“RACQ CapRescue” буюу аврах үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай тогтоосон хамтын ажиллагааг онцлов

Огноо
Аравдугаар сар 24, 2021
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Бид “RACQ CapRescue” буюу нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж, аврах үйлчилгээ үзүүлэгч байгууллагын ангаар (нисэх онгоцны байр)-т зочлох үеэр орон нутаг дах хамтын ажиллагааг онцолсон юм.   

Томоохон осол, мөн ажлын байранд осол гэмтэл гарах үед, түүнчлэн гэмтсэн хүнийг эмнэлэг хооронд шилжүүлэх, гамшгийн эсрэг арга хэмжээ авахад эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх, аврах баг илгээх болон Төв Күинслэндийн оршин суугчдын эрэл хайгуул хийх, аврах ажиллагаанд тус байгууллага оролцдог.     

Тус арга хэмжээнд Тийссийн багийг Күинслэндийн бүсийн уул уурхай хариуцсан Ерөнхий менежер Викэш Маган ахалж оролцсон бөгөөд 2017 оноос эхэлсэн уг хамтын ажиллагааны ач холбогдлын талаар өөрийн бодлыг баг хамт олонтой хуваалцлаа.  

Тэрээр хэлэхдээ “CapRescue” нь Төв Күинслэндийн хөдөөгийн болон алслагдмал бүсийн иргэдэд  амь нас аврах буюу нэн шаардлагатай үйлчилгээг цаг тухайд нь үзүүлдэг. 

Тийсст бид захиалагчид, ажилтнууд болон орон нутагт урт хугацааны үр өгөөжийг бий болгохыг зорин ажилладаг бөгөөд бидний ажил уул уурхайгаас гадна хойч үеийнхний хүртэх тогтвортой үр өгөөжийг бий болгож байгааг бид сайн ойлгодог. Орон нутгийн амьдралд оролцож, орон нутагт үр өгөөжтэй санаачилгыг дэмжих нь чухал” гэв.   

Бид “CapRescue” байгууллагын үйлчилгээг идэвхжүүлэхэд чиглэсэн ‘Step Up’ сайн дурын хөтөлбөрийг дэмжин ажилладаг.  

Викеш үргэлжлүүлэн хэлэхдээ “CapRescue” байгууллагын “Step Up” сайн дурын хөтөлбөрийг дэмжин ажиллах боломж олдсон нь бидний хувьд маш чухал юм.  

Энэхүү байгууламжид өөрсдийн биеэр зочлон, танилцсаны зэрэгцээ бид бүгдийг эрүүл, аюулгүй байхад тусалж, анхаардаг бөгөөд өдөрт 24 цагийн туршид тасралтгүй үйлчилгээ үзүүлдэг байгууллагын үйл ажиллагааны талаар илүү ихийг мэдэж авсандаа баяртай байна.   

Энэ бол хэцүү ажил бөгөөд хүнд нөхцөлд өөрсдийн туршлага, мэргэжлийн ур чадварыг дайчлан  ажилладаг “CapRescue” байгууллагын хамт олонд талархал илэрхийлье” хэмээн онцлов. 

“CapRescue” байгууллагатай тогтоосон хамтын ажиллагаа нь нийгэмд хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн Тийссийн хөтөлбөрийн (CARE) нэг хэсэг бөгөөд бид үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, амьжиргаа болон сайн сайхан байдалд уг хөтөлбөрөөр дамжуулан хувь нэмэр оруулахыг зорин ажилладаг.   

“CapRescue” байгууллагын тухай

  • Хойд нутгаас Сэйнт Лоренс, баруун зүгээс Альфа, Каприкорн эргийн зүүн хэсэг (ойролцоогоор усан замаар 150 миль газар), мөн өмнөд зүгээс Агнис Уотер хүртэлх нийт 350,000км2 газар нутгийг хамарсан бүс нутагт үйлчилгээ үзүүлдэг  
  • 300,000 орчим хүнд үйлчилдэг   
  • Ослын газарт очих, эрэл хайгуул болон аврах ажиллагаанд оролцох зэрэг ажиллагааг хамруулан өдөрт дунджаар 1.3 даалгавар гүйцэтгэдэг 
  • Жилийн 365 хоногт, өдөр бүр, 24 цагаар ажилладаг   
  • Өнөөдрийг хүртэл 8,000 гаруй хүний амь насыг аварч, 8,500 гаруй аврах ажиллагаа явуулсан.
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm