Шилдэг ажилтны шагналд нэр дэвшиж буй хуулийн хэлтсийн менежер Брэнттэй танилцацгаая

Огноо
Зургадугаар сар 15, 2021
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Тийссийн хуулийн хэлтсийн, Компанийн хэрэг эрхлэх болон нийцлийн асуудлыг хариуцсан менежер Брэнт,  түүний удирдсан баг нь Тийсс компани өсөж хөгжихөд шаардлагатай гэрээ эрх зүйн дэмжлэг, зөвлөгөө өгч ажилладаг.

Бид Брэнттэй түүний ажил мэргэжил, баг хамт олны юунд дуртай болох талаар ярилцсаны сацуу “Компанийн шилдэг хуулийн зөвлөх шагнал”-ын “Дэд бүтэц, шугам сүлжээ, эрчим хүчний салбарт ажиллаж буй оны шилдэг хуульч” ангилалд эцсийн шатанд шалгарч үлдсэн сэтгэгдлийг нь сонссон юм.    

Тийсс компанид хэр удаан ажиллаж байна вэ?  

Анх Куинслэнд дах Саражи уурхайд Тийсс Седжман хамтарсан компанид гэрээний администратораар ажиллаж эхэлснээс хойш Тийсс компанид 15 дах жилдээ ажиллаж байна.   

Та болон танай багийн өдөрт хийдэг ажлуудаас дурдвал?  

Үйл ажиллагааны бүхий л бүс нутагт холбогдох бүх хууль, дүрэм, журамд нийцэж, хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахад нь бид компанид дэмжлэг үзүүлэн ажилладаг. Мөн компани нэгдэх, нийлэх замаар бизнесийг өргөжихөд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Ёс зүйн дүрмийн сургалт зохион байгуулах, хэрэгжилтийг хангах замаар шударга байдлыг сахиулах, шүүх ажиллагаанд оролцох, компани болон салбар компаниудад хууль, дүрмийг сахихад зөвлөгөө өгөх зэрэг үүрэгтэй ажилладаг. 

Таны эрхэлдэг ажлын юу нь таалагддаг вэ?  

Бидний хийдэг ажил олон төрөл байдаг. Өдөржин бичиг цаасны ажил хийдэг хуульчдаас өөр. Бид компанийн үйл ажиллагаанд чадах чинээгээр оролцож, зарим талаар Тийссийн бараг бүх багтай хамтран ажилладаг азтай хүмүүс.  

Таны хамгийн бахдам амжилт юу вэ? 

Компани үйл ажиллагаагаа Өмнөд Америкт тэлэх ажилд гар бие оролцож байсан. Гэрээт компани худалдаж авах, захиалагчтай байгуулсан үндсэн гэрээг дахин шинэчлэх, тоног төхөөрөмжийг дахин санхүүжүүлэх, мөн олон хүнийг ажилд авах зэрэг маш нарийн төвөгтэй ажил байсан. Олон хэлтсийн төлөөллөөс бүрдсэн гайхалтай баг Чилид удаан хугацаанд хамт ажилласан бөгөөд ийнхүү хамтран ажилласны үр дүнд Тийсс компани Чили улсад байр сууриа бэхжүүлж чадсан. 

Тийсст байх хугацаандаа та юу сурч мэдсэн бэ? 

Бид бие биедээ их тусалдаг. Та юу хийхийг хүсч байгаагаа бусдад хэлээд түүнийхээ төлөө шаргуу ажиллавал таныг дэмжээд өгөх баг хамт олон байдаг нь сайхан. 

Оролцоо гэж таны хувьд юуг хэлэх вэ? Оролцоог хангасан ажлын байртай байхын давуу тал юу вэ? 

Олон талт байдал бол бүх юмны үндэс суурь гэж би боддог. Миний туршлагаас харахад гарал үүсэл, ажил мэргэжил, амьдралын туршлага, ертөнцийг үзэх үзлийн хувьд ялгаатай хүмүүстэй хамтран ажилласнаар хамгийн сайн үр дүнд хүрдэг юм шиг санагддаг.  

Lawyers weekly мэдээллийн агентлагаас Компанийн 2021 оны шилдэг хуулийн зөвлөхөд олгох шагналын “Дэд бүтэц, шугам сүлжээ, эрчим хүчний салбарт ажиллаж буй оны шилдэг хуульч” ангилалд шалгарч үлдсэн сэтгэгдлээ хуваалцаач? 

Энэ нь Тийсст ажиллах хугацаанд надад үзүүлж буй дэмжлэгийг үнэлсэн явдал бөгөөд үүнийг би хувь хүний амжилт гэхээс илүүтэйгээр баг хамт олны хичээл зүтгэлийг үнэлж байгаагийн илэрхийлэл гэж бодож байна. 

Брэнтэд баяр хүргэхийн ялдамд пүрэв гарагт тохиох шагнал гардуулах үдшийн арга хэмжээнд амжилттай оролцохыг хүсье! 

Брэнтийн талаар товчхон: 

Та бага байхдаа “том хүн болохоороо” ямар хүн болохыг хүсдэг байсан бэ?  

Би бага байхдаа нисгэгч болохыг мөрөөдөж, Сэссна хөлгийг ганцаар жолоодон нисэхийг 16 настайдаа хүсдэг байсан. Харамсалтай нь нисэгч мэргэжлээр суралцахад үнэтэй байсан тул 18 нас хүрээд ажил хийх шаардлагатай болж, улмаар Куинслэндийн Цагдаагийн албанд элссэн. 

Та хэнээс урам авдаг вэ? Таны үлгэр дууриал авдаг хүн хэн бэ? Яагаад?   


“All Blacks” багийн ахлагч, улс орныхоо нэрийг 110 удаа өргөсөн, дэлхийн аваргын цомыг хоёр удаа хүртэж, 90 хувийн амжилт гаргасан Ричи Макогоос урам, үлгэр дууриал авдаг.  

Жолоо барьж байх үедээ сонсох хамгийн дуртай дуу тань юу вэ? Яагаад?  

Хүүхдүүдийнхээ сонсдог дууг л сонсох дуртай болсон доо. “Frozen” хүүхэлдэйн киноны “Хайр бол нээлттэй хаалга юм” гэсэн дууг сонсох үнэхээр дуртай.  

Таны “хүслийн жагсаалт”-ын хамгийн эхэнд юу байдаг вэ?  

Миний эхнэр намайг кафед пикколо ууж, тагтаа хооллож, хөгшчүүлтэй яриа хөөрөө дэлгэж суухад ихэнх цагаа зарцуулна гэж боддог ч би эхнэр Фрэнтэйгээ Италид бүтэн нэг сарыг хамт өнгөрөөхийг хүсдэг. 

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm