Обудны хавчаарыг нийлэг материалаар хийх санаачилга гаргаснаар аюулгүй ажиллагаа сайжирч, уул уурхайн салбарын хүртэх үр өгөөж нэмэгдэж байна

Огноо
Есдүгээр сар 30, 2021
Ангилал
  • Innovation
Tag хийх

Тийссийн Машин тоног төхөөрөмжийн ажиллагаа хариуцсан баг шинэлэг бөгөөд нийлэг материалтай хавчих хэрэгслийн загварыг гаргаж, инженерчлэн, туршсан бөгөөд энэ нь гар ажиллагаатай холбоотойгоор үүсэж болох эрсдэлийг ихээхэн хэмжээнд бууруулах төдийгүй салбарын үйл ажиллагаанд үр өгөөжтэй загвар боллоо. 

Механик инженер бөгөөд Дугуйн супервайзор Арон Николл, Дугуйн засварчин Мик Аллэн нар хөнгөн жинтэй нийлэг материалаар хийгдсэн хавчих хэрэгслийн загварыг санаачилсан бөгөөд үүнийг бартаат замд зориулагдсан, уул уурхайн автосамосвалын обуд угсрах ажиллагаанд ашигладаг хүнд, ердийн ган материалтай хавчих хэрэгслийн оронд, обуд угсрах хэрэгслийн үүргээр ашиглах юм.   

Арон хэлэхдээ “Салбартаа анхдагчид тооцогдох энэхүү нийлэг материалтай хавчих хэрэгсэл нь гар ажиллагаатай холбоотойгоор үүсдэг эрсдэл болох жин болон хэрэглээний хязгаарлалтад анхаарснаараа онцлогтой. 

Манай дугуй засварчид Hitachi EH4000 машинд 31 килограм жинтэй ган материалтай хавчих хэрэгслийг шатнаас эв хавгүй байрлуулахын оронд обудыг анхлан суурилуулах үед ердөө 5.8 килограм жинтэй нийлэг материалтай хавчих хэрэгслийг ашиглах боломжтой болсон. 

25 килограм жинг бууруулсан нь өргөх, угсрах ажлыг хөнгөвчлөхийн зэрэгцээ аюулгүй ажиллагааны үр дүнг сайжруулж, ажил үүргийн төвөгтэй байдлыг багасгаж, үр ашгийг нэмэгдүүлж байна” гэв. 
 
Салбартаа анхдагч санаачилга  

Тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, салбарын ханган нийлүүлэгчид болон энэ чиглэлийн мэргэжилтнүүдтэй хэд хэдэн уулзалт ярилцлага хийгээд ч тохирох шийдлийг олох боломжгүй байсан тул Мик Аллэн энэхүү жинг бууруулах санааг анх гаргасан юм. 

Хуванцар үйлдвэрлэгч National Plastics компанитай 12 сарын турш хамтран ажилласны дараа хавчих хэрэгслийг энэ оны 6-р сард КьюКөүл Нордерн Хаб уурхайд Hitachi EH4000 машинд туршиж үзсэн. Обуд суурилуулах ажиллагааны явцад нийлэг материалтай хавчих хэрэгслүүд нь обудыг тойрон жигд зайд байрлаж, обудыг машинд угсрах боломжийг бүрдүүлж өгч байсан. Данхраадсан үед, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчийн ган материалтай хавчих хэрэгслүүд нь дугуй эргэхэд обуданд ээлжлэн бэхлэгддэг. Энэ ажиллагааг гүйцэтгэхийн тулд хавчих хэрэгслийг хоёр хүн аюулгүй өргөж обудны ёроолын хэсгээс эхлэн тааруулан угсрах болсноор ган материалтай хавчих хэрэгслийг толгойноос дээш өндөрт өргөх шаардлагагүй болсон.  

Туршилт амжилттай болж, хэрэглээ баталгаажсан тул хавчих хэрэгслийг инженерчлэх, үйлдвэрлэх ажлыг Тийссийн сайтууд дах бусад тоног төхөөрөмжийн загваруудад нийцүүлэн гүйцэтгэж, салбарын хэмжээнд нэвтрүүлэх боломжтой.  

Харилцан ашигтай хамтын ажиллагаа  
 
Машин тоног төхөөрөмжийн ажиллагаа хариуцсан Менежер Николас Дари хэлэхдээ “National Plastics компанийн хувьд туршилтад ашигласан Hitachi-тай ижил ангиллын машин тоног төхөөрөмжид борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэхдээ обуд бэхлэх хэрэгслийг санал болгох боломжтой.  

Эдгээр хавчих хэрэгслийг уул уурхайн машин техникүүдээс гадна бусад дугуйн төрлүүдэд ашиглах өргөн боломж бий бөгөөд ингэснээр аюулгүй байдал, үр ашгийн үр өгөөжийг хүртэх боломжтой төдийгүй бид хариуцлагатай байх, захиалагчид чиглэсэн үйл ажиллагаа явуулах үүрэг хариуцлагаа ухамсарлан ажилладаг болохыг харуулж байгаа юм.    

Хамтын ажиллагаа бол энэ бүгдийн гол түлхүүр бөгөөд Тийсст бид ямагт урт хугацааны үр өгөөжийг бий болгох арга замыг эрэлхийлж, хүн бүр өдөр бүр аюулгүй байхад анхаарч ажилладаг” гэв.  

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол communication@thiess.com хаягаар холбогдоно уу. 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm