Рамадан – эргэцүүлэх, суралцах, хуваалцах цаг

Огноо
Тавдугаар сар 22, 2020
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Сүүлийн нэг сарын турш дэлхийн өнцөг булан бүрт лалын шашинтнууд Рамадан сарыг тэмдэглэж байна. Энэ бол эргэцүүлэн бодох, залбирах, энэрэнгүй, даруу байхад суралцах чухал цаг хугацаа юм. Ариун сар гэж нэрлэх энэ үе нь манай дадлагажигч Назли Саламид болон лалын шашинтай ажилтнуудад ямар утга учиртай байдаг тухай тэрээр хуваалцаж байна. 

 

Назли нь Орон нутгийн харилцаа, олон талт байдал, оролцоог дэмжих багт хоёр дах жилдээ дадлагажигчаар ажиллаж байна. 

Назли 4 сарын 23-ны өдрөөс эхлэн лалын шашинт бусад залуусын адил, Рамадан буюу Исламын шашны хуанлийн ес дэх сар, шинэ сар мандсаныг тэмдэглэх заншлыг мөрдөж байна. 

Ариун сар гэж нэрлэх энэ хугацаанд тэд 29-30 хоногийн турш  өдөр бүр нар мандахаас жаргах хүртэл мацаг барьдаг. 

“Энэ нь хоол идэх, юм уух зэрэг хүний байнгын хүсэл, хэрэгцээнээс түр ангижирч бодлоо чагнаж, судлах хугацаа юм”. 

“Бие махбодийн физик хэрэгцээг хязгаарласнаар хүн өдөр тутмын амьдралын хэмнэлийн явцад анзаардаггүй өөрийн оюун ухаан, сэтгэл хөдлөл, дотоод ертөнцийг чагнаж, бодол санаагаа цэгцэлж эхэлдэг. Энэ утгаараа Рамадан сар бол өөрийгөө чагнах, эргэцүүлэх цаг үе юм“.

Мэдлэгээ хуваалцах, суралцах

Брисбэний оффист ажилладаг Назли нь Рамадан сар гэдэг нь түүний хувьд ямар учир утгатай хийгээд тухайн сарын хугацаанд ажлын хамт олон нь түүнийг хэрхэн дэмжиж туслах боломжтой талаарх өөрийн ойлголтын талаар тэмдэглэл бичиж, Рамадан сар эхлэхээс өмнө ажлын хамт олондоо танилцуулсан.

“Өдөржин ходоод хоосон явна гэдэг нь эрч хүч багасна гэсэн үг. Ялангуяа ажлын өдрийн ихэнх хугацааг компьютерын өмнө сууж өнгөрүүлдэг хүний хувьд анхаарлаа төвлөрүүлэх, санаа сэтгэл тогтвортой ажиллахад амаргүй байдаг. 

“Цаг хугацаа нь тулсан эсвэл ажлын ачаалал ихэссэний улмаас сандарч тэвдэх үе гарвал хамт олон минь намайг ойлгож хүлээцтэй, уян хатан хандана гэж найдаж байна”.

“Ажлын хамт олон намайг үе үе анзаарч, миний бие ямархуу байгааг асуух эсвэл шаардлагатай үед тусалж дэмжиж байвал би маш их баярлах болно”.

Нээлтэй ярилцах

Тэрээр Лалын шашны тухай, Лалын шашинтан байхын утга учрын талаар хүмүүс нэлээд сонирхдог болохыг дурдаад энэ талаар илүү ихийг мэдэхийг хүссэн хүмүүсийн асуултад хариулахад бэлэн гэдгээ илэрхийллээ.   

“Миний хийж буй зан үйлийг хүмүүс сонирхож, түүний учир шалтгааныг асуух нь надад таалагддаг” хэмээн Назли хэлэв. 

“Миний хувьд зүгээр нэг асуух биш, хэрхэн асуух нь чухал”.

“Асуулт асуухдаа сайтар бодож тунгаасны үндсэн дээр хүндэтгэлтэй байдлаар хандвал тухайн ярилцлага нь бусдын санаа бодол, итгэл үнэмшил, соёлын талаар олж мэдэх хамгийн зөв арга зам болж чадна гэдэгт би итгэдэг”.   

“Хэрэв асуулт асуухгүй бол суралцаж чадахгүй, улмаар суралцаж чадаагүй хүн зөвхөн өөрийн явцуу үзэлд баригдан, мухар сүсэгт автдаг”.   

“Би энэ сэдвээр нарийн сайн мэдэхгүй тул зарим нэг асуултад хариулахдаа эргэлзэх эсвэл өөртөө итгэлгүй байх тохиолдол гардаг хэдий ч ядаж л зөв хариултыг олоход чиглүүлээд өгч чадна” гэв.

 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm