Memimpin melalui ketahanan dan kerja sama tim

Огноо
Есдүгээр сар 28, 2020
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Кавал Ридж төслийн Засвар үйлчилгээ хариуцсан менежер Марк Хэйнс нь хийж бүтээсэн зүйлээрээ бахархдаг, бие биеэ дэмждэг чадварлаг хамт олныг бүрдүүлсэн орчинд ажиллахын үнэ цэнийг мэддэг нэгэн билээ.  

 

Тэрээр Тийсс компанид найман жил ажиллаж байгаа бөгөөд зардал хэмнэсэн аргачлалаар тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, бэлэн байдал, найдвартай байдлыг хангах шилдэг туршлагуудыг ашиглахад чиглэсэн засвар үйлчилгээний оновчтой шийдлүүдийг нэвтрүүлэх ажлыг удирдан ажиллаж байна.  

Марк хэлэхдээ: “Тийсст ажиллах хугацаандаа шинэ төсөлд машин техникийг татан авах, угсрах, ажиллуулж эхлэх зэрэг ажлуудыг хариуцан ажиллаж байна.  

Одоогийн байдлаар засвар үйлчилгээг аюулгүй гүйцэтгэх, багийн төсвийг захиалагчтай хийсэн гэрээтэй уялдуулах ажлыг хариуцан ажилладаг. Хэцүү боловч сайхан ажил.  

Баг удирдан ажиллаж байгаа хүний хувьд би ажилтнууддаа өндөр гүйцэтгэлтэй, ур чадвараа бүрэн дайчилж ажилладаг орчныг бүрдүүлж өгөхийг маш их хүсдэг” хэмээн онцолсон юм. 

Танай баг шилдгүүдээс бүрдсэн гэдгийг тайлбарлавал? 

“Захиалагчдад урт хугацааны үр өгөөжийг бий болгож өгөхийн төлөө саад бэрхшээлийг хамтын хүчээр даван туулж чаддаг, ажилч хичээнгүй, өөдрөг тууштай хүмүүстэй хамт ажилладаг юм”. 

Уул уурхайн салбарт ажиллахаар сонирхож буй хүмүүст та юу зөвлөх вэ? 

“Хэрэв та зөв хандлагатай л бол амжилтад хүрэх нь гарцаагүй. Шаргуу, хичээж ажиллахад бэлдэх хэрэгтэй, ингэж чадвал таны өмнө гайхалтай боломжууд нээгдэх болно”. 

Та хэнийг хүндэлж биширдэг вэ? 

“Аавыгаа хүндэлдэг. Миний аав их тайван, аливаад хүлээцтэй ханддаг хүн. Аав маань надад даруу төлөв байх, амьдралд ойр, асуудалд бодитой хандахыг зааж сургасан. 

Та ямар ном уншихыг бусдад зөвлөх вэ? 

Дэвид Гогины бүтээл “Намайг юу ч зогсоохгүй” гэдэг номыг санал болгоно - эрч хүч, урам зориг авах сайн уран бүтээл байгаа юм. Зохиогч “Тэсвэр тэвчээрт суралцах хэрэгтэй – энэхүү чадварыг олж авсны дараа төсөөлж байснаас илүү хүчтэй болсон байдаг гэж онцолсон байдаг.    

 

Тийссийн Техник хангамжийн багт орж Марктай хамт ажиллах боломж та бүхний өмнө нээлттэй! Тийсс компани төсөл хөтөлбөрүүдийнхээ хүрээнд дугуй засварчин, бойлуур угсралтын мэргэжилтэн, цахилгаанчин, тоног төхөөрөмжийн засварчин зэрэг ажлын байранд сонгон шалгаруулж авч байна. Та бүхэн шилдэг мэргэжилтнүүдийн багт орж ажиллахыг хүсвэл манай компанийн Хүний нөөц хуудсанд зочлоорой.   

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm