Бидний түншлэлийн харилцаа улам бэхжсээр байна: Клонтарф сангийн хамтын ажиллагаа

Огноо
Долдугаар сар 28, 2021
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Бид орон нутагт гурав дах жилдээ Клонтарф сантай хамтран ажиллаж, Австралийн уугуул иргэд болон Торрэс Стрэйт арлын залуусыг чадавхжуулахад дэмжлэг үзүүлсээр байна. 

Клонтарф сан нь уугуул иргэд болон Торрэс Стрэйт арлын хүүхэд, залуусыг амьдрах ухаанд сургаж, сургууль төгссөний дараах хөдөлмөр эрхлэлтийн гараагаа утга учиртай эхлэх, боломжийг нээхэд нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ашгийн төлөө бус байгууллага юм. Дунд сургуулийн эрэгтэй сурагчдад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг энэхүү сан нь боловсрол олгох, зан төлөвшүүлэх, амьдрах ухаанд сургах хөтөлбөрүүдээр дамжуулан үйл ажиллагааныхаа зорилгод хүрдэг.  

Клонтарф сан нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ‘Клонтарф академи’-ийг үүсгэн байгуулахын тулд ахлах сургуулиуд болон орон нутгуудтай түншлэлийн харилцаатай ажилладаг. 

Тийсс компани нь Клонтарф сантай хамтран ахлах ангийн сурагчдад ажлын дадлага хийх, мэргэжлийн сургалт, менторинг болон көүчингийн үйл ажиллагаанд хамрагдах боломжийг бүрдүүлж өгдөг төдийгүй ажил, мэргэжлийн замнал, арга замуудын талаар тодорхой ойлголт өгч ажилладаг.   

Бид энэхүү түншлэлийн онцлох үйл явдлуудын заримаас та бүхэнтэй хуваалцаж байна:  

Куинслэнд 

Макай Академийн нээлт   

Клонтарф сангийн Макай Академийг нээхэд Макай хотын дунд сургууль дэмжлэг үзүүлж, хамтран ажиллалаа. Нийт 70 сурагчидтай тус академийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нээлтийн үйл ажиллагаанд Машин техник хариуцсан менежер Полл Моррэл Тийсс компанийг төлөөлөн оролцлоо. 

Макай регбигийн лигийн багт наадам 

Тийсс компанийн сайн дурынхан Куинслэндийн Регбигийн лигийн багт наадмыг Макай хотод 6 сарын 1-ны өдөр Клонтарф сангийн 24 академийн дунд зохион байгуулахад дэмжлэг үзүүллээ. Манай компанийг төлөөлж, сайн дурын 5 ажилтан: Полл Моррелл, Ким Клэмэша, Рохан Брили, Никол Шибасаки, Карэл Шибасаки, Нэйл Сэдэн нар арга хэмжээг дэмжиж тоглогчдыг усаар хангалаа. 

Таунсвилл Клонтарф Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих форум  

Тийсс компани нь Таунсвилл Клонтарф Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих форумыг 12-р ангийн 55 сурагчдын дунд зохион байгуулахад дэмжлэг үзүүллээ. Уугуул иргэд болон Торрэс Стрэйт арлын залууст хөдөлмөр эрхлэх арга замуудын талаар холбогдох мэдээлэл өгөх зорилгоор энэхүү форумыг зохион байгуулсан юм.  

Ахлах ангийн сурагчид салбарын болон ажил, мэргэжлийн замнал, арга замуудын талаар мэдээлэл авах, суралцах зорилгоор жижиг багуудад хуваагдаж түнш байгууллагуудын төлөөлөлтэй 8 минутын туршид дугуй ширээний нээлттэй ярилцлага өрнүүллээ. Тийсс компанийн сайн дурынхан болох Колин Грэй болон Роби Ниц нар энэхүү арга хэмжээний үеэр мэдээллийн булан ажиллуулах замаар форумын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэв. 

Баруун Австрали 

Сван Виув академи   

Ирээдүйн төлөвлөлт болон “Гүүд банч үдийн зоог” 


2021 оны хөтөлбөрт хамрагдаж буй ахлах ангийн хөвгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, жилийн төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлүүд болон боломжуудыг тодорхойлох зорилгоор энэ оны эхээр Тийссийн ажилтнууд болох Эндрю Дойл, Стивэн Саутвэлл, Нэвиниа Давэнпорт нар Клонтарф сангийн Сван виув академийн ажилтнуудтай уулзалт хийлээ. Дараа нь тус Ажлын хэсэг “Гүүд банч үдийн зоог” (долоо хоногийн турш хичээлийн ирц 100% байсан сурагчдыг урамшуулах үдийн зоог) арга хэмжээнд оролцов. 

Үдийн зоогийн дараа Эндрю, Стив, Нэвиниа нар 11 болон 12-р ангийн сурагчдад Хэйзэлмэйр дах Тийсс компанийн үйл ажиллагаа болон уурхайн салбарт хөдөлмөр эрхлэх өргөн боломжуудын талаар илтгэл тавьлаа. 

Сургалт болон өглөөний цай  

Тийссийн ажилтнууд болох Эндрю Дойл, Эндрю Холдинг, Рэй Лионг, Анита Гович, Амбэр Жинтэйр, Ясид Кардона нар Сван виув академийн 7-10-р ангийн хөвгүүдийн дунд зохион байгуулсан бөмбөг шидэх спорт тоглоомын арга хэмжээнд оролцов.  

Сургалтын дараа Ажлын хэсэг өглөөний цай хамт уух үеэр хөвгүүд өөрсдөд тохиолдсон хөгжилтэй явдлууд, хамгийн дуртай бөгөөд дургүй хичээлүүд, дуртай спортууд болон Клонтарф сангийн хөтөлбөрт хамрагдахын юу нь сайхан байдаг талаар хуваалцав. 

Хэйзэлмэйр сайтын аялал 

Хэйзэлмэйр дах Тийсс компанийн засвар үйлчилгээний төвийн менежер Эндрю Дойл “Клонтарф сан”-гийн Сван виув академийн 10 болон 11-р ангийн таван сурагчдад Хэйзэлмэйр дэх Засварын газар болон ложистикийн төвтэй танилцах боломжийг олгосон юм. 

Сван виув академийн захирал Кэвин Брүс хэлэхдээ “Тийсс компанийн засвар үйлчилгээний төвөөр биднийг өчигдөр дагуулан явж, танилцуулсанд дахин талархал илэрхийлье. Манай академийн хөвгүүдэд маш их таалагдсан бөгөөд тэд уурхайн талаар болон Тийсс компанийн одоогийн үйл ажиллагааны талаар надаас үргэлжлүүлэн асуусаар байсан” гэв. 

Өмнөд Австрали 

Порт Аугуста академи болон Вяалла академийн супер сургалт  

Тийсс компани нь Ооз Минералс компани болон Проминент Хилл уурхайн бусад гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй хамтран Клонтарф сангийн Порт Аугуста академи болон Вяалла академийн супер сургалтын өглөөний цай арга хэмжээнд оролцов. Арга хэмжээнд Клонтарф академийн 60 гаруй сурагчид оролцож, Ооз Минералс компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж, ярилцлаа.         

Нью Саут Вуэльс 

Клонтарф сангийн Синглтон академиар зочлов 

Клонтарф академийн сурагчид болох Зоран Дэннис, Жэксон Маски нар Тийссийн "Орон нутаг, олон талт байдал, оролцоог дэмжих асуудал хариуцсан баг"-ийг Синглтон академид угтан авлаа. Зоран, Жэксон нар академийн хөтөлбөрт дэмжлэг үзүүлэхийн ач холбогдлыг онцолж, хөтөлбөрт хамрагдаж буй өөрсдийн замналын талаар манай баг хамт олонтой хуваалцав. Синглтон академийг төгссөн хоёр оюутан Маунт Оуэн уурхайд Тийсс компанийн хэрэгжүүлж буй төсөлд цалинтай ажиллахаар болсон байна. 

Маунт Оуэн уурхайгаар зочлов  

Маунт Оуэн уурхай дах Тийсс компанийн баг хамт олон Клонтарф сангийн Синглтон болон Ньюкастл академийн сурагчдад уурхайн үйл ажиллагааг танилцуулахаар сайтад угтан авлаа. Тэд Клонтарф академийн төгсөгчдийг ажлын байранд сургалт болон дадлага хийх замаар хөдөлмөр эрхэлж байгаатай танилцахын сацуу засварын газар, уурхайгаар аялал хийсэн нь сурагчдад таалагдсан байна. 

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm