CIMIC ГРУППИЙН БҮРЭЛДЭХҮҮНД БАГТДАГ ТИЙСС КОМПАНИ КУРРА УУРХАЙД 1.3 ТЭРБУМ АВСТРАЛИ ДОЛЛАРЫН АЖИЛ НЭМЖ ГҮЙЦЭТГЭХЭЭР БОЛЛОО

Огноо
Есдүгээр сар 13, 2019
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

CIMIC Группийн бүрэлдэхүүнд багтдаг Тийсс компани нь Австрали улсын Куинслэнд мужид орших Курра уурхайд Коронадо Глобал Ресурс компанийн захиалгаар гүйцэтгэж байгаа ажлын гэрээг 6 жилийн хугацаагаар сунгаж, нэмж 1.3 тэрбум австрали долларын дүнтэй ажил гүйцэтгэхээр боллоо.

 

Энэхүү гэрээний сунгалтын хүрээнд Тийсс компани хөрс хуулалт, тээвэрлэлт, нүүрс олборлолт, нүүрс ачилт, буулгалт, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, карьерын ус шавхалтын ажлуудыг үргэлжлүүлэн гүйцэтгэх юм.

Коксжих нүүрсний баялаг нөөцтэй Боуэний сав газарт хэрэгжиж буй энэхүү төсөлд 2004 оноос хойш ажиллаж буй Тийсс компани нь Курра уурхайд урт хугацаанд үйлчилгээ үзүүлж ирсэн арвин түүхтэй билээ.

CIMIC Группийн Гүйцэтгэх Захирал Майкл Райт хэлэхдээ: “Курра уурхайд ажиллаж буй Тийссийн хамт олон ажлыг өндөр түвшинд гүйцэтгэх, инновацыг дэмжих, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавих соёлыг төлөвшүүлэх үүрэг хариуцлагаа дээд зэргээр биелүүлэн, бодитой үр дүнд хүрэхэд анхаарч ажилласны үр дүнд ямагт захиалагчийн хүлээлтээс давсан үйлчилгээ үзүүлж, амжилттай ажилласаар ирсэн. Энэхүү нэмэлт гэрээг байгуулсан нь Тийсс компани захиалагчдадаа урт хугацааны үр өгөөжийг бий болгоход байнга анхаарч ажилладаг чадварыг үнэлсэн явдал боллоо” гэв.

CIMIC Группийн Олборлолт, эрдэс боловсруулалтын үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал бөгөөд Тийссийн ерөнхий захирал Даглас Томпсон хэлэхдээ: “Бид Коронадо Ресурс компанитай хамтын ажиллагаа үргэлжлүүлэх болсондоо баяртай байна. Тийсс компани Курра уурхайд 15 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд бид тус сайт болон түүний үйл ажиллагааны талаар гүнзгий ойлголттой болсон бөгөөд үүний дүнд үр ашиг, бүтээмж, зардлын гүйцэтгэлийг оновчтой зохион байгуулж, ажлыг чанартай гүйцэтгэсэн. Курра дах манай баг хамт олон энэхүү ололтоо үргэлжлүүлэн амжилттай ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

Үүнээс гадна Тийсс компани нь Захиалагчийн эзэмшлийн, 1400 тоннын даацтай, цахилгаан татлагат экскаватор, хүнд даацын автосамосвалын баазын ашиглалт, засвар үйлчилгээ зэрэг өмнөх гэрээнд тусгагдсан ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

CIMIC Группийн бүрэлдэхүүнд багтдаг Сэджман болон UGL компаниуд нь Курра уурхайд ашиглалт, засвар үйлчилгээний хэд хэдэн гэрээний дагуу үйлчилгээ үзүүлж байна.

 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm