Тийсс компани Монгол дах бага орлоготой айл өрхүүдэд дэмжлэг үзүүллээ

Огноо
Аравдугаар сар 20, 2021
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Тийссийн зүгээс орон нутагт шинээр эхлүүлээд буй “Тийссийн дархлаажуулалтын аян”-ы хүрээнд Цогтцэций сумын хүүхдүүдэд хамгийн хэрэгцээтэй тэжээллэг хүнс, амин дэмийн багцыг бэлдэж өгч байна.   

КОВИД-19 цар тахлын улмаас хил хаагдаж, уул уурхайн салбар уналтад орсноос үүдэн олон хүн ажил, орлогогүй болж, санхүүгийн болон эрүүл мэндийн хувьд хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа тул үүнийг даван туулахад туслах зорилгоор энэхүү дэмжлэгийг үзүүлж байгаа юм.  

Тийсс компани, Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Говийн залуучуудын хөгжлийг дэмжих төв” ТББ-тай хамтран энэ сард эхлүүлсэн тус аяны хүрээнд Өмнөговь аймгийн Ухаа Худаг уурхайн ойролцоох сумын 200 хүүхдэд 14 хоног тутамд дархлаажуулалтын багцыг бэлдэж өгч байх юм. Зургаан сарын хугацаанд хоёр долоо хоног тутамд 200 багц хүргэнэ. 

ИТХ-ийн гишүүн О.Булгантуяа хэлэхдээ: “Тус сумын нутаг дэвсгэрт болон нүүрс тээвэрлэлтийн зам дагуу ажиллаж, амьдардаг бөгөөд КОВИД-19 цар тахлын улмаас ажилгүй болсон, орлого багатай айл өрхүүдэд, мөн тэдгээр өрхийн (эрүүл мэндийн хувьд эрсдэлд орж болзошгүй) хүүхдүүдэд тус аяны хүрээнд тусламж үзүүлэх юм.  

Манай сум агаарын бохирдол болон орчны тоосжилт ихтэй, уушгины өвчлөлөөр улсдаа тэргүүлдэг.  

“Тийссийн дархлаажуулалтын аян” нь хүүхдийн дархлааны тогтолцоог дэмжих хүнс, амин дэмээр хангахад чиглэсэн. Эдгээр дархлаажуулалтын багцыг айл өрх, хүүхдүүдэд албан ёсны оршин суух харьяалал харгалзалгүй олгож байгаа юм.  

Хүүхдүүдэд амин дэм, тэжээллэг хүнс нэн чухал байдаг. Хүүхдүүд дархлаажуулалтын багцтай уутыг инээмсэглэн аваад, уутаа үүрэн баяртай гүйн явцгаахыг харах сайхан байдаг.    

Энэ аяныг дэмжин ажилласан Тийссийн хамт олонд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье” гэв.  

Мишээлд тусаллаа  

Мишээл бол “Тийссийн дархлаажуулалтын аян”-ы хүрээнд тусламж хүртэж байгаа хүүхдүүдийн нэг юм. Мишээлийн ээж Оюундарь хэлэхдээ: “Хүүхдүүдэд маань дархлаажуулалтын багц өгч байгаа Тийссийн хамт олонд маш их баярлаж байна.  

Би 3 жилийн өмнө энэ суманд цайны газарт ажиллахаар Хөвсгөл аймгаас ирсэн. (КОВИД-19 цар тахал нүүрлэх үед) бид байнгын оршин суух харьяалалгүй байсан бөгөөд оршин суух хаяггүйн улмаас бүртгүүлж чадахгүй, сумын захиргаанаас олгодог хүнсний талон авах боломжгүй болчихоод байсан. 

Би хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Орлогогүй болохоор хүүхдүүдээ тэжээхэд маш хүнд байдаг” гэв.   

Дархлаажуулалтын аяны талаарх мэдээлэл  

Орон нутгийн хэрэгцээ шаардлагыг ойлгоно гэдэг нь Тийссийн хувьд чухал анхаарах зүйлсийн нэг бөгөөд Монголд “Тийссийн дархлаажуулалтын аян” амжилттай бөгөөд үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт бид итгэлтэй байна.  

Хүүхдүүдийн авч байгаа хоолны илчлэг, тэжээлийг энэхүү аянд сайн дураар оролцож байгаа эмч шалгаж, санал болгосны үндсэн дээр хүүхдүүдийг сонгон, хамруулсан. Тус аяны зорилтот бүлэгт: эмзэг бүлгийн айл өрхийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, бүтэн өнчин хүүхдүүд төдийгүй аяныг хэрэгжүүлэх үед Ковид-19-ийн хавьтал болсон хүүхдүүд багтсан юм. 

Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор амин дэм, тэжээллэг хүнсийг Цогтцэций сумын аж ахуйн нэгжүүдээс худалдан авч байна. Тийссийн дархлаажуулалтын багцыг тараахад эрүүл мэндийн ажилтан, орон нутгийн захиргааны ажилтан зэрэг 20 хүртэлх тооны хүн сайн дураар гар бие оролцож байна.  
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm