Маунт Артур уурхай дах удирдах ажилтан Жон Хамсонтой хамт 5 минут

Огноо
Зургадугаар сар 24, 2021
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Жон Хамсон нь боломжуудыг нэмэгдүүлэх, шинэ санаа гаргах, шинэлэг бөгөөд ухаалаг стратегиудыг нэвтрүүлэх ур чадвартай баг хамт олноор бахархдаг нэгэн билээ. 

Маунт Артур төсөлд Олборлолт хариуцсан менежерийн албан тушаал хашдаг тэрээр нөөцийг тогтвортой, үр ашигтай олборлохыг чухалчилдаг, олборлолтын нэгэн томоохон багийг удирддаг.  

Жон хэлэхдээ: “Бид мэдээлэх, арга барилаа шинэчлэх замаар Тийссийн шилдэг баг байж, гаргасан үр дүндээ хариуцлага хүлээдэг байхыг эрэмэлзэн ажилладаг. 

Бид төслийн үр дүнгээс үр ашиг хүртэхэд ур чадвар, мэдлэгээ ашиглах, сайжруулах, туршлага хуримтлуулах боломжийг үргэлж эрэлхийлж байдаг” гэв.  

Жон нь тоног төхөөрөмжийн засварчин бөгөөд тэрээр ажил мэргэжлээрээ ахиж дэвших боломж олдсонд, мөн өөрийн хүсэл эрэмэлзлээ өдөр бүр биелүүлэх боломжтой байдагт талархаж явдаг. 

Тэрээр хэлэхдээ: “Би өдөр бүр ажилдаа ирж, өөрийн дуртай зүйлээ хийдэг.  

Би бол хийж байгаа зүйл болон хүрсэн үр дүнгээрээ бахархдаг нэгэн гайхалтай багийн гишүүн.  

Мөн багийн гишүүддээ дэмжлэг үзүүлж, тэднийг шилдэг байхад туслах нь миний хувьд мөн адил урам авдаг зүйл юм.  

Тийсс компанид санаачилгатай, шаргуу хөдөлмөрлөж чаддаг, тасралтгүй өсөж дэвшихийг хүсдэг хүн бүрд боломж хязгааргүй нээлттэй байдаг” гэв.  

Ажлын бус цагаар тэрээр эхнэр Кимийн хайр, халамжинд хувь хүний хөгжил, амжилтанд анхаардаг.  

Жон хэлэхдээ: “Ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд маш чадвартай удирдагчидтай ажиллах завшаан надад тохиож байсан хэдий ч намайг болон мөрөөдлийг маань чин сэтгэлээсээ дэмждэг нь миний эхнэр. 

Миний эхнэр намайг үргэлж дэмжиж, ажиллах урам зориг өгдөг бөгөөд бусад хүн чамд яаж хандаасай гэж бодож байна, яг тэрэн шигээ бусдад ханд гэж зөвлөдөг” хэмээн онцолсон юм. 

Та бүхэн Маунт Артур нүүрсний уурхайд Жоны багт орж ажиллах боломжтой. Тийсс компани нь олборлолтын тоног төхөөрөмжийн оператор, тоног төхөөрөмжийн засварчин гээд маш олон төрлийн ажлын байранд ажилтан шалгаруулж авч байна. Дэлхийн шилдэг багт орж ажиллахыг хүсвэл яг одоо thiess.com/careers веб хуудсанд зочилно уу.  

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm