Стирлинг нь Блэкватер бүсийн гурван сургуульд очиж, хүүхдүүдийн сонсголыг шалгах ажилд дэмжлэг үзүүлэн ажилласан юм. Тэрээр хэлэхдээ: 

“Сурагчид, багш нар болон “Суралцахад сонсгол хэрэгтэй” хөтөлбөрийн шалгагч, мэргэжилтнүүдтэй хамтран ажилласнаар хүүхдүүд сайн сонсголтой байхын ач холбогдол болон тэдний боловсролын талаар маш их зүйл сурч авлаа. 

Эдгээр бүс нутгийн оршин суугчдыг хамруулан энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм. Иргэд үр хүүхдийнхээ ирээдүйг гэрэл гэгээтэй байлгахад шаардлагатай дэмжлэг туслалцааг авч, зөвхөн амьдарч буй газраасаа болоод хөгжил, боловсролоос хоцрохгүй байхад нь тус болж байгаа юм” хэмээн онцолсон юм.

Хөтөлбөрт хамрагдсан бага сургуулиуд гэвэл Боуэн, Күинс Бийч, Коллинсвилл, Сэйнт Жон Боско, Блэкватер, Блэкватер Норт, Комет, Блафф, Динго, Дуаринга, Теодер, Банана, Мора, Моранба, Морбанба Ийст, Коппабелла, Нэбо, Валкирье, Миддлмаунт болон Дисарт мужийн сургуулиудыг дурдаж болно. Мөн сонсгол шалгах тестийг Блэкватер “C&K” хүүхдийн цэцэрлэг болон Моура мужийн ахлах сургуульд зохион байгуулсан.   
 

“Сонсгол ба Хэл яриа”сангийн хамт олны талархал Тийсс компани

“Сонсгол ба Хэл яриа” сантай 25 жилийн туршид хамтран ажиллаж байгаа билээ.

Тийссийн санхүүжилтээр дамжуулан сонсголын бэрхшээлийн эрт үеийн оношилгоо, үзлэг, эмчилгээ хийгдсэнээр Тийссийн төсөл хэрэгжиж байгаа бүс нутгуудад амьдарч буй Күинслэндийн залуу оршин суугчдын хувьд суралцах идэвх нь сайжирч, нийгмийн харилцаанд дэвшил гарсан. 

“Сонсгол ба Хэл яриа” сангийн Захирал Крис МакКарти болон түүний баг хамт олон урт хугацаанд түншийн харилцаа тогтоон хамтран ажиллаж буй Тийсс компаниас байнгын тусламж, дэмжлэг авч, дахин нэг жил Боуэн Бэйсин нутгийн илүү олон сурагчдад хүрч ажилласанд баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Ноён МакКарти хэлэхдээ “Бид Тийсс компанитай 25 жил хамтран ажиллаж байгаагаар ихэд бахардаг. Энэ санаачилгыг хамтран хэрэгжүүлснээр алслагдмал бүсэд амьдардаг сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг олж илрүүлэх боломж нээгдэж байгаа төдийгүй асуудлыг шийдвэрлэх алхам болдог юм.  

Сургуулийн байранд сонсгол шалгах хөтөлбөр маш чухал байсан. Учир нь сонсголоо алдах тохиолдол хэдийд ч гарах боломжтой бөгөөд сонсголын бэрхшээлтэй, ялангуяа сургуулийн танхимд сонсголын бэрхшээлтэй байх нь хүүхдүүдийн суралцах чадварт маш их нөлөө үзүүлдэг” гэж ноён МакКарти онцолсон юм.

Тэрээр цааш нь хэлэхдээ “Багш, эцэг эхчүүд хүүхдүүдээ үгэнд ордоггүй гэж зэмлэж байгаатай бид олон таарсан бөгөөд энэ нь магадгүй тухайн хүүхэд сонсохгүй байгаатай холбоотой байж ч болно. Бид сонсголын бэрхшээлийг илрүүлж чадвал тухайн хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамааран гэр бүлийнхэнтэй нь зөвлөлдөж, өөрчлөлт хийх арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх боломжтой ” гэв.

 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm