Уул уурхайн техникүүдийг цахилгаанжуулах – “Charge On” тэмцээний сүүлийн шатны оролцогчдын нэрс зарлагдлаа

Огноо
Есдүгээр сар 14, 2021
Ангилал
  • Innovation
Tag хийх

Тийсс нь ‘Charge On’ Инновацын тэмцээн-ийн ивээн тэтгэгчдийн хамтаар том оврын автосамосвалын цахилгаанжуулалтын системд зориулсан концепцуудыг хөгжүүлэх тэмцээний эхний шатны хатуу шүүлтийг хийсний дараа тунаж үлдсэн буюу дараагийн шатанд оролцох 21 компанийн нэрсийг тодрууллаа. 

Аустмайн байгууллагаас зохион байгуулж буй “Charge On” тэмцээн нь дизель түлшний хэрэглээг багасгах, ил уурхайн үйл ажиллагаанаас үүсэх нүүрсхүчлийн хийг ихээхэн хэмжээгээр бууруулах, аюулгүй ажиллагаа, бүтээмж, үйл ажиллагааны сайжруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд уул уурхайн салбарт туслах зорилготой концепцуудыг хөгжүүлэхийг технологийн салбарын шинийг санаачлагчдад уриалсан юм. 

Тийсс компани болон тэмцээний санаачлагч, ивээн тэтгэгчид болох Би Эйч Пи, Рио Тинто, Вэйл компаниуд хамтран энэ оны эхээр “Charge On” тэмцээнийг эхлүүлсэн бөгөөд уг тэмцээн нь дэлхийн бүхий л салбарын бараа, ажил үйлчилгээний үйлдвэрлэл эрхлэгч компаниудад нээлттэй.  

“Charge On” тэмцээнд оролцогчдод тавьж байгаа гол шаардлага нь төрөл бүрийн уурхай, уурхайн дэд бүтэц болон автосамосвал үйлдвэрлэгчид ашиглах боломжтой аюулгүй шийдлийг бий болгох юм. 

Дараагийн шатны шалгаруулалтад тэнцсэн компанийн нэрсийг дурдвал: 

  • 3ME Technology
  • ABB 
  • Altreonic-Kurt.energy 
  • Ampcontrol / Tritium 
  • Australian Turntables 
  • BluVein 
  • DB Engineering & Consulting with Echion Technologies 
  • Farmboro Consulting 
  • Hitachi Group 
  • Infosys 
  • InvertedPower Pty Ltd 
  • IT & ES Industries (OZ) Pty Ltd 
  • L&T Technology Services 
  • Midwest Energy Pvt. Ltd. 
  • Mitsui & Co. with Forsee Power and AVL 
  • Saft 
  • Shell Consortium 
  • Siemens 
  • Solar System Resources Corporation Sp. z o. o. 
  • Xiangtan Electric Manufacturing Group Heavy-Duty Equipment Co. Ltd
  • *Нэг компани нэрээ зарлахаас татгалзсан 

Шалгаруулалтын дараагийн шат нь оролцогч тус бүртэй гаргасан шийдлүүдийн талаар хийх ярилцлагын хэсэг, түүнчлэн дизель түлшний оронд аккумлятораар ажилладаг автосамосвалыг цэнэглэхэд чиглэсэн шинэлэг шийдлүүдийг нарийвчлан судлах хэсгээс бүрдэх болно. 

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm