Уурхайн төлөвлөлтийн шилдэг шийдэл ашиглаж, уурхайн хоосон орон зайн хяналт удирдлагыг хэрэгжүүлж байна

Огноо
Нэгдүгээр сар 27, 2021
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
  • Innovation
Tag хийх

Уурхайн төлөвлөлтийн баг олборлолтын шинэлэг шийдэл гаргахын сацуу уурхайн хоосон орон зайг олж тодорхойлох хяналт удирдлагын дэвшилтэт систем буюу хайгуул (сорьц)-ын болон өрөмдлөг тэсэлгээний төлөвлөлтийг мэдээлэх, салбартаа тэргүүлэгч шийдлийг боловсруулах, ашиглахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

 

Энэхүү нэгдсэн систем нь оффисын болон уурхайн баг хамт олонд илүү сайн, хурдан шийдвэр гаргах, мөн даалгаврыг оновчтой гүйцэтгэхэд шаардагдах уурхайн хоосон орон зайн мэдээллийн нэгдсэн санд нэвтрэх боломжийг олгодог.

Баруун болон Өмнөд Австралийн бүс нутаг хариуцсан Ерөнхий менежер (-ийн үүрэг гүйцэтгэгч) Мэт Хэндэрсон хэлэхдээ уг систем нь төслийн багт хоосон орон зайг хянаж удирдах, шаардлагатай үед дүүргэлт хийхийн тулд одоо байгаа хоосон зайг олж илрүүлэх, хянах, ойлгоход анхаарлаа хандуулах боломжийг олгодог гэв.

Мэт хэлэхдээ “Энэхүү систем нь төсөлтэй холбоотой геологи, геотехникийн эрсдэлийг тодорхойлох, тэдгээрийг хэрхэн хянаж удирдах талаарх бүрэн ойлголтыг бидэнд болон захиалагчид өгдөг.

Тухайлбал уурхайн зураг төслийг гаргах үеэс эхлэн ашиглалт явуулах хүртэлх хугацаанд төслийн баг ажилтнуудад учрах эрсдлийг удирдаж, бууруулах боломжийг олгодог” хэмээн онцлов.

Тийссийн уурхайн төлөвлөлтийн менежер Рави Ачари хэлэхдээ “Аюулгүй ажиллагааг сайжруулах, гүйцэтгэлийг илүү тодорхой болгох зорилгоор гүний уурхайн хоосон орон зай (тунель, нэвтрэлтийн ажил, босоо малталт, хүдэр буулгалтын ажлаас үлдсэн томоохон хэмжээний хоосон малталт)-н томоохон сүлжээг ашиглан босоо олборлолт хийх систем, зураг төслийг боловсруулсан” гэв.

Тэрээр цааш хэлэхдээ “зах зээлд ашиглаж буй олон тооны технологийн талаарх мэдээлэл, мэдлэгт тулгуурлан энэхүү системийг боловсруулсан бөгөөд тэдгээр технологийг нэгтгээгүй тохиолдолд бидэнд шаардагдах үр дүнг харуулж чадахгүй байсан.

Бид мөн малталтын инженер, маркшейдер, өрөмдлөг, тэсэлгээ, геотехник, уурхайн төлөвлөлтийн инженерүүдээс зөвлөгөө авч ажилласан” гэв.

Уг шинэ системийг ашигласнаар Равигийн баг хоосон орон зай бүрт тохирсон инженерийн шийдлийг тодорхойлох боломжтой болсон юм.

Тэрээр хэлэхдээ “тус систем нь өмнө хийгдэж байсан ажлуудын байршил болон хэмжээг тодорхойлохдоо өмнөх Төлөвлөгөө, дээжлэлт болон өрөмдлөгийн мэдээллийг ашигладаг.

Үүнд хоосон орон зай тус бүрийн байршил, онцлог шинжүүдийг өмнөх мэдээлэлтэй харьцуулж, хэмжээ хэлбэрийн хувьд өөрчлөгдсөн эсэхийг шалгах ажил багтана.

Үүний үр дүнд бид аюулгүй бүсийн байршлыг тогтоох, дүүргэлтийн ажлын шаардлагуудыг тодорхойлох боломжтой болдог.

Хоосон орон зайг хянаж удирдах явцад бидний цуглуулсан 5 жилийн мэдээ мэдээлэл, журмуудыг нэгтгэсэн энэхүү систем нь олборлолтын хэмжээг захиалагчид нэмэгдүүлж өгөх ашиг тустай.

Систем нь хоосон орон зайн хэмжээсийг нарийвчлан тодорхойлж өгснөөр өрөмдлөг тэсэлгээг тохируулан гүйцэтгэх, олборлох ашигт малтмалын гарцыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Мөн хайгуул (сорьцын) өрөмдлөгийн зардлыг 25 хүртэлх хувиар бууруулах, зардлыг ихээхэн хэмнэх боломжийг олгодог” гэв.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд бид уг системийг ашиглан Баруун Австралид 25 гаруй км гүний хоосон орон зайг илрүүлэн арга хэмжээ авч ажилласан бөгөөд Тийссийн нийт бүс нутгийн

хэмжээний Өрөмдлөг тэсэлгээний нэгдсэн тайлангийн систем боловсруулахад уг системийг ашиглаж байна.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm