ИНДОНЕЗИЙН ВАХАНА УУРХАЙД ТИЙСС КОМПАНИ 220 САЯ ДОЛЛАРЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Огноо
Арван нэгдүгээр сар 03, 2021
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

Индонезийн Өмнөд Калимантан дах PT Вахана Баратама (Вахана)-ын нүүрсний уурхайд гүйцэтгэж байгаа ажлын гэрээг сунгаж, Тийсс компани гурван жилийн хугацаанд 220 сая австрали долларын ажил гүйцэтгэхээр боллоо. 

Тийсс компани тус төсөлд 2007 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд шинэ гэрээний дагуу бид захиалагч Баяан Ресурсиз компанийн захиалгаар уул уурхайн иж бүрэн үйлчилгээ, тухайлбал уурхайн төлөвлөлт, байгаль орчны болон усны менежмент, өрөмдлөг, тэсэлгээ, уурхайн олборлолт, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлнэ. 

Тийссийн Гүйцэтгэх захирал бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий захирал Майкл Райт хэлэхдээ: “Ийнхүү гэрээ сунгагдаж байгаа нь Вахана нүүрсний уурхайтай олон жил хамтран ажилласны үр дүн бөгөөд үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагад тохирсон тогтвортой, өрсөлдөхүйц шийдлийг хэрэгжүүлдэг Тийссийн чадварыг үнэлсэн явдал юм” гэж онцлов. 

Азийн бүс нутаг хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежер Клуни Рандэлл хэлэхдээ: “Тийсс компани зэргэлдээ хоёр уурхайд, хоёр өөр захиалагчид үйлчилгээ үзүүлдэг бөгөөд тус хоёр уурхайн нэг болох Вахана уурхайд үргэлжлүүлэн ажиллаж, үнэ цэнийг бүтээх болсондоо баяртай байна. Манай баг нөөцийн олборлолтыг оновчтой болгох, уурхайн нөөцийг нэмэгдүүлж Вахана уурхайн хүртэх урт хугацааны үр өгөөжийг бий болгоход анхааран ажиллаж байна.

Түүнчлэн бид өөрсдийн хэрэгжүүлж буй Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтын хүчин чармайлтад тулгуурлан ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүдийг вакцинжуулах хөтөлбөрийг өргөжүүлж, ирэх сараас орон нутгийн иргэдийг хамруулахаар төлөвлөж байна” гэв.  

Гэрээний сунгалт 2021 оны 11-р сараас эхэлнэ.

 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm