Нөөцтэй эмэгтэйчүүдийн шагнал гардуулах ёслолын төгсгөлийн эмэгтэй - Линда Деверелл

Огноо
Нэгдүгээр сар 22, 2021
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

WA төслийн ажилтан Линда Австралийн Ашигт малтмал, эрчим хүчний танхимаас (RAES) 2021 оны ашигт малтмалын салбарын эмэгтэйчүүдийн шагналд "Шилдэг оператор, техникч, туслах" номинацид нэр дэвшжээ. Деверельд баяр хүргэе.



Уурхайн үйлдвэрлэлийн хянагч, сургагч багш, хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн оператор Линда нь эрдэс баялгийн салбарт 8 жил ажиллаж байгаа бөгөөд уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог таниулж, мэдлэг туршлагаа хуваалцаж байгаа ажилтан юм.

Линда хэлэхдээ: “Тийсст ажиллаж эхэлснээс хойш би олон талт байдал, оролцоог дэмжих, эрдэс баялгийн салбарт хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахыг зорин ажиллаж ирсэн.

Анх би ажил мэргэжлийн гараагаа эхлэхдээ ажлын ёс зүй, ур чадвараар үнэлэгдэх бус, харин салбарт ноогдсон жендэрийн орон тоо (квот) бөглөж байна гэсэн өрөөсгөл ойлголтыг өөрчлөх хэрэгтэй болсон” хэмээн онцлов.

Линда нь багийн удирдагчийн хувьд аюулгүй ажиллагааг хангуулах чиглэлээр  идэвх санаачлагатай ажилладаг, хамт олондоо эрсдэлийг таниулах, дүрэм журмыг баримтлахыг зааж сургахаас гадна  аливаа аюул, эрсдэлийг олж харсан даруйд мэдээлж байхыг бусдад уриалдаг.

Тэрээр цааш нь үргэлжлүүлэн: “Би олон жилийн турш сайтын “Онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах” багийн гишүүн байсан, мөх гурван жил дараалан (2016 – 2019 онуудад) багаа төлөөлж ХАБЭА-н төлөөлөгчөөр сонгогдон ажилласан.

Аюулгүй ажиллах орчныг бүрдүүлэх чиглэлээр багийн гишүүдийн мэдлэгийг тэлж, шинэ ур чадвар эзэмшихэд нь тусалж дэмжихэд анхаардаг.

Сэтгэцийн болон биеийн эрүүл мэндийн талаар зөвлөгөө өгөх дуртай Линда хамт ажилладаг хүмүүс, ялангуяа залуу эмэгтэйчүүдэд стрессгүй ажиллах, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хадгалахыг зөвлөдөг.

Би нөхөр, гэр бүл, найз нөхдийн хамтаар гадаа салхинд гарч эрүүл чийрэг байхыг хичээдэг бөгөөд Лэйнстэр спорт, амралтын нийгэмлэгээс зохион байгуулдаг арга хэмжээнд тогтмол оролцдог.

Мөн эмэгтэй ажил горилогчдод Тийссийг сурталчлах зорилгоор Лэйнстэр дүүргийн сургуульд зохиогддог арга хэмжээнүүд болон “Баруун Австралийн уул уурхайн салбарын эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх хөтөлбөр” зэрэг олон нийтийн ажилд оролцох дуртай” гэв.

“Эрдэс баялгийн салбарт ажилладаг эмэгтэйчүүд-2021” шагналын эздийг 3-р сард зарлах болно.
 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm