Лэйк Вермонт уурхайд автомат ажиллагаатай хоёр дах өрмийн машинаа ашиглалтад орууллаа

Огноо
Есдүгээр сар 18, 2020
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

Тийсс компани автомат ажиллагаатай техникүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд Өрөмдлөгийн автоматжуулсан систем (ӨАС) бүхий, автомат ажиллагаатай хоёр дах өрмийн машиныг Лэйк Вермонт төслийн сайтад ажиллуулж эхэллээ.  

 

Ийнхүү автомат ажиллагаатай хоёр дах өрмийн машиныг төслийн сайтад ашиглалтад оруулснаар Лэйк Вермонт нь хос сумт, бүрэн автомат ажиллагаатай хоёр өрмийн машиныг зэрэгцүүлэн ажиллуулж эхэлсэн анхны нүүрсний уурхай боллоо. 

Автоматжуулсан өрмийн машиныг ашиглалтад оруулснаас хойш тус сайт дах Тийссийн баг хамт олон 3000 цооногт 90,000 метр өрөмдлөгийн ажил гүйцэтгээд байна.

 

Оновчтой шийдэл 

Тийсс компанийн Автоматжуулалтын үйлчилгээ хариуцсан Ерөнхий менежер Мэтт Пэтти хэлэхдээ эдгээр өрмийн машиныг ашиглаж эхэлснээр аюулгүй ажиллагааны гүйцэтгэл сайжирч, бүтээмж, машин тоног төхөөрөмж болон автомат системийн ашиглалт нэмэгдэх ач холбогдолтой хэмээн онцлов.   

“Автомат ажиллагаатай өрмийн машины тоог нэмэгдүүлснээр бүтээмж нэмэгдэх төдийгүй өрөмдлөгийн ажиллагааг илүү аюулгүй, өндөр нарийвчлалтай, шаардлага хангасан түвшинд гүйцэтгэх боломж бүрдэж байгаа юм”. 

“Захиалагчдад санал болгож, хэрэгжүүлэх шийдлийг оновчтой болгох, энэхүү технологийг нэвтрүүлэхдээ бид өөрсдийн ашигладаг найдвартай систем, процесс, инженерчлэлийн цогц чадавхид тулгуурлан ажлын талбарт хуримтлуулсан бодит туршлага болон автоматжуулалтын нарийн төлөвлөлт, тооцооллыг ашигласан”.  

“Төслийн талбайд байрлах, алсаас хянаж удирдах станцаас удирдан ажиллуулах боломжтой энэхүү нэмэлт өрмийн машиныг ашиглалтад оруулсан нь өрмийн автомат машин, бульдозерын ажиллагааг оновчтой байлгах, тэдгээрийн найдвартай ажиллагаа, ашиглалтын уян хатан нөхцөлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн нэгдсэн системийг бий болгож, хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж буй чухал ажил юм”. 

Epiroc 275 (PV-275 маркийн) цооног өрөмдлөгийн эдгээр хоёр машин нь цооногийг өрмийн төлөвлөгөөнд заасан байршил, гүнд алдаагүй зөв өрөмдөхөд чиглүүлэх, улмаар гүйцэтгэл болон найдвартай ажиллагааг хангах хамгийн орчин үеийн автомат зааварчилгаа бүхий технологид суурилсан байдаг.   

Одоогийн байдлаар ашиглаж байгаа өрмийн машин нь 171-270мм-ийн диаметртэй цооногийг 59.4 метрийн гүнд хүртэл өрөмдөх боломжтой. Эдгээр өрмийн машиныг ашиглалтад оруулснаар  өрөмдлөгийн гүн нэмэгдэж, Epiroc PV-275 өрмийн машинаар 72 метр хүртэл гүн өрөмдөх боломжтой болж байна. Лэйк Вермонт уурхай дах Тийссийн Үйл ажиллагаа хариуцсан Менежер/Сайтын удирдлагын багийн ахлагч Колин Мюллигэн хэлэхдээ “манай хамт олон өрмийн машинуудыг нэг оператор нэгэн зэрэг ажиллуулах боломжтой технологийг нэвтрүүлж, захиалагчид ашигтай, үр өгөөжтэй шийдлийг санал болгож хэрэгжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийсээр байна.     

Бид автоматжуулсан (бүрэн автоматжуулсан) шийдэлд суурилсан төлөвлөгөөний дагуу өрөмдлөгийн ажиллагааг гүйцэтгэхийн зэрэгцээ өрөмдлөгийн ажлыг нийт циклийн туршид зайнаас хянаж удирдах болсноор өрмийн машиныг үр ашигтай, урьдчилан тооцоолсны дагуу ажиллуулах боломжийг бүрдүүлсэн.   

“Өрмийн машиныг 12 цаг үргэлжлэх нэг ээлжийн туршид оператор гар удирдлагаар ажиллуулахад найман цаг хагас орчим хугацаа шаарддаг байсан бол энэхүү шийдлийг нэвтрүүлснээр PV-275 машины ашиглалтын хугацаа уртсаж 12 цагаас 11.5 цагт нь тасралтгүй ажиллуулах боломжтой болсон” гэв.  

 

Чадавхийг бэхжүүлэх  

Төслийн автоматжуулсан өрөмдлөгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ажиллах хүчний ур чадварын хөгжил чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд энэ хүрээнд бид ажилтнуудынхаа ур чадварыг үе шаттай, тогтмол хөгжүүлэх ажлыг хийж эхэлсэн.   

Колин хэлэхдээ “Багийн гишүүдтэй нягт харилцаатай ажиллаж, ур чадвараа нэмэгдүүлэх боломжоор хангах нь автоматжуулалтын технологийг амжилттай нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Сайтад автомат технологитой ажиллах ур чадварын давтан сургалтад хамрагдсан олон оператор (өрмийн машин болон бульдозерын), дохиочид, засвар үйлчилгээний ажилтнууд байна”. 

“Энэ нь Тийсс компани ямагт цаг үетэйгээ хөл нийлүүлэн хувьсан өөрчлөгддөгийг, мөн өндөр ур чадвартай ажилтнуудтай, нарийн төвөгтэй ажлуудыг гүйцэтгэх чадвартай болохыг харуулж байгаа юм” хэмээн онцлов. 

 

Тийсс компани нь Лэйк Вермонт нүүрсний уурхайд ажиллах гэрээгээ таван жилийн хугацаагаар сунгасан бөгөөд 2022 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэх энэхүү шинэ гэрээний дагуу тус уурхайд уул уурхайн иж бүрэн үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэх ба үүнд бүрэн автоматжуулсан өрөмдлөг, хагас автоматжуулсан бульдозерын үйлчилгээний ажлууд багтаж байгаа юм.  

Энэхүү гэрээнд тусгасны дагуу бид автоматжуулсан өрөмдлөгийн гуравдах машин PV-275-г энэ оны сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm