Лэйк Вэрмонт төслийн баг 100 cая дах тонн нүүрсийг олборлон баяжуулсан амжилтаа тэмдэглэлээ

Огноо
Зургадугаар сар 25, 2020
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

Куинслэнд муж дах Лэйк Вэрмонт нүүрсний уурхайд үйлчилгээ үзүүлж буй Тийссийн баг хамт олон 100 сая гаруй тонн нүүрс олборлож, баяжуулах үйлдвэрт илгээсэн түүхэн үзүүлэлтэд хүрсэн байна. 

 

Үйл ажиллагааг чиглүүлэх зөв стратегиудыг хэрэгжүүлэхийн тулд өөрсдийгөө сорьж, оновчтой шийдлүүдийг хэрэгжүүлж ажилладаг баг хамт олныхоо чадавхийг төслийн менежер Жэйми Воган өндрөөр үнэлдэг юм.  

Оновчтой шийдлүүд

“Бид өдөр тутамд хөрс хуулалтын ажил гүйцэтгэдэг бөгөөд шинэ санаа, амжилт, сургамж, мэргэжлийн шийдлүүдийг ч өдөр тутмын гүйцэтгэлдээ үр дүнтэйгээр ашигладаг” хэмээн Жэйми онцоллоо. 

“Энэхүү амжилт бол манай ажилтнуудын хүчин чармайлт, тэдний сахилга баттай гүйцэтгэл, захиалагчтай нягт хамран ажилладаг бидний хамтын ажиллагааны үр дүн юм”.

2008 оноос хойш Лэйк Вэрмонт төсөлд үйлчилгээ үзүүлж байгаа Тийссийн баг гүйцэтгэх ажлын цар хүрээг тогтмол нэмэгдүүлж, хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээ, нүүрс олборлолт, хөрсний нөхөн сэргээлтийн ажлуудыг тасралтгүй амжилттай гүйцэтгэж ирсэн.

Тус баг нь төслийн бүх хөдөлгөөнт машин техник тоног төхөөрөмжийн хангамж, ашиглалтаас гадна захиалагчийн Нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. 

Олон улсын туршлага/орон нутгийн мэдлэг

Манай багийнхан төрөл бүрийн ашигт малтмалын талаарх олон талын мэдлэг, ажлын талбарт ажиллах арвин туршлагадаа тулгуурлан ийнхүү нэгдмэл үр өгөөжийг хурдан хугацаанд бий болгож чадлаа хэмээн Лэйк Вермонт дах Нүүрс угаах, баяжуулах үйдвэрийн Менежер Иэн Мэтисэн онцлов. 

“Би Тийсс компанид анх 1996 онд ажилд орсноос хойш өдийг хүртэл бусад нөхдийнхөө нэгэн адил төслүүдэд гар бие оролцон ажилласнаар чамгүй туршлага хуримтлуулсан” хэмээн Иэн хэлэв.

“Тийсс компанид ажиллахад өөрийгөө хөгжүүлэх, олон төрлийн ажилд хүч сорих боломж нээлттэй байдаг бөгөөд ийнхүү олж авсан ур чадвартаа тулгуурлан бид захиалагчдын хүлээлтэд хүрсэн, өндөр түвшинд ажил үүргээ гүйцэтгэх боломжтой байдаг юм”.

Энэ оны эхээр Нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн хамт олон 1000 өдрийн турш ХЧТА (хөдөлмөрийн чадвар түр алдах) тохиолдол гаргалгүй ажилласан бас нэгэн чухал амжилтаа тэмдэглэсэн.  

Иэн хэлэхдээ бид “Хүн бүр өдөр бүр аюулгүй байх”-ад анхаарч ажилладаг гэв.

“Багийн гишүүд үүргээ ухамсарлах, тасралгүй өсөж хөгжих, уйгагүй суралцах нь аюулгүй байдлыг нэр тэргүүнд анхаардаг соёлыг бүрдүүлэгч чухал хүчин зүйлс юм. Үүний ачаар л төслийн үйл ажиллагаа тогтвортой үргэлжилдэг”.

Лэйк Вермонт дах төслийн багийнхан 100 сая тонн нүүрс олборлож баяжуулсан амжилтаа тэмдэглэх өглөөний цайллагыг ирэх сард төслийн сайтдаа хийхээр төлөвлөсөн. 

Лэйк Вермонт төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm