КОВИД-19 цар тахлын үед хэрэгжүүлж буй арга хэмжээ

Огноо
Дөрөвдүгээр сар 03, 2020
Ангилал
  • ХАБЭАБО
Tag хийх

КОВИД-19 цар тахлын тархалт нэмэгдэж байгаа энэ үед ажилтан бүрийн эрүүл мэнд, орон нутаг, үйл ажиллагааны аюулгүй байдал нь бидний хувьд нэн тэргүүнд анхаарах чухал асуудал юм. 

 

Бүс нутгуудад явуулж буй бүхий л үйл ажиллагааны хүрээнд бид ажилтнууд болон орон нутгийн иргэдийг энэхүү халдварт өртөх эрсдэлээс сэргийлэх төлөвлөгөө, журмуудыг гарган мөрдөж ажиллаж байна. 
Компани ажилтнууддаа зохих анхаарал тавьж, үйл ажиллагаа явуулж буй улс орнуудын засгийн газар, эрүүл мэндийн яам, эмч мэргэжилтнүүдийн өгч буй сүүлийн үеийн мэдээлэл, заавар зөвлөмжийг мөрдөж байна. 
Бүс нутгууд дах манай оффисууд, төслийн сайтууд, үйл ажиллагааны багууд нөхцөл байдалд тохирох хариу арга хэмжээ авах төлөвлөгөөнүүд, үүний дотор халдвар тархахаас сэргийлэх хатуу хяналт, олон нийтээс зай барих дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна:  

  • Ажилтанд ханиад, томууны шинж тэмдэг илрэх тохиолдолд эмнэлэгт хандах, ажлын байранд ирэхгүй байхыг зөвлөх 
  • Бүх сайт, кэмп болон оффисын орчинд нэмэлт цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх 
  • Ажлын уян хатан зохицуулалт хийх, чухал ажил үүргийг ээлжээр гүйцэтгэх, мэдээлэл технологийн хэрэглээг нэмэгдүүлэх зэргээр биечлэн байлцах хурал, уулзалтуудыг багасгах 
  • Оффисын ажилтнуудыг гэрээсээ ажиллах боломжоор хангах  
  • Оффис болон сайтад зайлшгүй шалтгаанаас бусад тохиолдолд зочид, харилцагчдыг хүлээж авахгүй байх 
  • Ажлын өдөр, үдийн цайны цаг эхлэх дуусах цагийг уян хатан болгох 
  • Ажилчдад үйлчлэх автобусны тоог зайнаас харьцах, зайтай зорчих шаардлагад нийцүүлэн нэмэх 
  • Үйл ажиллагааны багт хамаарахгүй ажилтнуудын гадаад, дотоод томилолтыг дараагийн мэдэгдэл ирүүлэх хүртэл түр хориглох  
  • Хоолыг авч явахад зориулсан савлагаатай болгох

Дэлхий нийтэд энэхүү вирус нь хүмүүсийн амьдрал ахуй, эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Бид ажилтнууд болон орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад анхаарч, үйл ажиллагаагаа аюулгүй явуулж байгаа нь хүнд үеийг даван туулахад бид хэрхэн хувь нэмэр оруулж, тусалж байгааг харуулж байгаа юм.  

Болгоомжтой байж, эрүүл мэндээ хамгаалцгаая.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm