КОВИД-19 цар тахлын үед харилцаа холбоо тогтоох аргаа өөрчилж байна

Огноо
Тавдугаар сар 28, 2020
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Орон нутагтай харилцах хэлтэс КОВИД-19 цар тахлын үед байнгын харилцаа холбоотой байж, орон нутгийн түншүүдийг мэдээллээр ханган ажиллаж байна. 

 

Үүнд Клонтарф Сан зэрэг дотоодын түншүүдүүдэд дэмжлэг үзүүлэх ажил хамаарах бөгөөд бид ийнхүү дэмжлэг үзүүлснээр тэд боловсрол, эдийн засаг, нийгмийн чиглэлээр үргэлжлүүлэн тодорхой үр дүнд хүрэх боломжийг бий болгодог.

Нийгмийн үзүүлэлт хариуцсан Менежер Антеа Крэйг хэлэхдээ үзүүлэх үйлчилгээнд нөлөөлөх нөлөөллийг тодорхойлох, шийдвэрлэхэд туслах зорилгоор орон нутгийн оролцогч талуудтай хамтран ажиллахын ач холбогдлыг онцолсон. 

Антеа хэлэхдээ “Нийгэм эдийн засагт цар тахлын үзүүлэх нөлөөлөл нь асар их, тиймээс Торрес Стрэйт арлын уугуул оршин суугч залууст боловсрол эзэмшихэд нь тус болох зорилгоор Клонтарф санд бид дэмжлэг үзүүлэх нь чухал юм” гэв. 

Бид хэцүү цаг үеийг туулж байгаа хэдий ч Клонтарфийн академиуд сургуульд явж байгаа болон гэрээсээ хичээллэж байгаа сурагчидтай холбоотой байхын тулд сургалтын хөтөлбөрөө хэрхэн шинэчилж, хялбаршуулан хүргэж байгаа талаар сонсох таатай байна”.

Австрали, Номхон далайн бүсийг хариуцсан Гүйцэтгэх Ерөнхий Менежер Абдул Жарра саяхан Клонтарф Сангаас түншүүдийнхээ дунд зохион байгуулсан анхны цахим асуулт хариултын тэмцээнд оролцсон. 

Абдул хэлэхдээ “Тийссийн тухай асуулт хариултын тэмцээнд оролцож дууссаных нь дараа, миний бие Күинслэндийн 2 академид видео мессеж илгээсэн” гэв.

“Хөвгүүд маш сайн хариулсан байсан бөгөөд Клонтарф түншүүдийнхээ үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ суралцагчдын мэдлэг мэдээлэл, ялангуяа Австралид үйл ажиллагаа явуулж буй төрөл бүрийн салбаруудын талаар мэдлэг, мэдээлэлтэй байхад хэр их анхаарч байгааг харахад бахархалтай санагдсан”.

Клонтарф сурагчидтайгаа холбогдож, харилцаа холбоотой байх шинэлэг арга замыг эрэлхийлсээр байна. Тэдний шинэ санал, санаачилгаас дурдвал:

  • Тусгайлсан дэмжлэг – 11, 12 дугаар ангийн сурагчид боломжтой үедээ Клонтарф сургуульд ирж, шинэ технологийг хэрхэн ашиглахад суралцахыг уриалсан. Ингэснээр сурагчид энгийн утас, дүрсээ харж ярих аргаар багш нартайгаа байнга холбоотой байх боломжтой юм.
  • Эрүүл мэнд – Клонтарфын ажилтнууд оюутан суралцагчдыг ажил/сургалт, манлайлал, бие бялдрыг чийрэгжүүлэх үйл ажиллагаануудад тасралтгүй хамруулахад үргэлжлүүлэн анхаарч байна. Зарим сургуулиуд өглөөний дэглэмийг хэвээр хадгалахын тулд өглөөний сургалт, дасгажуулалтын цахим хөтөлбөр хэрэгжүүлж байна.
  • Шаардлагатай дэмжлэг – Клонтарфын сургуулиуд суралцагчиддаа дэмжлэг үзүүлэхийн тулд цахим сургалтуудын дараа тэдний алдагдсан энергийг нөхөх зорилгоор гэрээр нь хоол хүнс, бичгийн хэрэгсэл хүргүүлж байгаа аж. Ингэснээр хөвгүүдийн эрч хүч нэмэгдэхээс гадна суралцахад шаардлагатай нөөцөөр хангагдах боломж бүрдэж байгаа юм. 
  • Төгсөгчдөд үзүүлэх дэмжлэг–КОВИД-19 цар тахлын улмаас, төгсөгчдөд хамаарах үйл ажиллагаа хумигдаад байсан бол академийн ажилтнууд тэдэнд зориулж цахим сургалт явуулж, чадавхжуулахын зэрэгцээ Centrelink үйлчилгээг авах боломжийг бий болгосон.
  • Нийгмийн үйлчилгээний санаачилгууд –Клонтарф сангийн зарим сургуулиуд “Өрхийн баатрууд”, “Сайн үйлсийн төлөө” аянууд зохион байгуулж, суралцагч залуусыг нийгэмдээ үр өгөөжтэй хувь нэмэр оруулах, манлайлал үзүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллаж байна. 
  • ‘Гэртээ байх” чэллэнж – Австрали дах бүх академи оюутан суралцагчдын дунд тэднийг гэртээ байж, гэр бүлийнхэндээ туслахыг дэмжих чэллэнж өрнүүлж байна. Хамгийн сүүлд өрнөсөн чэллэнжийн хүрээнд оюутнууд долоо хоног нэг удаа гэр бүлдээ зориулж эрүүл хоол хийж өгөхийг уриалсан. Хийсэн хоолны шим тэжээлийн тэнцвэр, бүтээлч байдал, гэр бүлийнх гишүүдийн саналын оноогоор оролцогчдыг дүгнэж, шалгаруулсан байна. 

Тийсс компани, Клонтарф сангийн хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. 

 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm