Мажвэ компанийн менежер дасан зохицох чадвартай ажиллах хүчнийг бүрдүүлж байна

Огноо
Долдугаар сар 22, 2020
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Мажвэ компанийн хүний нөөцийн менежер Инносэнт Фихлани нь хүн бүр аюулгүй, хүндлэгддэг, дэмжлэг хүлээдэг гэдгээ мэдэрдэг, оролцоог хангасан орчныг бүрдүүлэхэд анхаарч ажилладаг. 

 

Тэрээр 2011 онд Мажвэ компанид анх орсон цагаасаа хойш төслийн багуудыг өөрчлөлтөд хурдан дасан зохицохыг дэмжихэд чиглэсэн сайжруулалтын хөтөлбөрүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна.   

Инносэнт хэлэхдээ: “Мажвэ компанид миний баримталдаг зарчим бол ажилтнууд ажилдаа өдөр бүр ирэхийг хүсдэг, хийж буй ажилдаа сэтгэл ханамжтай байх соёлыг түгээх юм.

Манай салбар, ажлын орчин байнга хувьсан өөрчлөгдөж байдаг бөгөөд бид багуудыг дасан зохицох чадвартай, нээлттэй, шударга ярилцаж чаддаг, өөрчлөлтийг хүлээн авахад бэлэн байлгах шаардлагатай” гэв. 

Тэрээр Ботсван улсын Мэйтенгве тосгонд өссөн бөгөөд түүний итгэл үнэмшил, хүсэл зоригт эмээ, өвөө, эгч нар нь нөлөөлсөн гэж үздэг.  

Тэрээр цааш нь: “Ээж, аав хоёрыгоо алдсанаас хойш Баасан гариг бүр Масимо дах тариалангийн талбайд эмээ, өвөөдөө туслахаар очдог байсан үе хэзээ ч мартагдаггүй. Миний өвөө, эмээ хоёр хүнийг хүндлэх, хөдөлмөрч хичээнгүй байхын үнэ цэнийн тухай үргэлж сургадаг байсан.

Аливаа зүйлийг хийхээр нэгэнт л зориглосон бол шаргуу хөдөлмөрлө, хийхээсээ өмнө сайтар нягталж шалгаж бай, ингэсэн тохиолдолд замд чинь тохиолдсон саад бэрхшээлийг амжилттай даван туулах болно хэмээн түүдэг галын дэргэд хэлсэн өвөөгийн минь үг тэртээ холоос одоо ч чихэнд сонсогдох шиг болдог.

Тэдний зөвлөгөө сэтгэл санааг минь үргэлж өргөж, үзэл санааг төлөвшүүлж, нөөц боломжоо бүрэн нээхэд тусалдаг байсан” гэж дурсав. 

Энэ салбарын мэдлэг болон хүний нөөцийг удирдах ур чадвар нь Инносэнтийг амжилттай манлайлагч болох хөшүүрэг болсон. 

Тэрээр хэлэхдээ: “Өөрсдийгөө байнга сорьдог байхыг, мөн гүн гүнзгий ойлголт, мэдлэгтэй байхын төлөө хөдөлмөрлөхийг багийнхаа хүмүүст уриалдаг”.

Сүүлийн арван жилийн хугацаанд Тийсс-Мажвэ хамтарсан компанийн төслүүдэд ажиллах үеэр түүнд цөөнгүй завшаан тохиолдож байв.  

Тэрээр хэлэхдээ: “Австрали дах Тийссийн оффист очиж, хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй мэдлэг, туршлага солилцох завшаан хоёр ч удаа тохиож байсан.

Cut 8 гэрээний хугацаа дуусаж, Cut 9 гэрээ рүү шилжих цаг үед хүний нөөцийн багийг удирдах завшаан тохиож байлаа” гэж дурдав. 

Инносэнтээс асуусан сүүлийн гурван асуулт 

Таны шүтдэг амьтан? 
Морь. Энэ амьтан алсын хараа, дасан зохицох чадвар, итгэл найдвар, зориг тэвчээрийг харуулж чаддаг.  Энэ бүх шинж чанар бусадтай харилцах харилцааг амар, хялбар болгодог. 

Таны хүслийн жагсаалтын хамгийн эхэнд юу бичигдсэн бэ?
Тэтгэвэрт гарахаасаа өмнө аялж, өөр улс оронд амьдарч үзэхийг хүсдэг.

Та хэнээс урам зориг авдаг вэ? Яагаад?
Эгчээсээ. Тэр надад үргэлж итгэдэг, намайг амжилтад хүрэхийг маш их хүсдэг байсан. Бид эцэг, эхээ алдаад хүнд хэцүү цаг үеийг туулах үед тэр миний төлөө өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хойш нь тавьсан юм.

Тийссийн Мажвэ Хамтарсан компанийн төслийн талаар дэлгэрэнгүй зүйлсийг олж мэдээрэй. 

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm