Тамми ямагт тууштай, зогсолтгүй суралцсаар байх болно

Огноо
Гуравдугаар сар 13, 2020
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Баруун Австралийн салбарт уурхайн үйлдвэрлэлийн хянагч, багийн сургагчаар ажилладаг Таммитай танилцацгаая.

 

Амьдралд тохиох боломж, шалгууруудад уян хатан, хүлээцтэй ханддаг зан чанар нь Таммид үсчний мэргэжлээр төгссөнөөс хойш 26 жилийн дараа уул уурхайн салбарт ажиллаж, амжилт гаргах боломжийг нээж өгсөн байна.

Гэр бүлийнхээ бизнест туслахын зэрэгцээ хүүхдүүдээ өсгөж байсан Тамми 2015 онд уул уурхайн салбарт хөл тавих боломж тохиосон юм.

Тэрээр Комацу 785 загварын дамп тракны дадлагажигч оператораар ажлын гараагаа эхлүүлж, уул уурхайн үйлдвэрлэл, тоног төхөөрөмжүүдийн талаар төдийгүй аюулгүй ажиллагаа болон сургалтын ач холбогдлын тухай мэдлэг, ойлголтыг богино хугацаанд олж аван өөрийгөө хөгжүүлж чадсан байна.

Тамми 2016 онд Роки Ревард уурхайд автосамосвалын оператороор Тийсс компанид ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ур чадвартай оператор болохоо харуулж, улмаар шинэ ажилтнуудын сургагч багшаар ажиллах болсон байна.

Уул уурхайн салбарт таван жил хүрэхгүй хугацаанд ажилласан хэдий ч Тамми боломж бүрийг туршлага болгохыг зорьж, мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэн, хувь хүнийхээ хувьд хурдан хөгжиж чадсан.

Өнөөдөр тэрээр, уурхайн өдөр тутмын төлөвлөгөөний хэрэгжилт болон тоног төхөөрөмжийн ашиглалтыг хангах, машин техникийн удирдлагын системийг хэрэгжүүлэх, шинэ операторуудад зориулсан 300 цагийн сургалтыг хянаж явуулах ажлуудыг хариуцан, уурхайн үйлдвэрлэлийн хянагч, багийн сургагчаар ажиллаж байна.

Байнга хөгжүүлэн сайжруулахыг зорьдог Тамми олборлолтын хэмжээг өндөр түвшинд хүргэх зорилтын хүрээнд операторын сургалтын үйл явцыг шинэчлэн сайжруулсан. Тэрээр бүх зүйлд маш нягт нямбай хандаж ажилладаг тул аюулгүй ажиллагааны үзүүлэлт, бүтээмжийн оновчлол, супервайзорын удирдах ажлын үр дүнг онцгой сайжруулж ажилласан байна.

Багийн хамгийн шилдэг ажилтан

Таммигийн онцгой амжилтуудын нэг нь бусдад урам зориг өгч, идэвхжүүлэх чадвар юм. Тэрээр уул уурхайн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал үзүүлж, тэднийг дэмжиж ажиллах явцдаа дараах амжилтуудыг гаргасан:

  • Баруун Австрали дах уул уурхайн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн Менторын хөтөлбөрт Тийссийн ивээн тэтгэлгээр оролцсон. Тамми хэлэхдээ энэхүү арга хэмжээ нь түүний ажил мэргэжлээрээ өсөж хөгжих хүслийг улам нэмэгдүүлж, карерийн цаашдын зорилгоо тодорхойлоход чухал нөлөө үзүүлсэн гэж онцолсон.
  • Тэрээр мөн Лэйнстэр уурхайд зохион байгуулагдсан, Баруун Австрали дах уул уурхайн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн оройн зоогийн арга хэмжээнд зочин хөтлөгчөөр уригдаж уул уурхайн салбарт ажиллаж эхэлсэн өөрийн туршлагаас хуваалцсан.
  • Саяхан тэрээр Баруун Австралийн Ашигт малтмал, эрчим хүчний хорооноос зохион байгуулдаг уул уурхайн салбарын шилдэг эмэгтэйчүүд шагналын Шилдэг оператор/Техникч/ Мэргэжилтэй ажилтан номинацид нэр дэвшсэн.

Эдгээр бүх амжилтад хүрч ажиллахын зэрэгцээ Тамми ажил амьдралынхаа тэнцвэрийг хадгалахад ч цаг зарцуулж чаддаг.

Тэрээр ростерийн амралтын өдрүүдээ ихэвчлэн Грийнхээдийн цагаан элсэн эрэгт гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөдөг.

Гэхдээ Тамми энэхүү амралтынхаа зарим өдрүүдийг Грийнхээдийн Сэйнт Жон түргэн тусламжийн албанд сайн дурын ажил хийхэд мөн зарцуулдаг.

“Хайртай хүмүүстээ болон нийгэмдээ өөрийн чадах зүйлээр тус нэмэр болох гэсэндээ энэ бүхнийг хийдэг юм.”

Тамми цаашид ямар амжилт гаргахыг бид бахархан харах л үлдлээ!

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm