Чили дэх Тийсс компанийн үйл ажиллагааг Сэм хариуцан ажиллахаар боллоо

Огноо
Долдугаар сар 29, 2021
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Өмнөд Америкийн хамгийн том уурхайн төслүүдэд, мөн уурхайн үйл ажиллагааны чиглэлээр 25 гаруй жил ажиллаж байсан туршлагатай Сэм Изагуиррэ өөрийн хуримтлуулсан мэдлэг, туршлагыг ашиглан Тийсс компанид хувь нэмрээ оруулан ажиллахаар боллоо. 

Арвин туршлагатай тэрбээр Өмнөд Америк дах Тийссийн үйл ажиллагаа хариуцсан Ерөнхий менежерээр өнгөрсөн гуравдугаар сард шинээр томилогдсон юм. Сэм өмнө нь Сентинела баяжуулах үйлдвэрт ажиллаж байхдаа Чилид амьдарч байсан бол энэ удаад тэрээр хоёр дах удаагаа тус улсад амьдрах гэж байна.  

Төсөл хэрэгжүүлэх, бизнес хөгжүүлэх түүний чадвар нь Сэм болон түүнийг гэр бүлийнхнийг Хойд ба Өмнөд Америкт амьдарч, аялахад хүргэсэн байна. 

Сэм хэлэхдээ “уул уурхай, металл, дэд бүтэц, харилцаа холбоо зэрэг олон салбарт ажиллах боломж надад тохиосонд би их баяртай байдаг. 

Намайг ажил мэргэжлээрээ өсөж, хөгжих, амжилт гаргахад миний хамт олон, надтай хамт ажилласан хүмүүсийн гавьяа их бий. 

Олон талт байдал нь инновац болон өөрчлөлт рүү чиглүүлдэг гэдэгт би итгэдэг. Захиалагчдад тохирсон, оновчтой шийдлүүдийг боловсруулж гаргахын тулд өгөгдөлд суурилсан гүн гүнзгий ойлголтод тулгуурлан шийдвэр гаргадаг Тийсс компанид ажиллахдаа би баяртай байна” гэв.  

Шинэ албан тушаалд томилогдон ажиллах хугацаанд тэрээр Өмнөд Америк дах уул уурхайн бизнесийг удирдан чиглүүлж, бизнесийн болон үйл ажиллагааны засаглал, эрсдэл, нийцлийн асуудалд онцгой анхаарч ажиллах юм.  

Тийсс компанид эсвэл энэ салбарт ажиллаж байхад тань ирж байсан онцгой хүсэлтүүдээс дурдвал?  

Өөрчлөлтөд дасан зохицох болон бусдыг ойлгох чадвар минь аливаа юмс, үзэгдлийг ер бусын гэж хүлээн авдаг тул миний хувьд аль нэгийг нь онцлох үнэндээ боломжгүй.  

Хэн танд хамгийн шилдэг зөвлөгөө өгч байсан бэ?  

Өмнөх Төслийн захирал бидэнд үргэлж “Ажил хийвэл дуустал, Давс хийвэл уустал” гэж хэлдэг байсан.  

Оройн зоогт 3 хүн (нас барсан эсвэл амьд байгаа хүмүүсээс)-ийг уриач гэвэл та хэнийг урих вэ? Яагаад?  

Бусдад туслах эсвэл тэднийг төлөөлөн дуу хоолойгоо хүргэхэд өөрсдийн эзэмшсэн мэргэжлээ ашигладаг хүмүүс болох Барак Обама, Мухаммад Али, Марио Морено “Кантинфлас” нарын гурван хүнийг урина. Түүнчлэн эдгээр хүмүүсийн өөрсдийгөө илэрхийлэх чадварыг би их биширдэг.  

Манай багт тавтай морил Сэм! 

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm