Индонез дах хамт олон Ковид-19-ийн эсрэг хариу арга хэмжээ авч – дэмжлэг туслалцаа үзүүлж байна

Огноо
Аравдугаар сар 12, 2021
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Саяхан Индонез улсад Ковид-19-ийн тархах чадвар өндөртэй Дельта хувилбар тархаж, халдварын түвшин болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоог эрс нэмэгдүүлж, улмаар бүс нутгуудад ч нөлөөлж эхэлсэн байна.  

Тус улсын бусад ард иргэдийн адилаар Тийссийн баг хамт олон, гэр бүл, найз нөхөд энэхүү халдварт өртөж, олон хүн эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд ихээхэн хүнд үеийг туулсаар байна.   

Энэ хүнд хэцүү үед бусаддаа дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор Жакарта дах оффисын хэсэг найзууд нийлж, санаачилга гарган, цар тахлын дэгдэлтийн оргил үед сэтгэл санааны дэмжлэг хамгийн их хэрэгтэй байгаа ажилтнуудад дэмжлэг үзүүлж, цаг наргүй ажиллалаа.  

Хоол хүнс, шинэ жимс, витамин, эрдэс зэргийг багтаасан Ковид-19-ийн дархлаажуулалтын багцыг тусгаарлалтад байгаа хүмүүст бэлдэж өгөх зорилгоор тэдгээр найзууд хандивын хөрөнгө цуглуулах ажлыг зохион байгуулсан байна.  

Зохион байгуулагчдын нэг болох, Цалин тооцооны ахлах мэргэжилтэн Жули Рачмавати “ийм арга хэмжээг санаачилж хэрэгжүүлэх нь их чухал” байсныг онцлов.  

Жули хэлэхдээ “Бид Жакарта оффис дах Ковид-19-ийн халдвар авсан бүх хүнд, ялангуяа бага орлоготой гэр бүлд амьдардаг хүмүүст туслахдаа баяртай байсан” гэв.  

Цугласан хандивын хөрөнгийг хянаж, зохицуулахад Жеффри Коунанг болон Клуни Рандэлл нарын Ахлах нарийн бичгийн дарга Нирмаласари Сужитно гол үүрэг гүйцэтгэсэн.  

Энэ санаачилгыг түргэн хугацаанд бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн сайхан сэтгэлт хамт олондоо маш их баярлаж байгаагаа тэрээр илэрхийлсэн юм.  

Ажилтнуудын гаргасан энэхүү санаачилгаас урам авч, Тийсс компани нь Ажилтнууддаа Дархлаажуулалтын багц бэлдэж өгөх хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ нь Ковидийн зохицуулагч болон Эрүүл мэндийн үйлчилгээний баг хэт ачаалалтай байх үед нэмэлтээр дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Индонез дах багууд Компанийн мэдээлэл харилцааны багаас өгсөн заавар чиглэлийн хүрээнд эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж эхэлсэн.    

Эхний хөтөлбөр нь Ковидийн дэмжлэг үзүүлэх чат бүлэг үүсгэх байв. Энэхүү чат бүлэг нь халдвар авсан багийн гишүүдэд Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүмүүсээс туршлагыг нь сонсох, хэрэгтэй мэдээллийг хуваалцах, биеийн байдлыг асууж мэдэх боломжийг олгосон.  

Мэдээлэл харилцааны зохицуулагч Маппалара Симатупанг бол тэдгээр сайн дурын ажилтны нэг бөгөөд түүний хуваалцсан мэдээлэл нь бусдад ойлголтын зөрүүг арилгахад тусалсан билээ.  

Маппа хэлэхдээ “багийн гишүүд дотроо хамгийн түрүүнд Ковид-19-ийн халдвар авсан ажилтны хувьд би өөрийн туршлага, мэдээллийг бусадтай хуваалцах нь зөв гэж үзсэн” гэв.  

Түүнчлэн Ковид-19-ийн халдвар авсны улмаас тусгаарлагдаж байсан, мөн тусгаарлалтад байгаа ажилтнууддаа зориулж бид сар бүр мэдээлэл хуваалцах онлайн уулзалтуудыг хийж байна.  

“Нгоброл Сантай Тийсс Лаван Ковид” буюу Тийссийн хүрээнд Ковидын талаар яриа өрнүүлэх хэд хэдэн онлайн хурлыг Чанарын баталгаажуулалт хариуцсан Ахлах зохицуулагч Имам Газали-гийн тусламжтайгаар бид зохион байгуулсан юм. Эдгээр хурлын бичлэгийг Indonesia Health Hub-с үзнэ үү. 

Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүмүүс өөрсдөө хэрхэн өвдсөн болон цар тахлын үед эрүүл мэнд, сэтгэл санаа, оюун санаагаа хэрхэн хамгаалж байсан тухайгаа эдгээр онлайн уулзалтын үеэр бусадтай хуваалцаж байсан. Хамгийн сүүлд болсон онлайн уулзалтын үеэр Бизнесийн тасралтгүй байдлыг хангах асуудал хариуцсан менежер бөгөөд Ковидийн үеийн ослын удирдлагын багийн ахлагч Бретт МакГуайр “вакцинжуулалтын дараах шинэ хэвийн амьдралд хэрхэн шилжих” талаар ярилцсан.  

Нгобра онлайн уулзалтын нэгэн илтгэгч бөгөөд Мелак уурхайн Техникийн үйлчилгээний ахлах мэргэжилтэн Ирван Новианторо “эдгээр онлайн уулзалт нь маш чухал” байсныг онцолсон юм.  

Тэрээр хэлэхдээ “Халдварын тойрог бидэн рүү ихэд ойртсон, Ковид-19 тусах нь цаг хугацааны асуудал байсан үед Тийссийн хамт олон зүрх сэтгэлээрээ тусалж, надад хэрэгтэй үед дэмжлэг үзүүлсэн. Тэдгээр хүмүүсийн надад үзүүлсэн тусыг хариулах, эдгээр онлайн бичлэгийг үзсэн нэг хүнд ч болов энэхүү тусыг үзүүлэх өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.  
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm