Индонезийн Сатуй Порт дах төслийн баг 365 хоног осол гэмтэлгүй ажиллав

Огноо
Дөрөвдүгээр сар 28, 2022
Ангилал
  • ХАБЭАБО
Tag хийх

Нэг жилийн турш буюу 365 хоног осол гэмтэлгүй ажиллаж, аюулгүй ажиллагааны өндөр амжилт гаргасан Индонезийн Сатуй Порт дах төслийн баг хамт олонд баяр хүргэе. 

Энэхүү амжилт нь тус багийн аюулгүй ажиллагааны идэвхтэй удирдлага манлайллаас гадна аюул эрсдэл болон нойр дутуу, ядарсан нөхцөл байдлын талаар хариуцлагатай мэдээлж, эрсдэлийг хянах ТАХАН арга хэмжээг хэрэгжүүлдгийн үр дүн юм.  

Түүнчлэн энэ нь багийн гишүүн бүр аюул эрсдэлтэй зүйл олж харсан даруй заавал мэдээлж, зохих арга хэмжээг авах боломжийг бүрдүүлсэн Тийссийн ХАБЭАБО-ны Нэг Соёл, дадлын тогтолцоо-г тууштай хэрэгжүүлж байгаатай холбоотой.  

ХАБЭАБО-ны Нэг Соёл, дадлын тогтолцоо нь Тийсс компанид хүн бүр өдөр бүр аюулгүй байх зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай дадал хэвшлийг тодорхойлдог. 

Уурхайн үйл ажиллагаа хариуцсан менежер Холдэйн Моррис үүнийг Сатуй Порт дах багийн гайхалтай амжилт гэж онцолсон юм. 

Тэрээр хэлэхдээ: “Сатуй Порт дах багийн гишүүд бие биедээ үргэлж анхаарал тавьж ажилладгийг нотлон харуулсан гайхалтай амжилт болсон бөгөөд бид ирэх 12 сарын хугацаанд аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээ улам бататгахад анхаарна” гэв.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm