Бэн бол бодит хугацааны өгөгдлийг ашиглан техникийн онцгой гүйцэтгэлийг бий болгохыг зорин ажилладаг нэгэн

Огноо
Аравдугаар сар 14, 2021
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Газар зүйн Мэдээллийн Систем (ГМС) хариуцсан дадлагажигчаар ажлын гараагаа эхлүүлж, Куинслэнд болон Хантерын хөндийд явуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажилласан үеэс эхлэн Бэн Моондир нь бодит хугацааны шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэхийн тулд өгөгдлийг ашигласаар ирсэн.  

Үйл ажиллагааны бүс нутгуудад өдөр бүр техникийн гүйцэтгэлийг онцгой байлгахыг зорьдог багийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаадаа тэрээр ихэд баяртай байгаа юм. Тийсс компанид ажиллах хугацаанд тохиосон онцлох үйл явдлуудаас Бэн саяхан бидэнтэй хуваалцлаа. 

ГМС-ийн технологийг сонирхсон үе 

ГМС нь Дэлхийн гадарга дээрх байршилтай холбоотой өгөгдлийг олж авах, хадгалах, баталгаажуулах, харуулах зориулалттай компьютерийн систем юм. ГМС нь үйл ажиллагааны тодорхой хэсгийг илүү нягтлан харах боломжийг бүрдүүлэхийн тулд хүснэгтэн болон орон зайн мэдээллийг нийлүүлэх замаар өгөгдөлд нэмэлт хэмжээсийг бий болгож өгдөг. Дараа нь бид энэхүү өгөгдлийг “BlueView” буюу Тийссийн хувьд “Google Maps”-тай төстэй системд хадгалдаг.  

Би орон зайн технологид маш их дуртай, олон янзын ажлын явцыг автоматжуулахад үүнийг ашиглах дуртай. Тухайлбал, ГМС нь талбайн өгөгдлийг цуглуулах аппликэйшн зэрэг мэдээллийн олон эх сурвалжийг нэгтгэн ашиглах боломжтой бөгөөд бид тухайн өгөгдлийг “BlueView” системд шилжүүлж, автоматжуулсан газрын зураг, тайлан зэрэг өгөөжтэй үр дүнг бий болгодог. Энэ нь өөрсдийн үйл ажиллагааг нэгдмэл байдлаар харах, мөн газрын зураг дах байршлын холбогдох, цэгцтэй өгөгдлийг олж харах чадвартай байж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах боломжийг үйл ажиллагааны багуудад бүрдүүлж өгдөг гэсэн үг юм. Ингэж бид захиалагчдад бодит үр өгөөжийг бий болгоход туслалцаа үзүүлдэг.   

Түүнчлэн захиалагчдын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд ажлын үр дүнг тасралтгүй сайжруулахад анхаарч ажилладаг багийн бүрэлдэхүүнд ажиллах нь маш сонирхолтой байдаг. Бид бодит хугацааны шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлж, өгөгдлийг хялбар дамжуулахын тулд газар зүйн зураглалын шинэ багаж төхөөрөмжийг тогтмол судалж, маркшейдер, геотехникийн инженер, геологич, байгаль орчны мэргэжилтэн болон уурхайн төлөвлөлтийн ажилтнуудтай хамтран ажилладаг. Шинэ санаачилга гаргана гэдэг тун зугаатай ажил.  

Төгсөгчдөд зориулсан хөтөлбөрөөр дамжуулан боломжуудыг олж авсан  

ГМС-ийн чиглэлээр төгсөгчдөд зориулсан ажлын байр зарлагдах нь ховор байдаг бөгөөд Тийсс компанийн ажлын зарыг олж хараад, тэд газарзүйн болон орон зайн технологид хөрөнгө оруулалт хийж байгааг мэдэж байсан тул тэдний багт орж ажиллахыг хүссэн. Нисгэгчгүй онгоц/дронууд ашиглан өгөгдөл цуглуулах/дүн шинжилгээ хийх гэх мэтээр ГМС-ийн технологийг Тийссийн 24/7 явагдах үйл ажиллагаанд маш олон боломжит хувилбараар ашигладгийг харах, мөн уул уурхайн салбарт ажиллах нь миний хувьд маш их аз байсан. Мөн олон оффис, төсөлд ээлжлэн ажиллах боломжтой байсан нь маш сонирхолтой байсан.   

Би өдөр бүр хийдэг ажлаараа бахархдаг. Дроноор авсан зургийг татаж аваад “BlueView” системд орон зайн хэмжээсээр харуулдаг программыг “Python” хэлээр саяхан би бичсэн. Энэ нь тухайн зургийг хаана авсан, зургийг авах үед аль зүгт харж байсныг харуулах төдийгүй уурхайн тодорхой хэсэгт анхаарч ажиллахын тулд тус мэдээллийг ашиглах боломжийг үйл ажиллагааны багуудад олгодог. Өөрөөр хэлбэл бидний гар утас гэрэл зургийг газрын зураг дээр харуулдагтай ижил үйлдэл хийдэг гэсэн үг юм. Өөрийн сонирхож буй тодорхой талбай/газрыг олохын тулд зургийн фолдеруудаас хайлт хийхийн оронд ердөө газрын зургийг шалгахад л болно.  

Энэ бол энгийн боловч хэрэгцээтэй мэдээллийг зургаар дамжуулан хүргэх маш үр дүнтэй арга юм. Үндсэн тохиргоотой үед, зөвхөн өмнөх долоо хоногт авсан зургууд харагдах бөгөөд юу өөрчлөгдсөнийг харах зорилгоор сайтад ирэх үед үйл ажиллагааны зураглалтай дахин танилцахад тус болох гайхалтай хэрэгсэл билээ. Австрали, Индонез дах төслүүдэд энэхүү технологийг хэрэгжүүлж байгаа чадварлаг баг хамт олны бүрэлдэхүүнд ажиллах үнэхээр таатай байдаг.  

Урвуу менторинг хөтөлбөрөөр дамжуулан тасралтгүй суралцах 

Тийсс компанид удирдах ажилтнууд нь дадлагажигч, залуу мэргэжилтнүүдээс зөвлөгөө, чиглэл авдаг урвуу менторинг хөтөлбөр байдаг бөгөөд энэ нь уламжлалт буюу дээд түвшний албан тушаалтан нь доод түвшний албан тушаалтныг сургадаг харилцааг эрс өөрчилсөн зүйл юм. Энэ нь эхэндээ айдастай санагдаж байсан ч суралцагчтайгаа анх уулзсаны дараа тайвширч, өөрийнхөөрөө байж чадсан. Бид уулзаж, танилцсаны зэрэгцээ тэд өдөр тутамдаа ямар ажил, үүрэг гүйцэтгэдэг талаар мэдэж авах нь сонирхолтой байсан.   

Энэ нь Тийссийн шинэ ажилтнуудад өөрсдийн санаа бодлыг “нөлөө үзүүлж, өөрчлөлт хийж чадах” хэн нэгэнтэй хуваалцах таатай боломж юм. Ихэнх үед, би өөртөө “би бол сургагч” гэж сануулах хэрэгтэй болж байсан ч энэ нь бидэнд харилцан нэг нэгнээсээ маш их зүйл сурах гайхалтай боломж байсан.    
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm