Сурагчид CAT 793D автосамосвалыг уран зургийн талбар болголоо

Огноо
Зургадугаар сар 22, 2021
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

“Полли Фармер” ашгийн төлөө бус сангийн санаачлагаар зохион байгуулдаг “Мөрөөдлөө дага” хөтөлбөрт хамрагдсан Масвеллбрүүкийн сурагчид Австралийн Нью Саут Уэльс мужийн Хантерын хөндийд CAT 793D загварын аварга том автосамосвалын тэвшний хананд зураг зурцгаалаа.   

Австралийн Уугуул болон Торрес Стрэйт арлаас гаралтай сурагчдад хичээлийн дараах боловсрол олгох хөтөлбөр зохион байгуулдаг тус сантай хамтран Тийсс компанийн хэрэгжүүлж буй тус орон нутагт чиглэсэн төслийн хүрээнд тэвшний хана ийнхүү өнгө үзэмжээ өөрчиллөө.     

Ванаруа омгоос гаралтай зураач Лийн Ворд, 18 сурагчийн хамт Маунт Артур нүүрсний уурхай дах Тийссийн машин техникийг зургаар чимэглэсэн юм.  

Зургаар дамжуулан өөрсдийн соёлыг бүтээлчээр илэрхийлж, сурталчлах боломжийг эдгээр сурагчдад олгосондоо Тийссийн баг хамт олон баяртай байна. “Зэрэгцэн амьдарцгаая” уриалгаас сэдэвлэсэн тус уран бүтээл нь Бүргэд шүтээнийг Австралийн бусад ан амьтдын хамт дүрсэлсэн бөгөөд тус бүтээлийг туурвихад хоёр сарын хугацаа зарцуулсан.  

  • Видеог үзэж – Тус бүтээлийн талаар Анкл Глений ярьсныг сонсоно уу

Масвеллбрүүк дах “Мөрөөдлөө дага” хөтөлбөрийн зохицуулагч Арти Траси уугуул иргэдийн соёлыг таниулах боломжийг олгосон Тийсс компанид талархлаа илэрхийлсэн юм.  

Тийсс компани тус хөтөлбөрт оролцсон явдал нь боловсрол олгох, сургалт явуулах, ажлын байраар хангах хөтөлбөрүүдээр дамжуулан Уугуул болон Торрес Стрэйт арлын иргэдийн соёлыг таниулах, ойлгох, дэмжих боломжийг нэмэгдүүлэх замаар уугуул иргэдийг дэмжих үүргээ биелүүлж байгаа хэрэг юм.   

Полли Фармер сангийн тухай  

Тус сан нь Австралийн хөл бөмбөгийн лигийн агуу тоглогч Грэйм ‘Полли’ Фармерын нэрээр 1994 онд байгуулагдсан бөгөөд бага, дунд боловсролыг дэмжих, цаашлаад ШУТИМ-ийн боловсрол олгох, төгсөгчдийн холбоог байгуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.     

Тус сан нь Масвеллбрүүк хотод 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Масвеллбрүүкийн ахлах сургуульд сурдаг, уугуул гаралтай 35 сурагчид дэмжлэг үзүүлдэг юм.  

Сангийн хэрэгжүүлдэг хөтөлбөр нь Уугуул болон Торрес Стрэйт арлаас гаралтай сурагчдыг ахлах сургуулиа төгсөөд шууд ажлын байранд гарах, их дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах, дадлагажигч, дагалдангаар ажиллах, техник мэргэжлийн сургуульд суралцах боломжийг нээж өгөх зорилготой байдаг.  

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm