Дэмжигч Соникатай танилцацгаая

Огноо
Зургадугаар сар 25, 2021
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Бид бахархлын сарыг тохиолдуулан, тэгш байдлын төлөө үгээ хэлж, дэмжлэг үзүүлдэг, дэмжигч гэдгээрээ бахархдаг гишүүдтэй ярилцлага хийж байгаа юм.

Бид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн шинэ мэргэжилтэн Соникатай солонгын өнгөтэй оосор яагаад зүүж байгаа болон бусад зүйлсийн талаар ярилцсан.   

Дэмжигч байх нь юугаараа бахархалтай зүйл вэ? 

Би эргэн тойрны бүх хүнийг өөрийнхөөрөө байж, тухтай орчныг мэдрээсэй гэж хүсдэг болохоор дэмжигч болсноороо бахархдаг. Мөн ЛГБТИК+ бүлгийн гишүүн хүнээс цэрвэхгүй гэдгийг хүмүүс мэдэж аваасай, ингэснээр тэдгээр хүмүүст дэмжлэг болдог, аюулгүй гэдгээ мэдрээсэй гэж хүсэж байна.   

Үр дүнтэй, идэвхтэй дэмжигч байхад юу хэрэгтэй вэ?  

Солонгон өнгийн оосрыг бахархалтайгаар зүүх, хүмүүстэй яриа өрнүүлэх, асуулт асуухдаа хүндэтгэлтэй хандах шаардлагатай. Аан тийм, бас, танд эвгүй биш бол дэмжигч гэдгээ чангаар хэлэх хэрэгтэй! 

Бахархлын сарыг хэрхэн тэмдэглэж байна вэ?  

Сайтад би Олон улсын гомофоби, бифобия, интерсексизм ба трансфобийн эсрэг өдөр, мөн бахархлын сарын талаар яриа өрнүүлсэн. Ажлаас гадуур нэг найзынхаа Бахархлын сарын үдэшлэгт оролцсон! 

Олон талт байдал, оролцоог дэмжих гэдэг нь таны хувьд ямар утга учиртай вэ? 

Миний хувьд олон талт байдал, оролцоог дэмжих гэдэг нь бусдын ялгаатай талыг хүндлэх, хүлээн зөвшөөрөх гэсэн утгатай санагддаг. 

Ажлын байранд нээлттэй, оролцоог дэмждэг орчныг бүрдүүлэх нь ямар ач холбогдолтой вэ? 

Харилцан биенээ хүндэлдэг, өөрийнхөөрөө байж чаддаг орчныг бүрдүүлсэн, оролцоог дэмждэг багт/ажлын байранд ажиллаж байгаа би азтай хүн. Иймээс ч гарал үүсэл, хэл соёлоор ялгаатай хүмүүсээс их зүйл сурч, өмнө нь огт мэддэггүй байсан олон шинэ зүйлсийг өөрөөр хардаг болсон. 

Дэмжичдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.  

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm