CIMIC ГРУППИЙН ГИШҮҮН ТИЙСС КОМПАНИ НЬ МАУНТ ОУЭН УУРХАЙД 340 САЯ АВСТРАЛИ ДОЛЛАРЫН ДҮНТЭЙ АЖИЛ НЭМЖ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Огноо
Есдүгээр сар 25, 2020
Ангилал
  • Project
Tag хийх

CIMIC Группийн харьяа, уул уурхайн үйлчилгээ үзүүлэгч Тийсс компани нь Австрали улсын Хантерийн хөндийд хэрэгжиж буй Маунт Оуэн төслийн хүрээнд Гленкор компанийн захиалгаар ажил нэмж гүйцэтгэхээр боллоо.  


18 сарын хугацаанд үргэлжлэх нэмэлт гэрээний хүрээнд Тийсс компани 340 сая австрали долларын орлого бүрдүүлэх болно.  

Тийсс компани тус уурхайн төлөвлөлт, зураг төсөл, өрөмдлөг тэсэлгээ, хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлуудыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.  

Тийсс 1994 оноос хойш Маунт Оуэн уурхайд үйлчилгээ үзүүлж, олборлолтын үйл ажиллагааны тэргүүн туршлагуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ аюулгүй ажиллагааг хангах, байгаль орчныг хамгаалах, орон нутагтай харилцах стандартуудыг өндөр түвшинд тууштай хэрэгжүүлэхэд Гленкор компанитай нягт хамтран ажилласаар ирсэн.

CIMIC Группийн Гүйцэтгэх захирал Хуан Сантамариа хэлэхдээ “Энэхүү төслийн гэрээг сунгасан нь Тийсс компани захиалагчиддаа урт хугацааны нэмүү өртөг бий болгох шийдлүүдийг санал хэрэгжүүлдэг болохыг харуулсан явдал боллоо” гэв.  

Тийссийн Ерөнхий захирал Даглас Томпсон хэлэхдээ: “Бид Маунт Оуэн төсөлд 25 жилийн турш ажиллахдаа салбартаа тэргүүлэх, уул уурхайн мэргэжлийн арга технологиудыг нэвтрүүлэн,  захиалагчийн шаардлагад нийцүүлэн олборлолтын гарцыг нэмэгдүүлэх, машин техник тоног төхөөрөмжийг өндөр бүтээмжтэй ашиглах, хөрс хуулах, материал тээвэрлэх ажлыг найдвартай гүйцэтгэж ирсэн.  

Манай хамт олон Гленкор компани болон Хантерийн хөндий дэх ард иргэдтэй тогтоосон урт хугацааны хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэхдээ баяртай байх болно” хэмээн онцоллоо.  

Тийсс компани нь Хантерийн хөндийд байрлах 3 уурхайд олборлолтын ажил гүйцэтгэж, тус бүс нутагт байр сууриа ихээхэн бэхжүүлсэн. Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, сургалтад хамруулах, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авалт хийх, иргэдтэй нягт хамтран ажиллах, уугуул иргэдэд дэмжлэг үзүүлэх зэргээр нийгмийн сайн сайхны төлөө үүргээ ухамсарлан ажилладаг юм.  

Гэрээний сунгалтын хүрээнд хийгдэх ажил 2021 оны 7-р сараас эхэлнэ. 

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm