Индонезид уул уурхайн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр таван гэрээ байгууллаа

Огноо
Тавдугаар сар 11, 2021
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

Тийсс компани нь Индонез дах төслүүдэд уул уурхайн үйлчилгээ үзүүлэх таван гэрээг байгуулснаар нийт орлого 101 сая доллараар нэмэгдэж байна. 

Эдгээрт дараах гэрээний ажлууд багтана: 

  • Зүүн Калимантан дах Харум Энержи компанийн Махакам Сумбэр Жаяа (МСЖ) нүүрсний уурхай  
  • Өмнөд Калимантан дах Вахана Баратама компанийн Вахана нүүрсний уурхай 
  • Какравала Лангит Сэжахтэра компанийн захиалгаар Арутмин Индонежиа уурхайн концессын талбайд Ханоманы заагт болон Сатуй Порт-д хийгдэх ажлууд болон  
  • Индонезийн Хойд Сулавэси дах Жеоперсада Мулиа Абади компанийн Тока Тиндунг алтны уурхай. 

Тийсс компани нь гэрээний сунгалтын хүрээнд төслүүдэд үргэлжлүүлэн уул уурхайн үйлчилгээ, тухайлбал уурхайн төлөвлөлт, зураг төсөл, гүйцэтгэл, өрөмдлөг, тэсэлгээ, хог хаягдлын устгал, нөхөн сэргээлтийн үйлчилгээ үзүүлж, боомтын ашиглалтыг хариуцан ажиллана. 

Тийссийн Гүйцэтгэх захирал Даглас Томпсон хэлэхдээ “Эдгээр гэрээг ийнхүү сунгасан нь Тийсс компани захиалагчдын ажлыг аюулгүй, үр ашигтай, үр өгөөжтэй гүйцэтгэж байсны илрэл юм. Бид эдгээр байгууллагуудтай тогтоосон эерэг харилцаанд тулгуурлан төсөл тус бүрийн гүйцэтгэлийг найдвартай тодорхой байлгахыг зорьж ажиллах болно” хэмээн онцлов.  

Азийн бүсийг хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежер Клуни Рандэлл хэлэхдээ “Бид хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн орчинд Захиалагчийн тавьсан зорилтуудад хүрч, уян хатан нөхцөлөөр ажиллах чадавхитайгаа харуулж МСЖ, Вахана, Ханоман, Сатуй болон Тока Тиндунг уурхайд

 

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm