Хазэлмэр дэх багийнхан агрегат угсралтын шинэ шийдлийг нэвтрүүллээ

Огноо
Зургадугаар сар 26, 2020
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

Хазэлмэр дэх Тийссийн баг хамт олон шинэлэг шийдлийг нэвтрүүлэх ажиллагааны хүрээнд Катерпилар D10T бульдозерын бүрэн угсралтын ажиллагааг анх удаа гүйцэтгэлээ.  

 

Тус хамт олон Пэрт дэх агрегат үйлдвэрлэлийн төвийн тусламжтайгаар бульдозерын угсралтын ажлыг 8 долоо хоногийн хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд Катерпиларын гэрээт борлуулагч, УэсТрак компаниас шаардлагатай сэлбэг хэрэгслийг худалдан авсан.   

Баруун Австрали, Африкийн бүс нутаг хариуцсан, Тийссийн машин техник, тоног төхөөрөмжийн менежер Доменик Каппэлути нь засвар үйлчилгээний багийнханд тус ажиллагааг хянаж удирдах, шинэ ажил үүрэгт дадахад нь урам өгч, машин техникийг сайтад авчрах ажиллагааг аюулгүй гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлж ажилласан хүн юм.  

“Машин тоног төхөөрөмжийг бүрэн угсрах ажиллагааг голдуу агрегат үйлдвэрлэлийн төв хариуцдаг байсан тул энэхүү ажил нь тус багийнхны хувьд шинэ даалгавар байлаа” хэмээн Доменик онцоллоо.  

“Олон талт байдал тус баг хамт олонд өөрөө бүрэлдэж, ажлыг гүйцэтгэхийн тулд урам зоригтой байхын зэрэгцээ ур чадварын олон талт байдлыг ашиглаж байв”. 

Манай хамт олон машин механизмыг задлах, угсрах нүсэр ажлыг гүйцэтгэхийн тулд ажлын талбайг зөв зохион байгуулж, маш сайн ажилласан. 

Сэргээн засварлах ажлын хүрээнд томоохон эд ангиудын капитал засвар хийх, цахилгаан системийг бүрэн шинэчлэх, элэгдэж хуучирсан эд ангиудыг Үйлдвэрлэгчийн техникийн үзүүлэлтийн дагуу сэргээн засварлах ажлууд хийгдсэн. 

Тус баг нь сайжруулалтыг хэрэгжүүлэхэд анхаарч ажилласан бөгөөд үүнд тоног төхөөрөмжийн кузов болон агрегат засварын ажлууд багтана.  

“Энэхүү сэргээн засварлалт нь машины  ашиглалт, найдвартай ажиллагааг хангах, улмаар найдвартай ажиллагаа нэмэгдсэнээр, ашиглалтын зардал багасч, бүтээмж нэмэгдэх боломжтой болж байгаа юм” хэмээн Доминик онцоллоо.  

Энэ нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, процессын сайжруулалт хийх, материалыг олох, ашиглах ухаалаг шийдлийг хэрэгжүүлэх, чанарын хяналтын сайн тогтолцоог хэрэгжүүлэх зэргээр захиалагчдад хэмнэлттэй болон үр дүнтэй шийдлүүдийг санал болгож хэрэгжүүлдэг, манай компанийн агрегат үйлдвэрлэлийн төвүүдийн давуу талуудыг харуулсан явдал боллоо”. 

Хазэлмэр дэх баг нь 2020 оны үлдсэн хугацаанд томоохон сэргээн засварлалт, бүрэн хэмжээний засварын ажлуудад анхаарал хандуулж ажиллана.  

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm