Хосолмол түлшний технологийг уурхайн машинуудад нэвтрүүлэх зорилгоор Тийсс компани нь Майн Энержи Солюшнс компанитай түншлэлийн харилцаа тогтоолоо

Огноо
Зургадугаар сар 09, 2021
Ангилал
  • Innovation
  • Partnerships
Tag хийх

Тийсс компани нь уурхайн машинаас ялгарах хорт утааг багасгах, салбартаа анхдагч, хосолмол түлшний технологийг нэвтрүүлэх зорилгоор Майн Энержи Солюшнс компанитай хамтран ажиллахаар боллоо. 

Хамтран ажиллах гэрээний хүрээнд, Майн Энержи Солюшнс компанийн ашиглаж буй нотлогдсон технологийг ашиглан уул уурхайн хүнд даацын автосамосвалуудад ашигладаг дизель түлшийг орон нутгийн эх үүсвэрээс гарган авах хийн түлшээр орлуулах технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх юм. 

Тийсс компанийн Гүйцэтгэх захирал Даглас Томпсон хэлэхдээ “Энэхүү түншлэлийн харилцааг тогтоосон нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад ялгарах хорт утааг болон нүүрстөрөгчийн хэрэглээг бууруулах чиглэлээр Тийсс компани нь салбартаа манлайлах үүрэг гүйцэтгэж байгааг баталгаажуулсан үйл явдал боллоо” гэв.   

Майн Энержи Солюшнс компанийн Гүйцэтгэх захирал Адриан Абботт хэлэхдээ “Бид Тийсс компанитай түншлэлийн харилцаа тогтоож, Бауэний сав газарт энэхүү технологийг нэвтрүүлэх гэж байгаадаа баяртай байна. Бид нүүрсний эх үүсвэрт агууллагддаг метаныг боловсруулан ашиглах замаар орон нутгийн эх үүсвэрээс гаргаж авсан хийн түлшийг ашиглахад анхаарч ажиллах бөгөөд энэ нь уурхайн сайтад ялгарах хүлэмжийн хийг жилд 550,000 гаруй тонн нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах замаар багасгах боломжийг бидэнд олгоно” гэв. 

Энэхүү түншлэлийн хүрээнд уурхайн зургаан автосамосвалыг өөрчилж хувиргах, хийн түлшийг сайт дах эх үүсвэрээс хангах боломжуудыг эрэлхийлэх ажлуудыг эхлүүлэх бөгөөд энэ нь орон нутгийн замаар дамжин ирэх B төрлийн давхар дизель түлшний нийлүүлэлтийг багасгаж, түгжрэлийг бууруулж, бүс нутгийн айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангах боломжийг олгоно. Урт хугацаанд, Тийсс болон Майн Энержи Солюшнс компаниуд хамтран Австрали болон бүс нутгуудад цаашдын боломжуудыг эрэлхийлэхээс өмнө машин техникийн баазыг бүхэлд нь өөрчилж, хувиргах ажлыг өргөжүүлэхийг эрмэлзэх болно. 

 

 

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm