Засвар үйлчилгээний багийн хүчирхэг удирдагч Никтэй танилцацгаая

Огноо
Есдүгээр сар 14, 2020
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

КьюКөүл Нордерн Хаб уурхай дах Тийссийн засвар үйлчилгээ хариуцсан менежер Ник Дэрийн хувьд ажилтнуудынхаа төлөө цаг хугацаа, мэдлэг, нөөцийг зарцуулж чаддаг нь Тийсс компанийн хамгийн чухал онцлог хэмээн боддог.  

 

10 жилийн өмнө Тийсс компанид ажилд орсон тэрээр энэ хугацаанд манлайллын сургалтад хамрагдаж, ажил мэргэжлээрээ хөгжин, албан тушаал ахих боломжуудыг алдаагүй. 

Ник хэлэхдээ: “Өөрийгөө дайчилж чаддаг хүмүүст хандан хэлэхэд Тийсс компани ажилтнуудаа бүх нөөц бололцоогоо дайчлан зорилгодоо хүрэх боломжоор хангадаг.
Тийсс нь төрөл бүрийн ашигт малтмалын чиглэлээр, төрөл бүрийн төсөлд очин ажиллах боломжийг олгодог олон улсын компани юм. 

Баг хамт олныг дэмжиж, боломжоор хангах нь үр дүнд хүрэх хамгийн зөв арга зам гэж удирдах ажилтны хувьд ойлгодог” гэж онцлов.

Та ажил үүргийнхээ талаар хуваалцахгүй юу?

Миний ажил үүрэг бол үндсэндээ багаа чадварлаг удирдаж, сайтад хийгдэж буй засвар үйлчилгээний ажлыг аюулгүй, үр дүнтэй гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэдэг. Бид гүйцэтгэлийн зорилтыг биелүүлэх, захиалагчдын хүлээлтэд нийцэхүйц тодорхой үр дүнд хүрэхийн тулд машин тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, бэлэн байдлыг хангаж, олборлолтын багийнханд дэмжлэг үзүүлж ажилладаг.   

Тийсст ажиллахын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

Манай багийнхан юм даа. Бид захиалагчид болон төслийн багийнханд шаардлагатай машин техникийн найдвартай ажиллагаа, бэлэн байдлыг хангахын тулд ямар ч сорилт бэрхшээлийг хамтын хүчээр даван туулж өдөр тутамдаа хором бүр хичээж ажилладаг, чадварлаг, зүтгэлтэй хүмүүс.

Та ажил мэргэжлийн хувьд өөрөөрөө бахархсан хамгийн том амжилтаасаа хуваалцаач? 

Өөр бүс нутгуудад үйл ажиллагаа явуулж буй Тийссийн бусад багуудтай хамтран Пийк.

Даунс төсөлд шаардлагатай машин техникүүдийг татан авчирч, ажиллагаанд оруулах ажлыг амжилттай зохион байгуулсан. Би захиалагчтай харилцах харилцааг өндөр түвшинд гаргаж, машин тоног төхөөрөмжийн удирдлага, засвар үйлчилгээнд суурилсан урт хугацааны гэрээ байгуулахад гар бие оролцон ажилласан. Мөн бид засвар үйлчилгээний хүчирхэг багийн суурийг тавьж, үнэ цэнийг бий болгох бахархам үр дүнд хамтын хүчээр хүрч чадсандаа би үнэхээр их бахархаж явдаг юм. 

Уул уурхайн салбарт ажиллахаар сонирхож буй хүмүүст та юу зөвлөх вэ?

Уул уурхай, эрдэс баялгийн салбар нь бусад салбартай харьцуулахад оролцоог хангах, олон талт байдлыг дэмжих боломжуудаар илүү байдаг онцлогтой. Тийсс компани нь санаачилгатай, өөрийгөө дайчилдаг ажилтнуудыг дэмжиж урамшуулдаг төдийгүй ажил мэргэжлийн гайхалтай боломж бололцоог олгодог.

Та манай уншигчдад ямар ном уншихыг зөвлөх вэ?

“Пуужингаар аялагч залуус” хэмээх Аполло 8 багийн түүх буюу гурван сансрын нисгэгч саран дээр хэрхэн газардсан тухай номыг санал болгож байна. Эдгээр залуус хэрхэн хамтран ажиллаж, эр зориг хийгээд золиос гаргасан тухай өгүүлэх энэхүү гайхалтай түүхийн гол санааг тухайн үедээ дэлхий нийтээрээ нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байсан юм. Заавал уншаарай.

 

Тийссийн Техник хангамжийн багт орж Никтэй хамт ажиллах боломж та бүхний өмнө нээлттэй байна.  Бид төрөл бүрийн төсөл хөтөлбөрийн хүрээнд тоног төхөөрөмжийн засварчин, бойлуур угсралтын мэргэжилтэн, цахилгаанчин, суурин тоног төхөөрөмжийн засварчин гэх мэт олон төрлийн ажлын байранд сонгон шалгаруулалт хийж байна. Та бүхэн шилдэг мэргэжилтнүүдийн багт орж ажиллахыг хүсвэл манай компанийн Хүний нөөц хуудсанд зочлоорой.   

 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm