Тийсс компани Чили дэх тоног төхөөрөмжийн баазыг Либхеррийн шинэ Т264 техникээр өргөтгөлөө

Огноо
Наймдугаар сар 06, 2021
Ангилал
  • Innovation
Tag хийх

Тийсс компани 240 тонны даацтай техникүүдээ Либхеррийн цахилгаан хөдөлгүүрт шинэ 5 автосамосвалаар нэмэгдүүлж, тус бүс нутаг дах өсөлтийг хангах үүргээ биелүүлж байна. 

Америк дах Тийссийн үйл ажиллагааг хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежер Даррэлл Уайт хэлэхдээ “эдгээр техникүүд нь Тийссийн чадавхийг нэмэгдүүлэх төдийгүй захиалагчдын бүтээмж, үр ашгийг өсгөх ач холбогдолтой юм” хэмээн онцлов. 

Тэрээр үргэлжлүүлэн “Өмнөд Америк бол Тийссийн урт хугацааны өсөлтийг хангах, үйл ажиллагаа явуулах ашигт малтмалын төрлүүд, тухайлбал алт, зэс зэрэг төрөлжүүлэлтийг нэмэгдүүлэхэд их чухал үүрэг гүйцэтгэнэ. 

T264 техникүүд нь машин техникүүдийн баазын хүчин чадлыг өсгөөд зогсохгүй захиалагчдын хувьд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийг олгох юм. 

Энэ нь засварын төв зэрэг дэд бүтцийг бий болгох, компанийн дотоод сургалт, салбарын тэтгэлэгт хөтөлбөр болон ажил хөдөлмөр эрхлэхэд туслах хөтөлбөрүүдээр дамжуулан ажиллах хүчний чадавхийг бий болгох, бэхжүүлэх зорилгоор хийсэн хөрөнгө оруулалтын дараах чухал алхам байлаа” хэмээн онцлов.  

Чили дэх Либхеррийн Уул уурхайн үйл ажиллагаа хариуцсан хэлтсийн дарга Дэйл Клэйтон хэлэхдээ Тийсс, Либхерр компаниудын түншлэл 30 жил үргэлжилж байгаа бөгөөд энэхүү түншлэлийн хүрээнд бид шинэ бүтээгдэхүүн, тухайлбал сүүлд шинэчилж, сайжруулсан 240 тонны даацтай автосамосвалыг Чилид нэвтрүүлж эхлээд байна. 

T264 автосамосвалын нэрлэсэн даацын хэмжээ 240 тонн, ачаатай болон ачаагүй үеийн жингийн харьцаа гайхалтай байдаг нь хурдыг хурдан хугацаанд нэмэгдүүлэх, налуу газар хурдлах, тээвэрлэх хүчин чадлыг өсгөх, улмаар рейс хийх хугацаа болон тонн тутмын зардлыг багасгах ач холбогдолтой.   

Камминсын QSK60 2,700 морины хүчтэй дизель хөдөлгүүрийг Либхеррийн өндөр үр ашигтай AC цахилгаан хөдөлгүүрийн системтэй хослуулсан нь бүтээмжийг нэмэгдүүлж, сул зогсолтыг багасгах ач холбогдолтой.   

Ла Негра дах манай засварын төв болон Реман төв нь сэлбэг хэрэгсэл, эд ангиудаар хангах, сургалт явуулах бүрэн боломжтойгоос гадна эдгээр төвийн ажилтнууд Чилийн онцгой нөхцөлд уулын машин техникүүдийг засварлах, үйлчилгээ хийх туршлагатай мэргэжилтнүүд билээ” хэмээн онцоллоо.  

T264 техникүүдийг АНУ-ын Виржиниа мужид “Либхерр Майнинг Экуипмэнт Ньюпорт Ньюс Ко” компанид үйлдвэрлэж, Чили улс руу тээвэрлэн хүргэнэ. Сайтад хүргэж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөс өмнө тэдгээр автосамосвалуудыг Ла Негра дах Либхеррийн засварын төвд угсрах юм.  

Дэлгэрэнгүй мэдээллийг communication@thiess.com хаягаар холбогдож авна уу.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm