Тийсст 10 жил ажилласан шагнал хүртсэн хамгийн залуу ажилтан Сэлэнгэтэй танилцацгаая

Огноо
Аравдугаар сар 12, 2021
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Монгол дах салбарын ажилтан Жаргалсайханы Сэлэнгэ нь 10 жил ажилласны шагнал хүртсэн хамгийн залуу ажилтан юм. Тэрээр их сургуулиа төгсөөд Тийсс компанид анх Санхүүгийн туслах ажилтнаар ажлын гараагаа эхлүүлж байсан үеэс тасралтгүй өсөж хөгжсөөр одоо Мэргэшсэн нягтлан бодогчоор ажиллаж байна.

Өгөгдөл болон дүн шинжилгээ хийх зэрэгт дуртай, мөн жолоо барих үедээ BTS хамтлагийн “Butter” гэдэг хит дууг сонсдог тэрээр ажил мэргэжлийн түүх болон Тийсст яагаад ажиллах дуртай байдаг талаараа бидэнтэй хуваалцсан юм.  

Та одоо хашиж буй албан тушаалын хүрээнд юуг хариуцан ажилладаг вэ? 

Би удирдлагын тайлан бэлдэх ажлыг хариуцдаг, өөрөөр хэлбэл компанийн болон салбар компанийн сар болгоны ажлын үр дүнг нэгтгэдэг гэсэн үг юм. Түүнчлэн бизнесийн төлөвлөлт хийхэд туслах зорилгоор төсөв гаргах, төсөөллийн тооцоолол хийх ажлыг хариуцдаг.  

Таны ажил/танай багийн юу нь таалагддаг вэ?  

Хамтран ажиллах ажлын орчин нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь таалагддаг, мөн ажил үүрэгтээ хандах эерэг хандлага нь манай багийг амжилтад хүрэхэд тус болдог. Манай багийн бүхий л гишүүд хамтран ажиллах дуртай, боломжтой үед нэг нэгэндээ туслахад бэлэн байдаг.  

Тийсст ажиллах хугацаандаа юу суралцсан бэ? 

Тийсст ажиллаж эхлээд хамгийн эхэнд “суралцахаа хэзээ ч зогсоож болохгүй юм байна” гэдгийг ойлгож авсан. Насан туршдаа суралцах хэрэгтэй гэсэн хандлагыг өөрт төлөвшүүлснээр би хувь хүн болон ажил мэргэжлийн хувьд ур чадвараа хөгжүүлж чадсан.  

Тийссийн ирээдүй эсвэл ерөнхийдөө уул уурхай, металлын салбарт таны сонирхлыг юу татаж байна вэ?  

Олон төрлийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг, дэлхийн хэмжээний байгууллагын хувьд энэхүү бизнес үргэлжлэн хөгжихийн хэрээр дагаж хөгжих боломжтой байгаадаа баяртай байна.   

Танд хэн хамгийн сайн зөвлөгөө өгч байсан бэ?   

Их сургуулиа төгсөөд, ажлын гараагаа эхлээгүй байхдаа ааваасаа хамгийн сайн зөвлөгөө авч байсан.   

Аав маань тодорхой зорилготой, үнэнч шударга байхыг захисан. Амьдралаас хүсэж байгаа зүйл чинь тодорхой байх тусам, тэрийгээ олж авах боломжтой. Мөн ажлын амжилт зааварчилгаатай байдаггүй, иймд өөрийнхөө замналыг өөрөө бүтээгээрэй гэж зөвлөсөн.  

Хөгжилтэй асуултууд 

Том болоод ямар хүн болно гэж боддог байсан бэ?  

Өвөөтэйгөө адил эмч болохыг хүсдэг байсан. Өвөө маань зүрхний мундаг мэс засалч байсан. Дунд сургуулиа төгсөхдөө нягтлан бодогч болохоор шийдсэн.  

Та өөрийгөө “анчинтай” зүйрлэх үү эсвэл “жимс түүгчтэй” зүйрлэх үү?  

Би бол түүгч гэж хариулна. Би өгөгдлийг цуглуулах, задлан шинжлэх, нэгтгэх, тайлах, юмыг нарийвчлан авч үзэхдээ сайн. Би ажил дээрээ ч, гэртээ ч өдөр тутмын олон ажлыг зэрэг хийх чадвартай.   

Жолоо барих үедээ ямар дуу сонсох дуртай вэ? Яагаад?    

Deezer (Spotify-тай төстэй) болон youtube-ээс доорх 5 дууг сонсож үзэхийг санал болгоё.   

  • BTS – Butter   
  • Nene – Халуун маруужин (Монгол уран бүтээлч) 
  • Ed Sheeren – Bad habits  
  • The weekend – take my breath   
  • Camelo - Kesi  

Таны “хүслийн жагсаалт”-ын хамгийн эхэнд юу байдаг вэ?  

Хил нээгдэхээр хүүтэйгээ хамт Диснейланд руу аялмаар байна. Милан хотын алдарт Ла Скала театр, мөн Арена-ди-Верона цэнгэлдэх хүрээлэнд очиж үзэх хүсэлтэй явдаг. Яагаад гэвэл би поп дуурь сонсох дуртай.   

Цаг хугацааг эргүүлж болдог бол хэнтэй уулзах вэ? Яагаад?  

Өвөөтэйгөө уулзах байсан. Өвөө маань намайг гадаадад байхад нас барсан тул би өвөөдөө ямар их хайртайгаа сүүлийн удаа хэлэх боломж олдоогүй.     

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm