Захиалагчийн хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Ричардтай танилцацгаая

Огноо
Аравдугаар сар 01, 2020
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Балт зөгийн аж ахуй эрхэлдэг Ричард Орман нь зөгийнүүдийн адил зохион байгуулалт сайтай, шинийг санаачлагч, багийн сайн гишүүн юм.

 

Тендерийн асуудал хариуцсан хэлтэст Төсөл хөгжүүлэлтийн менежерийн албан тушаал хашдаг Ричард нь Тийсс компани шинэ ажил олж авах, шинэ төслүүдийн болон захиалагчдын бааз суурийг тавих ажилд чухал үүрэг гүйцэтгэдэг нэгэн билээ. 

Тэрээр CIMIC Группэд 30 гаруй жил ажиллах хугацаандаа үйл ажиллагааны хэд хэдэн удирдах албан тушаал, тухайлбал Баруун Австралийн бүс нутгуудад хэрэгжиж байгаа Төслийн Менежер, Төслийн тооцоолол болон Үйл ажиллагаа хариуцсан Менежер зэрэг албан тушаал хашиж байв.  

Ричард хэлэхдээ “Анх энэ салбарт ороод уурхайн байгууламжуудын суурилуулалт, тоног төхөөрөмжийн ашиглалт, уурхайн болон бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн гар ажиллагаат цэнэглэлт, урт шпурт өрөмдлөг, босоо амны нэвтрэлт зэрэг гүний уурхайд явагддаг олон ажлыг хийж байсан. 

Захиалагчид тодорхой байдлыг бий болгоход шаардагдах ажил, нөөцийн талаар сайтар ойлголттой болоход эдгээр ажил надад тусалсны зэрэгцээ илүү дээд шатны удирдах түвшинд орж ажиллахад ч дөхөм болсон” хэмээн онцолсон юм.

Мэргэжлийн инженер Ричард нь үйл ажиллагааны өндөр үр ашгийг хангаж ажилладаг чадвараар салбартаа танигдсан, нэр хүндтэй нэгэн төдийгүй захиалагчид илүү их үр өгөөжийг бий болгохдоо компанийн дотоод нөөц бололцоо, чадавхийг сайтар ашигладгаараа алдартай.

“Миний бие энэхүү албан тушаалыг хаших явцдаа ирээдүйн захиалагч болон Тийсст хоёуланд нь ашигтай саналыг бэлдэж, хэрэгжүүлэхэд анхаарч ажилладаг.

Бид амжилттай хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны загвар болон ажилтнуудынхаа туршлагад тулгуурлан бизнесийн олон салбарын хүрээнд үйлчилгээний нэгдмэл байдал, тэнцвэр, чанар, тасралтгүй байдлыг хангаж ажилладаг.  

Баг хамт олонтойгоо ажиллахын юу нь хамгийн сайхан байдаг вэ?

Өдөр бүр ажилдаа ирэх шалтгаан бол надтай цуг ажилладаг баг хамт олон юм. Тэд өндөр ур чадвартай, хийж чадна гэсэн хандлагаар ажлыг гүйцэтгэдэг гайхалтай хүмүүс.

Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

Би зөгий үржүүлэх дуртай. Авга ах маань өөрийн эрхэлдэг зөгийн аж ахуйг багасгаж, зөгий үржүүлэх бизнесээ орхисон үеэс эхлэн би зөгий үржүүлэх болсон. 

Манай гэрийн арын хашаанд зөгийн 6 үүр байдаг бөгөөд тэд намайг их завгүй байлгадаг. Сард нэг удаа ерөнхий арчилгаа хийж, илүү гарсан балыг хураан авч, савлан ажлын хамт олонд эсвэл орон нутгийн төвд байх хүмүүст борлуулдаг. Мөн хураан авсан балны ихэнх хэсгийг орон нутгийн жижиг компани болох “Пост код хаани” компанид худалддаг. Хэрэв та Перт хотод амьдардаг бөгөөд дэлгүүрээс ‘6014’ нэртэй зөгийн бал худалдан авдаг бол энэ нь миний хураан авсан бал гэдгийг санаж байхад илүүдэхгүй биз ээ.

Бусдад өгч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Ажлын гарааг эхлээд удаагүй байх үедээ би “долоо хэмжиж нэг огтол” гэдэг зарчмыг маш сайн ойлгож авсан. Байгаа мэдээлэлд үндэслэн хувийн болон мэргэжлийн үүднээс шийдвэрийг цаг хугацаанд нь гаргахад энэ зарчим их тус болдог.

Танд ямар нэгэн супер чадвар өгье гэвэл та ямар супер чадварыг хүсэх вэ?

Бусдыг анагаах чадвар. Миний охин 4 наснаас эхлэн 1-р төрлийн чихрийн шижингээр өвдсөн бөгөөд охиныхоо өвчнийг эдгээхийн тулд би чадах бүхнээ зориулж байна. Миний охин 18 жил энэ өвчний улмаас шаналж байгаа юм.

Оройн зоогт 3 хүнийг уриач гэвэл та хэнийг урих вэ?

  • Billy Connelly
  • David Attenborough
  • Dave Allen

Эдгээр хүмүүстэй цуг байх үдэш сонирхолтой, таатай бас маш ихийг ухааруулсан үдэш байх болов уу гэж бодож байна.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm