МСЖ уурхай дах “Усыг дахин ашиглах санаачилга” сайтад үр дүнгээ өгч байна

Огноо
Арван нэгдүгээр сар 10, 2021
Ангилал
  • ХАБЭАБО
Tag хийх

Тийссийн кэмп дэх ариун цэврийн өрөө, хувцас угаалгын өрөө, гал тогооны өрөөнөөс гарч буй ахуйн бохир усыг цэвэршүүлж, дахин ашиглах зорилгоор Индонезийн МСЖ уурхайд хэрэгжиж буй “Усыг хадгалах, дахин ашиглах” шинэ санаачилга нь усыг ихээхэн хэмнэхээс гадна, байгаль орчинд ч үр өгөөжөө өгч байна. 

Байгаль орчны зөвлөх Анниса Лутфиагаар ахлуулсан энэхүү санаачилга нь усыг хэмнэх, хадгалах зорилтод суурилсан юм.  

Энэхүү ажил нь тогтвортой байдлыг хангах талаар бидний хүлээсэн үүргүүдийн нэг бөгөөд захиалагч, орон нутаг, түнш байгууллагууд болон байгаль орчинд дэмжлэг үзүүлэх зорилгоор цаашид идэвхтэй эрэлхийлэх арга замуудын нэг билээ.  

Өнгөрсөн 8-р сард хэрэгжиж эхэлсэн тус санаачилгын хүрээнд өдөрт дунджаар 10м3 усыг дахин боловсруулж байгаа нь тус кэмпэд өдөрт шаардагдах цэвэр усны 83% юм.    

Дахин боловсруулах процесс нь хайрга, цахиурын элс, идэвхжүүлсэн нүүрс ашиглан ахуйн бохир усыг шүүж, ариутгадаг бол халдваргүйжүүлэх процесст хлорын шахмал ашигладаг. Дахин боловсруулсан хуванцар сав ашиглан, ус шүүх зориулалттай савуудыг хийж, дахин ашиглаж байгаа нь материалыг дахин ашиглах, байгаль орчин болон төсвийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхийг зорьж буй сайтын хүчин чармайлтад нийцэж байна.  

Дахин боловсруулсан ус нь цэвэр усны шаардлагыг хангаж байгаа эсвэл шаардлагыг давуулан биелүүлж байгаа эсэхийг хянах зорилгоор өдөр бүр процесс тус бүрийн дотоод хяналтыг хийхээс гадна итгэмжлэгдсэн лабораториуд хөндлөнгийн хяналт хийдэг.  

МСЖ төслийн менежер Ахжаб А Карим энэхүү санаачилгыг талархан хүлээн авчээ.  

Тэрээр хэлэхдээ: “Энэ нь бидэнд байгаль орчны үүргээ биелүүлэхийн төлөө тууштай байдгийг харуулах боломжийг олгосон төдийгүй бид сайтад байхдаа, мөн сайтаас хол байхдаа ч урт хугацааны үр өгөөжийг бий болгоход анхаарч ажилладгийн илрэл боллоо.   

Түүнчлэн тус санаачилга нь Тийссийн бусад үйл ажиллагааны хүрээнд ямар үр дүнд хүрч, хэрэгжүүлж болохыг харуулж байна” гэв. 

Энэхүү санаачилгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Анниса Лутфиатай ALuthfia@thiess.com.au хаягаар холбогдоно уу.  
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm