Уугуул иргэдийг дэмжих санаачилга гаргаж эхэллээ

Огноо
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

“Австралийн Уугуул иргэдийг дэмжих Үндэсний долоо хоног”-ийн хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнд оролцсон нь нэр төрийн хэрэг байсан бөгөөд энэ жилийн хувьд тус долоо хоногийг “Ярихаас илүү. Уугуул иргэдийн төлөө санаачилга гаргая” сэдвийн хүрээнд тэмдэглэсэн.

Үйл ажиллагааны бүс нутгуудийн хүрээнд бид уугуул иргэдийн соёлыг танилцуулж, тэдний соёлын талаар сонсож, суралцаж, мөн өдөр тутам шийдвэр гаргах, авч буй арга хэмжээгээр дамжуулан уугуул иргэдийг хэрхэн дэмжих талаар санал, бодлоо хуваалцсан юм. “Уугуул иргэдийг дэмжих” долоо хоногийг төслийн сайтууд, оффисуудад хэрхэн тэмдэглэж, таниулсан талаар товч мэдээлэл хүргэж байна. 

Үндэсний хэмжээнд онлайнаар өрнүүлсэн хэлэлцүүлэг 

Австрали дах үйл ажиллагааны багуудын төлөөллөөс бүрдсэн зөвлөл “Үр нөлөөтэй арга хэмжээ ямар ач холбогдолтой байдаг вэ?” сэдвийн хүрээнд онлайн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тус зөвлөл нь ажилтан, менежерийн төлөөллөөс гадна салбарын байгууллагууд, орон нутгийн түнш, уугуул иргэд, бэлтгэн нийлүүлэгч уугуул иргэд зэрэг оролцогч талуудыг өргөн хүрээнд хамруулж чадсан.     

Зөвлөлөөс зохион байгуулсан хэлэлцүүлгийн гол сэдэв нь компанийн хүрээнд болон бидний үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн хэмжээнд уугуул иргэдийг зөв, тогтвортой байдлаар дэмжихэд чиглэсэн арга хэмжээ авах, үр дүнд хүрэхэд нээлттэй, илэн далангүй харилцаа үүсгэхийн ач холбогдлын талаар байсан.  

Проминэнт Хилл уурхай дах Оз Минералс компанийн ерөнхий менежер Габриэлль Иванов хэлэхдээ: “Энэ нь оролцогч бүлгүүдийн хүртэх үр өгөөжийг бидний явуулдаг үйл ажиллагаатай холбож өгөх тухай ойлголт юм. Үүнийг бизнесийн төлөвлөгөөнд тусгаж өгөх нь чухал. Мөн хөдөлмөр эрхлэлт, бизнесийн хөгжилд чиглэсэн тодорхой зорилтууд, үр дүнгүүдийг ч тодорхойлох шаардлагатай” гэв. 

Уугуул иргэдийг дэмжих алхалт хийж, өглөөний цай ууцгаалаа  

Пэрт болон Хазелмир дэх багийнхан жил бүр зохион байгуулагддаг “Уугуул иргэдийг дэмжих” алхалтад оролцсон бөгөөд Баруун Австралийн Бүүла Бардип музейгээс хөдөлж, соёлын төвөөр дамжин, Яаганы талбай хүртэлх чухал онцлог газруудаар алхсан. Тус алхалт нь “Уугуул иргэдийг дэмжих хөдөлгөөн”-д манлайлан оролцож, түүнийг дэмжиж, эв нэгдлийг уриалж байгаагаа харуулах олон нийтийн арга хэмжээ юм.  

Жил бүр уламжлан болгон зохион байгуулагддаг “Баруун Австралийн Уугуул Иргэдийг Дэмжих өглөөний цай" арга хэмжээнд Перт дэх удирдлагын баг оролцсон байна. Энэхүү өглөөний цай арга хэмжээ нь Баруун Австралийн Засгийн газар, орон нутаг, хувийн хэвшлийн удирдах ажилтны төлөөлөл болон Уугуул иргэдийг дэмжих хөдөлгөөний удирдагчдыг нэгтгэсэн арга хэмжээ юм. Тийссийн удирдлагын багийн гишүүд уг арга хэмжээний үеэр манай компанийн оролцогч талуудын гол төлөөлөл болсон уугуул иргэд, захиалагчдыгтанилцуулсан  байна. 

Голдфилдс бүсийн уугуул иргэдийн худалдааны танхимын дарга Ровена Лесли хэлэхдээ: “Энэхүү арга хэмжээнд манай мужийн өнцөг булан бүрээс олон удирдагч, манлайлагчид хүрэлцэн ирж, хамтдаа өөрчлөлт хийх, уугуул иргэд, ялангуяа Баруун Австралийн бүс нутгийн уугуул иргэдтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгааг хараад маш их урам авлаа” гэв.   

Полли Фермер Санд зориулж хандив цуглуулав 

Маунт Артур дах төслийн баг хамт олон Масвеллбрук дах Полли Фермер Сангаас орон нутагт хэрэгжүүлэх хөтөлбөрийг дэмжихэд зориулж хандив цуглууллаа. Манай баг хамт олон 2500 америк долларын үнэтэй 50CC хөдөлгүүр бүхий бартаат замын мотоцикл хожихын тулд сугалааны тасалбар худалдаж авсан юм. Тус сан нь улсын хэмжээнд, тухайлбал Масвеллбрукийн ахлах сургуулийн Уугуул иргэд, Торрэс Стрэйт арлын оюутан сурагчдад зориулсан, хичээлийн дараах сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.  

Куинслэндийн Эрдэс Баялгийн Зөвлөлөөс гардуулдаг уугуул иргэдийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа 

2020 онд нэр дэвшсэн, финалист болон шалгаран үлдсэн хүмүүсийг тодруулах зорилгоор Куинслэндийн Эрдэс Баялгийн Зөвлөлөөс зохион байгуулдаг “Уугуул иргэдийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа”-нд Тийссээс нэр дэвшсэн ажилтнууд, төлөөлөгчид оролцлоо. Куинслэндийн эрдэс баялгийн салбарт ажиллаж байгаа Уугуул иргэд, Торрэс Стрэйт арлын иргэдийн оруулсан хувь нэмэр болон уугуул иргэдийн оролцооны санаачилгаар тэргүүлэгч компаниудыг энэхүү шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеэр тодруулдаг юм. 

Соёлын ялгааг таниулах арга хэмжээ  

Дугуйн засварчин бөгөөд “Уугуул иргэдийг дэмжих төлөвлөгөө” боловсруулах Ажлын хэсгийн гишүүн Колин Грэй баг хамт олондоо өөрийн өсөж төрсөн нутгийг танилцуулах замаар “Уугуул иргэдийг дэмжих Үндэсний долоо хоног”-ийг нээж үг хэлэв. Тэрээр энэхүү долоо хоногт тохиох тэмдэглэлт өдрүүд болон эдгээр өдрүүд нь түүний хувьд ямар ач холбогдолтой талаар ярьсан юм. Колин өөрийн туршлага болон гэр бүлийн түүхийг хуваалцсан нь сэтгэл хөдөлгөм байлаа. Арга хэмжээний үеэр түүний багийн гишүүд үнэхээр мэдрэмжтэй, хүндэтгэлтэй, нээлттэй байсан.  

Кьюкөүл төслийн баг хамт олон өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой асуулт, хариултын тэмцээнийг сайтад ажиллаж буй бүх хүмүүсийн дунд зохион байгуулсан. Тэмцээний асуултуудыг “Тийссийн соёлын ялгааны талаарх” сургалт болон Уугуул иргэдийг дэмжих Үндэсний долоо хоног вэбсайтад нийтэлсэн мэдээлэлд үндэслэн боловсруулсан.   

Явган аялал болон урлагийн үзүүлбэр  

Кьюкөүл төслийн ХАБЭАБОС-ын багийн  гишүүд Уугуул иргэдийг дэмжих Үндэсний долоо хоногийн арга хэмжээнд зориулж, Брисбэнээр явган алхах урлагийн аялалд оролцов. Олон улсад нэр хүндтэй, Брисбэнийн Уугуул зураачдын бүтээлүүдийг танилцуулах зорилгоор “Уугуул иргэдийн урлагийн хөтөлбөр”-ийн гишүүд энэхүү аялалд тэдний хамт оролцсон.   

Түүлбокс хурал, цайллага, ярилцлага өрнүүлэх арга хэмжээ  

Сайтад ажиллаж буй манай баг хамт олон цагийг хамт өнгөрүүлж буй завшааныг ашиглан Уугуул иргэдийн талаар ярилцах, энэ нь яагаад чухал болох, мөн өдөр тутмын шийдвэр гаргалт, арга хэмжээндээ Уугуул иргэдийн оролцоог хэрхэн хангах, боломжийг бүрдүүлэх талаар ярилцах зорилгоор энэ сэдвээр ярилцах түүлбокс хурал болон өглөөний цайны арга хэмжээнд оролцов. 

X