Шинээр засварын төв байгуулагдсанаар Чили дэх Тийссийн засварын чадавх нэмэгдлээ

Огноо
Арван нэгдүгээр сар 13, 2020
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Чилийн Антофагаста бүсэд орших Энкуэнтро уурхайд Тийсс компани шинээр засварын төв байгуулсан бөгөөд тус засварын төв нь долоо хоногийн бүх гарагт 24 цагаар ажиллаж, засварын ажлыг хамгийн сүүлийн үеийн технологиор гүйцэтгэх юм.   



16 метр өндөр, 30 метр өргөн, 80 метр урт хэмжээтэй бөгөөд дөрвөн зогсоолтой, угаалгын хэсэгтэй тус засварын төв нь Экуэнтро Оксидайз төсөлд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа 24 автосамосвал зэрэг машин техникийг засвар, үйлчилгээг түргэн шуурхай хийх нөхцөлийг бүрдүүлсэн.  

Төслийг удирдах, сэлбэг, эд анги, багаж хэрэгслийг хадгалах, гагнуур гэх мэт засварын ажлыг гүйцэтгэх зэрэг ажлуудыг сайтад, байнгын байгууламж дотор гүйцэтгэх боломжтой болж, тус уурхайн багийг үр ашигтай, тодорхой гүйцэтгэлтэй ажиллахад дэмжлэг үзүүлнэ.   

Багийн хичээл зүтгэл  

Төслийн менежер Нахун Диаз хэлэхдээ: “КОВИД-19 цар тахлын эсрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, төслийн эрсдэлийг удирдах, барилга угсралтын ажлыг боломжит түвшинд аюулгүй, үр дүнтэй гүйцэтгэх чиглэлээр амжилттай ажилласан хамт олноороо бахархаж байна” гэв.  

Тэрээр цааш нь: “КОВИД-19 цар тахлын үеийн хязгаарлалтын улмаас бид шаардлагатай тооны ажиллах хүчийг бүрдүүлэх, машин техник, ажиллах хүчийг сайтад байрлуулахад нөлөөлсөн олон бэрхшээлтэй тулгарсан.  

Жишээлбэл төслийн багийнхан халдвар тархах эрсдэлийг бууруулах зорилгоор сайтаас Калама хотын хооронд хоёр цаг зарцуулан ирж, очдог байсан.  

Мөн дэлхийг хамарсан цар тахлын улмаас бараа материал анх төлөвлөсөн хугацаандаа сайтад ирээгүйн улмаас төслийн ажил саатсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон.  

Асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх үүднээс төслийн явц, зардлыг байнга мэдээлж, хянаж байсны үр дүнд энэхүү бэрхшээлийг даван туулсан. 

Оролцсон бүх хүнд, ялангуяа төслийн багийн гишүүд болох Эл Дэбал, Фернандо Тапиа, Жонатан Санхуэза нарт талархал илэрхийлье” гэв. 

Амжилтаа тэмдэглэв 

Энэхүү чухал үйл явдлыг тэмдэглэхдээ КОВИД цар тахлын үед баримтлах журмыг мөрдөж, нээлтийн арга хэмжээг ээлж эхлэхийн өмнөхөн цомхон хийсэн бөгөөд тус арга хэмжээнд үйл ажиллагаа, засвар, дэд бүтцийн багуудаас төлөөлөл оролцсон юм.  

Тус арга хэмжээг онлайнаар шууд дамжуулан хүргэсэн тул арга хэмжээнд бусад газарт ажиллаж байгаа ажилтнууд онлайнаар оролцож чадсан.  

Гүйцэтгэх ерөнхий менежер Даррэл Уайт хэлэхдээ: “Энэхүү засварын шинэ төвийг байгуулсан нь тус бүс нутагт Тийссийн өсөлтийг бэхжүүлсэн чухал үйл явдал боллоо. 

Энкуэнтро дах засварын төв байгуулагдсанаар бид захиалагчдадаа чанартай үйлчилгээ үзүүлж, ажилтнууддаа ажлын таатай орчныг бүрдүүлэхийг зорин ажилладаг болохоо нотлон харуулсан юм.  

Бид “Уул уурхайн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч байх” алсын хараа, “Урт хугацааны үр өгөөжийг бий болгох” зорилго дэвшүүлэн ажилладаг.  

Бид дэлхийн хэмжээнд цуглуулсан маш их мэдээлэлд үндэслэсэн мэдлэг, ойлголтыг ашиглах, Чилид урьд өмнө байгаагүй шийдлүүдээс сонголт хийх зэргээр уурхайн бүх шатанд үйлчилгээ үзүүлэх чадамжтай.   

Энэхүү алсын харааг хэгжүүлэхэд тус багийг Брисбэн дэх оффисын тусламжтайгаар зөв чиглүүлж, зохион байгуулсан” гэж онцлов. 

Тус засварын газрын талаар болон Энкуэнтро төслийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл communication@thiess.com хаягаар и-мэйл бичээрэй. 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm