Тийссийн бахархал – Жэймс өөрийн түүхээ хуваалцлаа

Огноо
Зургадугаар сар 22, 2021
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

ЛГБТИКА+ бахархал бүлэг, Дэмжигч хөтөлбөрийн гишүүн, уул уурхайн инженер Жеймстэй бид ярилцаж, түүний хувьд “Бахархлын сар”-ыг тэмдэглэх нь яагаад чухал байдаг талаар асуулаа. 

Бахархлын сар бол ЛГБТИКА+ хүмүүсийн баярыг тэмдэглэж, тэдний дуу хоолойг хүргэх, тэгш байдлыг бүх талаар сурталчилж Дэмжигч хөтөлбөрийг илүү нээлттэйгээр дэмжиж буйгаа харуулах боломжийг олгодог.  

Миний хувьд өөрөөрөө байх нь аюулгүй гэдгийг өмнө нь мэдэрч чаддаггүй байсан, харин одоо бол өөрчлөгдөж өөрийнхөөрөө байж, хэн гэдгээрээ бахархаж чаддаг болсноо эргэцүүлэн бодох тэр агшин бахархалтай байдаг. 

Олон хүн өөрийгөө хүлээн зөвшөөрөхөөс өмнө өөрсдийн хэн болох, хэрхэн өөрөөрөө байхыг тодорхойлохдоо ялгаатай ханддаг. Миний хувьд гэр бүл, найз нөхөд маань намайг өөр нүдээр харж, байгаагаар минь хүлээн зөвшөөрдөггүй, бахархдаггүй гэж боддог байсан бөгөөд заримдаа өөрийгөө өөр хүн болж төрсөн бол гэж боддог байсан. 

Эхэн үедээ “гадуурхагдах вий” гэсэн байнгын айдсаас болж тав тухгүй болж, өөрөөрөө байж чадахгүйд хүрч, сэтгэл санаа, бие организмын хувьд туйлдахад хүрч байсан.    

Куинслэндийн төв рүү нүүж, уул уурхайн салбарт уулын инженерээр анх ажиллаж эхлэх үед энэ мэдрэмж улам бүр хүчтэй болсон.  

Намайг дэмждэг бүлгээс холдож, хэн гэдгийг маань мэдвэл хүлээн зөвшөөрөх эсэхийг мэдэхгүй орчинд, ажлын байранд шилжин орсон. Гаднах үзэмжээрээ ялгаварлан гадуурхагдахаасаа илүүтэй өөрийгөө нуухыг хичээдэг байсан.  

Одоо би өөрөөрөө байж, “Дэмжигчдийн хороо”-г удирдан, ЛГБТИКА+ бүлгийн эерэг үлгэр дууриал үзүүлж байгаагаар бахархаж байна.  

“Дэмжигч” хөтөлбөр нь ажилтнуудад бодит дэмжлэг үзүүлж, хүндэтгэлтэй хандах боломжийг олгодог бөгөөд энэ нь өөрсдийгөө хэн байхыг хараахан тодорхойлж амжаагүй ажилтнууд болон ЛГБТИКА+ хүмүүст урт хугацаанд эерэгээр нөлөөлдөг.  

Аюулгүй бөгөөд оролцоог хангасан ажлын байрны соёлыг бий болгоход ажилтан бүр хувь нэмэр оруулдаг. Дэмжиж байгаагаа илэрхийлэх энгийн үйлдлүүд, жишээлбэл солонгын өнгөтэй гутлын үдээс эсвэл оосор хэрэглэх нь их нөлөө үзүүлдэг. Саяхан болсон “Ээлжийн өмнөх хурал”-ын үеэр Уурхайн менежер солонгын өнгөтэй оосор зүүж байсныг хараад тэр даруй би хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд өөрийнхөөрөө байхад аюулгүй гэдгийг ойлгосон. 

Хүн бүр хүндлэгдэх эрхтэй тул Дэмжигч хөтөлбөр нь бидэнд хүмүүсийн ялгаатай байдлыг ойлгох, хэвшмэл буруу ойлголт, үл тэвчих байдлыг халахад тусалдаг.  

Аюулгүй бөгөөд оролцоог дэмждэг, өөрөөрөө байх боломжтой гэдгээ мэдэрдэг тул ажилдаа өдөр бүр сэтгэл хангалуун ирж ажиллах боломжийг надад энэ хөтөлбөр олгодог юм. 

Бахархалын сарын баярын мэндийг хүргэе! 

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm