Австралийн орон нутагт гурав болон дөрөвдүгээр сард өрнөсөн үйл явдлын тойм

Огноо
Дөрөвдүгээр сар 26, 2022
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Австрали дах баг хамт олон орон нутгийн санаачилга, арга хэмжээнүүдийг дэмжих хүрээнд орон нутаг дах халамжийн газруудад дэмжлэг үзүүлэхээс эхлээд “Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд” хөтөлбөрт шинээр хамрагдаж буй эмэгтэйчүүдийг угтан авч чиглүүлэх зэргээр сүүлийн хоёр сард тун завгүй ажилласан байна. 

Зарим онцлох үйл явдлаас танилцуулж байна:

Күинслэнд
Лэйк Вермонт төсөл - Дарамт, гадуурхалтыг таслан зогсоох арга хэмжээг дэмжин оролцов 

Лэйк Вермонт уурхай дах манай багийнхан Дарамт гадуурхалт болон хүчирхийллийн эсрэг үндэсний өдөр буюу 3 сарын 18-нд 200 гаруй сурагч, багш нар хамтран үе тэнгийн дарамт гадуурхалтаас сэргийлэх тухай мэдлэг олгох, ийм асуудалд өртөж байж болзошгүй сурагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулсан “Дарамт гадуурхалтыг таслан зогсоох өдөр”-т зориулсан арга хэмжээг дэмжин “Cater Care” -тэй хамтран ажиллаж бургер хандивласан байна.  

Дисарт Маркетс 

3-р сард Дисарт Маркетс-т зохион байгуулагдсан “Үнэнч нөхдийн яриа” аян буюу эрчүүдийн эрт нас баралт, амиа хорлох оролдлогоос сэргийлэх, бусадтайгаа холбоо тогтоож, эрүүл саруул амьдрахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой компанит ажилд Лэйк Вермонт уурхай дах манай багийнхан “Cater Care”-тай хамтран ажиллаж Тийссийн асрыг байрлуулан, хандив цуглуулах арга хэмжээний үеэр хөнгөн зуушаар үйлчилсэн байна.  

“Ажилч зөгий”
“Cater Care”-ийн дэмжлэгтэйгээр манай баг хамт олон 3 сарын 27-нд C&K Dysart цэцэрлэгийн зохион байгуулсан “Ажилч зөгий” арга хэмжээнд дэмжлэг үзүүлж, үдийн хоол хандивласан байна. Тус өдрийн арга хэмжээнд туслалцаа үзүүлсэн 20 гаруй сайн дурын ажилтанд зориулж өглөөний цай, өдрийн хоол бэлтгэн өгчээ.   

Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд  
Бид энэ удаагийн элсэлтээр 12 эмэгтэйг “Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд” хөтөлбөрт шалгаруулж авлаа. “Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд” нь уугуул эмэгтэйчүүдэд чиглэсэн 12 сарын хугацаатай сургалтын хөтөлбөр юм. Лэйк Вермонт уурхайн хамт олон шинэ элсэгчдэд зориулан 7 өдрийн танилцуулах хөтөлбөр зохион байгуулж, тэднийг угтан авах ажил тун амжилттай болж өнгөрлөө.  

КьюКөүл болон Коллинсвил хотын ахлах сургуулийн “Futures Anything” төсөл 
Тийсс компани Коллинсвил хот дах улсын ахлах сургуульд хэрэгжсэн “Futures Anything” хөтөлбөрт  санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Тус хөтөлбөрийн хүрээнд сурагчид дэлхийн ирээдүйг илүү сайхан болгох шинэлэг бөгөөд хэрэгжүүлэх боломжтой, тогтвортой шийдлүүдийг санал санаачилгууд гаргасан бөгөөд дараа нь өөрсдийн гаргасан саналуудад үндэслэн бизнесийн төлөвлөгөө боловсруулж түүнийгээ орон нутгийн удирдлагуудад танилцуулсан юм. 

КьюКөүл дэх “Ягаан Мод” арга хэмжээ 
Тийсс компани нь энэ жил “Боуэн” крикетийн клубт зохион байгуулагдсан “Ягаан модны өдөр” арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцсон юм. Тус арга хэмжээнд 300 гаруй эмэгтэй оролцож, МакГрат санд 10,000 гаруй долларын хандив цуглуулжээ. 

КьюКөүл Нордерн Хаб уурхай дах дадлагажигч 
Коллинсвиллийн улсын ахлах сургуулиас ирсэн эмэгтэй дадлагажигч ХАБЭАБОС-ын багт хоёр жилийн хугацаанд ажиллах хугацаандаа бизнесийн удирдлагаар сурч 3-р зэргийн гэрчилгээтэй болжээ.

Нью Саут Уэлс
Хандив цуглуулах ‘Мэйлран’ дугуйн аян

Маунт Оуэн уурхай дах манай багийнхан жил бүр зохион байгуулагддаг хандив цуглуулах дугуйн уралдаанд оролцож 100км, 65км, 40км болон 20км замуудыг тус тус амжилттай туулсан байна. Тийссийн хамт олон энэхүү уралдааныг ивээн тэтгэхийн зэрэгцээ дугуйчдад зориулж уух зүйлс тараах цэгийг байгуулж, гар бие оролцон ажилласан байна. Энэхүү хандивын арга хэмжээ нь тусламж хэрэгтэй байгаа гэр бүлүүдэд чиглэсэн төрөл бүрийн үйлчилгээ, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг “Синглтон хотын гэр бүл дэмжих сан“ байгууллагад дэмжлэг үзүүлдэг.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm