Робтой танилцацгаая – Захиалагчдын санхүүгийн үр дүн сайжирлаа

Огноо
Арван нэгдүгээр сар 18, 2020
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Роб Мүрдок нь Уул уурхайн салбарт 40 гаруй жилийн туршлагатай нэгэн бөгөөд уурхайн ашиглалтын нийт хугацаанд хэрхэн хамгийн сайн үр өгөөж бий болгож чадахыг мэддэг. 



Перт дэх оффист байрладаг уурхайн ахлах үнэлгээчний хувьд Роб захиалагчдыг илүү их боломжоор хангаж, харилцаа тогтоохын тулд өөрийн мэдлэг туршлагаа ашиглаж ажиллаж байна. 

Роб хэлэхдээ: 

“Бид захиалагчид болон ирээдүйн шинэ захиалагчидтайгаа богино хугацаанаас урт хугацааны хэлцэл хийж, ингэснээр хамгийн их үр өгөөж шингээсэн шийдэл гаргаж авахын тулд идэвхтэй ажилладаг. Бид өөрсдийн бизнесийн загварыг захиалагчдынхаа тэргүүлэх чиглэл, санхүүгийн болон төслийн гол зорилтууд цаашлаад эрсдэл-өгөөжийн хамааралтай уялдуулахыг эрмэлздэг” гэв.   

Робын гол үүрэг бол ирээдүйн шинэ захиалагчдад урт хугацааны үр өгөөжийг бий болгохуйц нарийн, зардлын үр ашигтай зарцуулалт бүхий тооцоог хангах явдал юм.  

Тэрээр мөн одоо хэрэгжиж байгаа төслүүдэд үйл ажиллагааны болон санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор ижил арга барилыг хэрэгжүүлдэг. 

Роб үргэжлүүлэн хэлэхдээ “Уул уурхайн салбарын амжилтыг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн,  хог хаягдлын зүй зохистой удирдлага, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, зардлын үр ашигтай удирдлага бүхий эдийн засгийн үр өгөөж бий болгож байгаа эсэхээр хэмжинэ. 

Түүнчлэн захиалагчид маань өөрсдийн уурхайн онцлогт тохирсон шийдлээр дамжуулан санхүүгийн эерэг үр дүн гаргахад нь бид тусалдаг”. 

Тэрээр чөлөөт цагаараа дартс тоглож анхаарлаа төвлөрүүлдэг боловч таван миллиметрийн нарийвчлалтай тойрогт тогтмол сайн шиддэг болохын тулд илүү их дадлага хийх хэрэгтэй гэв.  

Оройн зоогт 3 хүнийг уриач гэвэл та хэнийг урих вэ? 

  • “Нигүүлсэнгүй үзэлтэй Нэлсон Мандела,  
  • Дартсын дэлхийн аварга Фил Тэйлор -уулзаж зөвлөгөө авахын тулд, 
  • Жук Мүрдок (Аавыгаа) – Аавтайгаа дахин нэг ярьж суух боломж байвал ” гэв.  

Та багийнхаа юунд хамгийн дуртай вэ? 
Баг хамт олны шударга, тууштай байдал, нэгнийхээ санаа бодлыг харилцан сорих хүсэл эрмэлзэлтэй байдаг нь таалагддаг.  

Таны авч байсан хамгийн сайн зөвлөгөө? 

“Бүх зүйлийг уриалан дуудаж, бусадтай өргөн хүрээнд хамтран ажиллаж, хажуугаар нь хөгжилд, зугаац”  

Таны тухай баг хамт олны тань мэдэхгүй зүйл юу вэ? 
“1985 оны 7 сард Австралийн эмэгтэйчүүдийн долоо хоног тутмын сэтгүүлд миний хуримын зургийг онцолж гаргаж байсан”. 

X